Өнөөдөр технологийн эрчимтэй хөгжил, даяаршлын нөлөөгөөр хүмүүсийн хэл яриа, тэр дундаа залуусын хэрэглэж буй үг хэллэг өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлт дууны яруу найрагт ч (дууны үг) тусаж, монгол, англи үгийг хольж хэрэглэх, өдөр тутмын ярианы болон слэнг (залуусын дунд түгээмэл хэрэглэгддэг албан бус үг хэллэг. "Краш"-таалагддаг хүн) үг дууны үгэнд оруулах үзэгдэл нэмэгджээ.
Энэ нь монгол хэл, дууны шүлгийн чанар, яруу найргийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа талаар ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн дэд профессор, доктор Р.Бигэрмаагаас тодрууллаа. Тэрээр МУБИС-ийн Багшийн сургуульд “Эхийн найруулга”, ШУТИС-д “Хэл ярианы соёл” хичээл заадаг юм.
Р.Бигэрмаагийн ажигласнаар сүүлийн үеийн зарим дууны үгэнд гадаад үг, этгээд болон бүдүүлэг үг хэллэг элбэгшиж, утга найруулгын хувьд алдаатай байх нь түгээмэл байна.
Тэрээр “Орчин үеийн дууны үгэнд гадаад үг олширч, заримдаа этгээд, бүдүүлэг үг хэллэг ашиглан, зөвхөн толгой холбосон, утга найруулгын алдаатай бүтээлүүд олширч байна. Өмнөх үеийн уран бүтээлчид дууны үг, аяыг харилцан уялдуулж, тодорхой санаа, утга агуулга бүхий бүтээл туурвихыг зорьдог байсан. Харин сүүлийн үеийн зарим дууны үгийг аянд нь тааруулан, гүн ухаан, нарийн үзэл санааны тусгал багатайгаар бичих болсон” гэв.
Гэхдээ дууны үг, яруу найраг цаг үеэ дагаж өөрчлөгддөг нь шинэ үзэгдэл биш. Харин өнөөдрийн өөрчлөлт ямар онцлогтой вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Яруу найраг бол тухайн цаг үеийнхээ нийгэм, соёл, сэтгэлгээний өөрчлөлтийг өөртөө шингээдэг онцлогтой.
Монголын яруу найргийн хөгжлийг авч үзвэл Д.Нацагдорж 1920-иод онд, Б.Явуухулан 1960-аад онд, Б.Лхагвасүрэн 1990-ээд онд яруу найргийн хэл, сэтгэлгээний шинэчлэлд өөр өөрийн өнгө аясыг авчирсан билээ.
Өөрөөр хэлбэл, тухайн үеийн нийгмийн өөрчлөлт бүр уран зохиол, яруу найргийн хэлбэр, агуулгад нөлөөлж иржээ. Өнөөдөр ч энэ өөрчлөлт үргэлжилж байна. Харин ялгаа нь технологийн хөгжил, цахим орчин, даяаршил, гадаад хэлний нөлөө урьд өмнөхөөс илүү хурдан, өргөн хүрээнд нэвтэрч байгаа явдал юм.
Үүний нэг илрэл нь дууны үгэнд монгол, англи үгийг хольж хэрэглэх, залуусын өдөр тутмын ярианы хэллэгийг ашиглах явдал юм.
Дууны үг өөрчлөгдөхөд хэлний хэрэглээ дагаж өөрчлөгдөх үү?
Дууны үгэнд гарч буй өөрчлөлт зөвхөн хөгжмийн ертөнцөөр хязгаарлагдахгүй. Хэлний хэрэглээ, үгийн бүтэц, найруулгад хэрхэн нөлөөлж байгаа нь мөн анхаарах асуудал юм.
Энэ өөрчлөлтийг зөвхөн дууны үгнээс гадна залуусын өдөр тутмын хэл яриа, бичгийн ажлаас ажиглаж болохоор байна.
Тухайлбал, өнөөдөр оюутнуудын бичгийн ажилд зөв бичих дүрэм, найруулгын алдаа түгээмэл гарах болсон талаар Р.Бигэрмаа хэллээ. Түүний үзэж буйгаар энэ нь эх хэлээ зөв хэрэглэж сурах, үгийн утга болон зөв бичгийн дүрмийг мэддэг байх шаардлагатайг харуулж байгаа юм.
Мөн компьютерын хэл шинжлэлийн хүрээнд үгийн бүтэц, хэрэглээний өөрчлөлтийг судалж байгаа аж.
Залуус эх хэлнийхээ дархлааг хамгаалж, анхаарах хэрэгтэй. Эх хэлээрээ зөв ярьж, гадаад үг хэллэгийг хольж хэрэглэхгүй, үгийн утга, хэрэглээг ялгаж мэддэг байх нь чухал.
Үүний тулд ном сайн уншиж, тэр дундаа сонгодог уран зохиолын бүтээлүүдтэй танилцаж, С.Эрдэнэ, Д.Нацагдорж зэрэг зохиолчдын бүтээлийг унших нь хэлний баялаг, үгийн зөв хэрэглээг эзэмшихэд тустай гэж Р.Бигэрмаа хэлэв.
Гэхдээ яруу найргийн шинэ үеийг зөвхөн өнгөрсөн үеийн бүтээлтэй харьцуулан “сайн” эсвэл “муу” гэж дүгнэх боломжгүй. Учир нь урлаг өөрөө цаг үеэ дагаж хэлбэр, хэл, агуулгаа өөрчилдөг юм.
Гадаад үг, слэнг, шинэ хэллэгүүдээр баяжиж буй өнөөгийн дууны үг нь цаг үеийнхээ шинэ хэлбэрийг бий болгож байна уу, эсвэл утга агуулгын хувьд улам бүр нимгэрч байна уу.
Энэ асуултын хариу зөвхөн уран бүтээлчээс бус, түүнийг сонсож буй хүмүүсийн сонголт, хэлний хэрэглээнээс хамаарах юм.