Монгол, Орос хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулан ОХУ-ын гавьяат зураач, Монгол улсын төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одонт /1998/ Федор Семенович Торхов /1930-2012/-ын уран бүтээлийн “Монгольская палитра” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулж байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь сан хөмрөгийн арвин баялаг цуглуулгад тулгуурлан Монголын төдийгүй гадаад улс орнуудын урлаг, соёл, түүхийг илтгэх дурсгалт зүйлсийг олон нийтэд таниулах, соёл хоорондын харилцаа, харилцан нөлөөлөл болон түүхэн хөгжлийн талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
Ф.С. Торхов 2005 онд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт 68-н бүтээлээ бэлэглэж байсан түүхтэй.
Монгол орныг Ф.С.Торхов хоёр дахь эх орноо гэж үздэг байсан нь бүтээл туурвилын нэгэн хуудаст Монгол орны өвөрмөц давтагдашгүй онцлогийн тухай өгүүлсэн уран зургийн түүхэн он тооллын бичлэг болон үлдсэн.
Энэхүү үзэсгэлэнгээс зураачийн өнгөрсөн он жилүүдэд туурвисан уран бүтээл, хөрөг зураг, Монгол түмний эгэл амьдралын хэв маяг, байгалийн сайхан, Монгол хүний дүр төрхийг тод томруун дүрслэн харуулжээ.
Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхим
Хугацаа:2026.09.10-2026.09.16