gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     9.24
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдийг санхүүжүүлэх гэж байна"

Г.Саруулсанаа
Улс төр
4 цаг 54 минутын өмнө
Twitter logo
Г.Саруулсанаа
Twitter logo
Улс төр
4 цаг 54 минутын өмнө
"Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдийг санхүүжүүлэх гэж байна" УИХ-ын гишүүн Г.Ганбаатар

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурлаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөл, орон даяар өрнүүлж буй “Өөрчилье бүтээе” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэлээ.

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар “Эрх баригч намын зүгээс ирэх онд Оюу толгойгоос орж ирэх ногдол ашгаас 2 их наяд төгрөгийг 10 аймгийн дулааны цахилгаан станц болон ДЦС-6-д зарцуулах тухай асуудал яригдаж эхэллээ. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар энэхүү ногдол ашиг нь зөвхөн хуримтлалын данс буюу иргэдийн нэрийн дансанд бүртгэгдэх ёстой. Ингэснээр нэг иргэнд 835 мянган төгрөг ногдоно. Гэтэл үүнийг хууль зөрчин, иргэдэд очих ёстой мөнгийг “хулгайн төсөл”-үүдийг санхүүжүүлэхэд зарцуулах гэж байна. Үүнийг Ардчилсан нам эрс буруушааж байна. 10 аймагт ДЦС барих нь зөв боловч ийм шийдвэр гаргахын өмнө иргэдээс санал авах ёстой байсан” гэлээ.

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв “Ерөнхий сайд “Ард түмэнд мөнгө өгөх гэсэн ч Ардчилсан нам харамлалаа” гэж яриад байна. Харин ч Ардчилсан нам ард түмний мөнгийг Ардын намаас хамгаалж байна. Үүнд олон шалтгаан бий. 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төсөлтэй хамт нийтдээ 20 орчим хууль, тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсвэл шинэ хууль батлах асуудлууд орж ирсэн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд Оюу толгой болон бусад компаниас орж ирэх ногдол ашгийн мөнгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд байршуулж, 835 мянган төгрөг хуримтлагдах ёстой.

Оюутолгойн ногдол ашгийг нэг удаагийн хууль гаргаж санхүүжилт нь тасалдаж гацсан төслүүдийг дахин санхүүжүүлэх гэж байна. 

Үүнийг гурван жилийн дараагаас боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээлд ашиглах боломжтой. Гэтэл энэ мөнгийг нэг удаагийн хууль гаргаж, Засгийн газар өөрийн мэдэлд авч зарцуулах, авлига, ашиг сонирхлын асуудал дагуулсан, санхүүжилт нь тасалдаж гацсан төслүүдийг дахин санхүүжүүлэх гэж байгааг эсэргүүцэж байна. Өнгөрсөн хавар УИХ-аас суурь тэтгэврийг нэмэх шийдвэр гаргасан. Мөн энэ оны нэгдүгээр сараас эхлэн багш, эмч нарын цалин нэмэгдсэн. 2027 оны төсвийн тодотгол дээр шинэ нэмэгдлийн тухай асуудал биш, зөвхөн 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэхээр байсан цалин, тэтгэврийн нэмэгдлийг хоёр сарын өмнө буюу арван нэгдүгээр сард хэрэгжүүлэх төслийг оруулж ирж байна.

Засгийн газар 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвөөр нийтдээ 21 их наяд төгрөгийн нэмэлт өр бий болгох гэж байна. Ингэснээр нэг иргэнд 6 сая төгрөгийн өр ногдохоор байна.

Үүнийг олон булхайтай, хууль зөрчсөн асуудлыг нуух гэсэн увайгүй заль гэж харж байна. 2026 оны төсвийн тодотгол дээр цалин, тэтгэврийг нэмэхэд 200 хүрэхгүй тэрбум төгрөг зарцуулна. Гэтэл үүний цаана төсвийн зардлыг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. 2027 онд цалин, тэтгэврийн нэмэгдэлд 2 их наяд төгрөг зарцуулна. Харин үүний цаана төсвийн зардлыг 10 их наяд төгрөгөөр нэмэгдүүлээд оруулж ирсэн.

Иргэдийн цалин, тэтгэврийг нэг төгрөгөөр нэмлээ гэж байгаа ч дарга нар өөрсдийнхөө төсвийг таван төгрөгөөр нэмэгдүүлж байна. Засгийн газар 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвөөр нийтдээ 21 их наяд төгрөгийн нэмэлт өр бий болгох гэж байна. Ингэснээр нэг иргэнд 6 сая төгрөгийн өр ногдохоор байна. Үүнийг Ардчилсан нам эсэргүүцэж байна. Өр нэмэгдсэнээр Монгол Улсын төсөв, санхүү тогтворгүй болж, ирээдүйд хуримтлалгүй болох эрсдэлтэй. Нэг нь ард түмэнд мөнгө өгөх гээд, нөгөө нь харамлаад байгаа асуудал биш. Харин ч ард түмний мөнгийг Ардчилсан нам авлигажсан Засгийн газраас хамгаалж байгаа юм” гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан