Цэргийн цол бол энгэрт зүүдэг гоёл биш. Түүний цаана тангараг, сахилга бат, мэргэжил, алба хаасан хугацаа, хариуцлага, зарим тохиолдолд амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьсан хөдөлмөр бий.
Дэслэгчээс ахлах дэслэгч, ахмадаас хошууч, хошуучаас дэд хурандаа, дэд хурандаагаас хурандаа хүртэл дэвшихэд тодорхой хугацаа, албан тушаал, мэргэжил, боловсрол, ажлын үр дүн, сахилга бат зэрэг олон шалгуур тавигддаг. Тиймээс цэргийн цолыг хэн нэгний амжилтыг үнэлэх нэг удаагийн шагнал мэт ойлгож болохгүй.
Гэвч өмнө нь урлаг, спортын амжилтыг цэргийн цолоор үнэлж байсан тохиолдол бий. Дуучин A Cool буюу Б.Анхбаярт хошууч цол олгосон асуудал хүртэл УИХ-ын Байнгын хорооны хуралдаанаар яригдаж байв.
Шаардлагатай тохиолдолд тусгай мэргэжилтэнд амжилтаар нь цэргийн цолыг хугацаанаас нь өмнө өгч болно гэж тайлбарлав.
Тухайн үед УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан Д.Загджаваас дуучин A Cool-д хошууч цол олгосон талаар тодруулсан. Тэрбээр хошууч цолыг олон жил ажилласан хүн авдаг цол гэж ойлгож буйгаа хэлж, ямар үндэслэлээр дуучинд ийм цол олгосныг асуусан юм.
Харин Д.Загджав шаардлагатай тохиолдолд тусгай мэргэжилтэнд амжилтаар нь цэргийн цолыг хугацаанаас нь өмнө өгч болно гэж тайлбарлаж, “Соёмбо” чуулгын даргаар томилогдсон Б.Анхбаярт хошууч цол олгосон хэмээн хариулсан. Үүний дараа A Cool дэд хурандаа цол хүртсэн ч 2024 онд “Соёмбо” чуулгын даргын албан тушаал болон дэд хурандаа цолоо хүлээлгэн өгсөн юм.
Энд асуудал нь Б.Анхбаяр сайн дуучин байсан эсэхэд биш. Харин урлагийн амжилтыг үнэлэхдээ яагаад цэргийн цол ашиглах шаардлагатай болсон бэ гэдэгт байна.
Энэ асуудал зөвхөн A Cool-оор хязгаарлагдахгүй. 2017 онд улсын наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн Ц.Содномдоржид дэд хурандаа цол олгосон талаар мэдээлж байсан. Гэхдээ тухайн цолыг яг ямар үндэслэлээр олгосон талаарх мэдээлэл тодорхойгүй байна.
Энд хоёр өөр зүйлийг ялгаж харах нь чухал юм. Цэргийн байгууллагад ажилладаг тамирчинд тухайн албан тушаалын цолны зэрэглэл, цэргийн албаны шаардлагад нийцүүлэн цол олгож байгаа бол энэ нь журмын дагуух шийдвэр. Харин зөвхөн спортын амжилтыг нь үнэлж цэргийн цол олгож байгаа бол цэргийн цолны зориулалттай холбоотой асуудал үүснэ.
Тиймээс цол олгосон бүрийн цаана тухайн хүний ямар албан тушаалтай байсан, уг албан тушаалд ямар цолны зэрэглэл тогтоосон, цол олгох хугацаа болон бусад шалгуурыг хангасан эсэх нь тодорхой байх ёстой.
СПОРТЫН АМЖИЛТ ДАНГААРАА ЦЭРГИЙН ЦОЛ АХИХ ҮНДЭСЛЭЛ БИШ

Харин өнөөдөр энэ практик хэвээр байгаа эсэхийг тодруулахаар Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны байранд очсон ч мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж, Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газраас мэдээлэл авах боломжтой гэв. Иймд бид Батлан хамгаалах яамны холбогдох албан тушаалтнаас энэ талаар тодрууллаа.
10-аад жилийн өмнө түрүүлсэн бөхийг цэргийн цолоор мялаах тохиолдол байсан. Харин одоо цэргийн цолыг холбогдох хууль, журмын дагуу олгодог болсон.
Тэрбээр “10-аад жилийн өмнө түрүүлсэн бөхийг цэргийн цолоор мялаах тохиолдол байсан. Харин одоо цэргийн цолыг холбогдох хууль, журмын дагуу олгодог болсон” гэсэн юм. Мөн өмнө нь цол хоорондын хугацааг гүйцээгүй байхад дараагийн цол олгох тохиолдол байсан ч одоо ийм практик байхгүй болсон гэдгийг тайлбарлав.
Тэрбээр улсын наадамд түрүүлсэн Б.Орхонбаярыг жишээ болгон дурдаж, улсын наадамд түрүүлсэн ч цэргийн цол нь автоматаар ахиагүй, дэслэгч цолоо хэвээр эдэлж байгаа гэдгийг хэлсэн юм.
Харин 2026 оны гуравдугаар сард улсын заан, Монгол Улсын гавьяат тамирчин М.Лхагвагэрэлд ахлах дэслэгч цол олгосон. Тэрбээр Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбарын чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллаж, өмнө нь дэслэгч цолтой байсан.
Гэхдээ энэ тохиолдлыг спортын амжилтад нь өгсөн цол гэж шууд дүгнэх боломжгүй. Учир нь тэрбээр цэргийн байгууллагад албан тушаал хашиж байгаа. Харин тухайн албан тушаалын цолны зэрэглэл болон цол олгосон үндэслэл нь одоо мөрдөж буй журмын шалгууртай хэрхэн нийцэж байгаа нь тусдаа асуудал.
Өөрөөр хэлбэл, тамирчин байна гэдэг нь цэргийн цол ахих үндэслэл биш. Харин цэргийн албан тушаал хашиж байгаа бол тухайн албан тушаал, цолны зэрэглэл болон бусад шалгуураар цол олгож болно.
ХОШУУЧ БОЛОХЫН ТУЛД ХЭДЭН ЖИЛ ШААРДДАГ ВЭ?
Одоо мөрдөж буй “Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам”-д офицер, ахлагчид цол олгохдоо албан тушаалын ангилал, цолны зэрэглэл, мэргэжил, боловсролын түвшин, цэргийн алба хаасан хугацаа, ажлын үр дүн, сахилга бат, ёс суртахуун, бие бялдрын шалгуурыг харгалзана гэж заажээ. Цол хоорондын хугацааг ч тодорхой тогтоосон байна.
Дэслэгчээс ахлах дэслэгч хүртэл 3 жил, ахлах дэслэгчээс ахмад хүртэл 3 жил, ахмадаас хошууч хүртэл 4 жил, хошуучаас дэд хурандаа хүртэл 5 жил, дэд хурандаагаас хурандаа хүртэл 5 жил байна.
Харин хурандаагаас бригадын генерал хүртэл 48 сар буюу 4 жил ба түүнээс дээш хугацаа шаарддаг. Эдгээр нь цэргийн цолыг нэг удаагийн амжилтын шагналаас ялгаж буй гол шалгууруудын нэг.
Тэгэхээр өнөөдрийн журмаар цэргийн цол бол амжилтын медаль биш.
ХУГАЦААНААСАА ӨМНӨ ЦОЛ АХИХ БОЛОМЖ БАЙЖЭЭ

Өнөөдөр мөрдөж буй журмыг харахад өмнөх практиктэй холбоотой бас нэг өөрчлөлт бий.
Журмын өмнөх 3.5 дахь заалтад офицер, ахлагч өөрийн эдэлж байгаа цэргийн цолны ангилал, зэрэглэлээс өндөр ангилал, зэрэглэл бүхий албан тушаалд томилогдсон бөгөөд цол хоорондын хугацааны тал буюу түүнээс дээш хувийг хангасан бол дараагийн цолыг олгож болохоор зохицуулж байжээ.
Өөрөөр хэлбэл, өмнө нь тодорхой нөхцөлд цол хоорондын хугацааг бүрэн гүйцээгүй байсан ч дараагийн цол олгох боломжтой зохицуулалт байжээ. Харин энэ боломжийг одоо мөрдөж буй журмаас хассан байна. Энэ өөрчлөлтөөс цол олголтыг албан тушаал, цолны зэрэглэл, хугацаа болон бусад шалгууртай илүү нягт уялдуулах чиглэл харагдана.
Тиймээс A Cool буюу Б.Анхбаярт хошууч цол олгосон асуудлыг өнөөдрийн журмаар цол олгосон мэтээр дүгнэж болохгүй. Тухайн үеийн зохицуулалт, өнөөдөр мөрдөж буй журам хоёр ялгаатай аж.
БӨХИЙН АМЖИЛТ БОЛ БӨХИЙН АМЖИЛТ. ЦЭРГИЙН АЛБА БОЛ ЦЭРГИЙН АЛБА
Бөхчүүд өөрсдийн цол, чимэгтэй. Урлагийнхан ч салбарынхаа шагнал, цол, үнэлэмжтэй. Харин цэргийн цол өөр утгатай. Цэргийн алба хаагчийн хувьд цол бол карьерынх нь шат. Тэр хүн дэслэгч байхдаа хариуцсан үүргээ гүйцэтгэж, дараагийн цол авахын тулд тодорхой хугацаанд алба хааж, ахлах дэслэгч, ахмад, хошууч, дэд хурандаа болох бүрдээ дараагийн түвшний хариуцлага хүлээдэг.
Тиймээс мөрөн дээрх цол нь зөвхөн нэр биш. Тэр цол тухайн хүний туулсан зам, хүлээсэн үүрэг, хариуцлагыг илэрхийлдэг.
Харин цэргийн цолыг өөр салбарын амжилтыг үнэлэх хэлбэрээр ашиглавал олон жил цэргийн алба хаасан хүний цол үнэ цэнгүй болно. Иймээс энэ асуудлыг “дуучинд атаархлаа”, “бөхчүүдэд цол өгөхөд дургүй байна” гэж харах нь өрөөсгөл. Гол асуудал нь хэн цол хүртсэндээ биш. Цэргийн цол ямар утга, ямар шалгууртай байх ёстой вэ гэдэгт байна.
Өнөөдөр мөрдөж буй журмаар цэргийн цолыг шагнал, урамшууллын хэлбэрээр олгохыг хориглосон. Тэгвэл энэ зарчмыг цаашид тууштай мөрдөж, цол олголтын үндэслэлийг ил тод байлгах нь л чухал.
Цол олон хүнд очиж болно. Харин цолны утга нь олон янз байж болохгүй.