Монгол Улс болон ОХУ батлан хамгаалахын салбарын стратегийн түншлэлийн 2027-2031 онуудад хэрэгжих төлөвлөгөөнд гарын үсэг зурсан талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Василий Осьмаков Монгол Улсад ажлын айлчлал хийсэн юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамбатай хоёр талт уулзалт хийжээ.
"Уулзалтаар хоёр орны батлан хамгаалах байгууллагын хооронд системтэй, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн, батлан хамгаалахын стратегийн түншлэлийн 2027-2031 онуудад хэрэгжих төлөвлөгөөнд гарын үсэг зурсан" гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ТАСС, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн