2025 оны PISA гүйцэтгэлийн үнэлгээнд дэлхийн 91 улсын 760 мянга гаруй суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас 191 сургуулийн 7,146 суралцагч хамрагдлаа. Үнэлгээний тайланг OECD бүрэн боловсруулж өнөөдөр (2026.09.08) дэлхий нийтэд үр дүнгээ зарлаж байна. Монгол Улс дөрвөн үзүүлэлтийн дунджаар 91 орноос 49 дүгээр байранд эрэмбэлэгджээ. Үүнд:
- Математик 419 оноотой 49 дүгээр байрт
- Байгалийн ухаан 424 оноотой 56 дугаар байрт
- Унших чадвар 374 оноотой 69 дүгээр байрт эрэмбэлэгдсэн үзүүлэлтүүд багтжээ.
PISA үнэлгээгээр хоёрдугаар түвшин буюу L2-г суурь түвшин гэж үздэг бөгөөд Тогтвортой Хөгжлийн Зорилт (ТХЗ)-ын 4.1.1-д суралцагч бүр суурь түвшинд хүрсэн байхыг чухалчилдаг. Манай улсын суралцагчдын 56.9 хувь нь байгалийн ухааны сууриас дээш түвшинд гүйцэтгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, таван суралцагчийн гурав нь энэ зорилтод хүрсэн байна. 2022 онд нийт суралцагчийн 50-64 хувь нь суурь түвшинд хараахан хүрээгүй байжээ.
2022 онтой харьцуулахад Монгол улсын 15 настай суралцагчдын байгалийн ухааны гүйцэтгэл 12 оноогоор ахисан, мөн суурь түвшний мэдлэг чадвар эзэмшээгүй суралцагчдын нийт эзлэх хувь долоогоор буурчээ.
Суралцагчдын гүйцэтгэл дэх тэгш байдал
2022 оны үнэлгээтэй харьцуулахад нийслэл, аймгийн суралцагчдын гүйцэтгэлийн зөрүү буурсан байна. Ялангуяа байгалийн ухааны гүйцэтгэлийн зөрүү арилах хэмжээнд хүрчээ. Байгалийн ухаан, уншаад ойлгох чадвар болон математикийн хичээлээр охид нь хөвгүүдээс илүү гүйцэтгэл өндөртэй гарчээ.
Нийгэм, эдийн засгийн үзүүлэлт
Нийгэм эдийн засгийн үзүүлэлт суралцагчдын гүйцэтгэлд нөлөөлж байна. Боловсрол амжилт гаргахын тулд нийгэм, эдийн засгийн үзүүлэлт болох эцэг эх асран хамгаалагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэрэгтэй байна. Тэдний боловсролыг ахиулах хэрэгтэй ажээ.
Суралцагчдын сургуульд хандах хандлага сэтгэл ханамж 2022 онд 7.2 байсан бол 2025 онд 7.8 болж өссөн байна. Монгол Улсын хувьд ЭЗХАХБ-ын дундаж болон Азийн дунджаас өндөр байна. Сургуулийн орчинд өөрийгөө аюулгүй хэмээн мэдэрдэг суралцагчид амьдралдаа сэтгэл хангалуун байх хандлагатай ажээ.
Суралцагчдын сониуч зан нэг нэгжээр нэмэгдэх тутам байгалийн ухааны гүйцэтгэл 11 оноогоор сайжирч байна.
Эх сурвалж: Боловсролын яам