БНХАУ иргэдийнхээ хилээр орж гарах хөдөлгөөнийг хязгаарлах шинэ дүрэм журам хэрэгжүүлж эхэллээ. Ингэснээр төр засгаас иргэддээ тавих хяналт улам ихсэж байна.
Шинэ журмын дагуу, гадаадад байхдаа Хятадын үндэсний аюулгүй байдал эсвэл улсын ашиг сонирхолд хохирол учруулсан иргэдийг эх орноосоо гарахыг гурван жил хүртэл хугацаагаар хориглож болно.
Хуульд зөвхөн үндэсний аюулгүй байдал төдийгүй улсын үйлдвэрлэл, технологийн аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзсэн хүмүүст ч зохицуулалт үйлчлэх аж.
Эдгээр журам албан ёсоор батлагдахаас өмнө ч зарим иргэд тодорхой улс орнуудад зорчих эрхээ хязгаарлуулж байв. Төрийн албан хаагчид хамгийн түрүүнд уг хяналтад орсон бөгөөд төрийн өмчит компаниудын ажилтнууд, энгийн иргэд хүртэл хамрагдах боллоо.
Аньхуй мужийн тэтгэвэрт гарсан төрийн албан хаагч “2018 онд ажил олгогч маань ажилтнуудын паспортыг хураан авч эхэлсэн” гэв. Түүний паспорт одоо хүртэл хуучин ажил олгогчид нь бий.
Түүний хэлснээр ажилтнууд гадаад явах хүсэлт гаргаж, зорчих шалтгаанаа тайлбарлах ёстой бөгөөд бүх хүсэлтийг зөвшөөрдөггүй.
Хятадын Засгийн газрын “Piyao” платформ өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл гаргажээ. Тэд энэхүү шинэ журмыг “Энгийн иргэдийн аяллыг хязгаарлах зорилготой биш, харин урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм” гэж тайлбарлажээ.
Мөн эдгээр дүрмийг хүмүүсийг залилан мэхлэгдэх, хууль бус мөрийтэй тоглоом, гадаадад үйлдэгддэг луйврын гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэх зорилгоор гаргасан гэж мэдэгдэв.
Одоогийн байдлаар Хятадын иргэд хилээр гарах хоригт орсон эсэхээ шалгах боломжгүй.
Албан ёсны мэдэгдэл өгөөгүй тохиолдолд иргэд паспортын материал бүрдүүлэх үедээ эсвэл хилээр гарах гэж оролдохдоо хоригт орсноо мэдэх аж.
Эх сурвалж: BBC