“Монголын хөгжлийн туулсан зам, түүний сургамж: 1990 оноос өнөөг хүртэл” эрдэм шинжилгээний хурал болж байна.
1990 онд ЗХУ болон социалист системийн улс орнуудад өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлийн үйл явц Монгол Улсад хүчтэй нөлөөлж, нийгмийн тогтолцоо үндсээрээ шинэчлэгдсэн. Үүний үр дүнд Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болж, улс төрийн хувьд олон намын тогтолцоо, ардчилсан сонгуулийн системийг бүрдүүлж, эдийн засгийн хувьд өмчийн олон хэлбэрт тулгуурласан зах зээлийн эдийн засагт шилжин, нийгмийн хөгжлийн хувьд хүн төвтэй бодлогыг эрхэмлэх болсон юм.
Сүүлийн 35 жилийн энэхүү шилжилтийг олон улсын түвшинд амжилттай хэрэгжүүлсэнд тооцдог ч бодит амьдрал дээр нийгмийн тогтолцоо бүрэн төлөвшиж амжаагүй, хөгжлийн зорьсон чиг хандлагаас хазайх, нийгэмд тогтворгүй байдал үүсэх хандлага ажиглагдаж байгаа нь судалгаа, дүн шинжилгээ хийх шаардлагыг бий болгож байна. Иймээс Монголын нийгмийн салбар бүрийн туулсан замнал, алдаа оноо, ололт амжилтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дүгнэж, цаашдын бодлого, хөгжлийн чиглэлийг тодорхойлох, шийдвэр гаргагчдад хүргэх зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулж байгаа юм.
Тус эрдэм шинжилгээний хурлыг Шинжлэх ухааны академи-ийн Философийн хүрээлэн-гийн Бодлого судлалын салбар санаачлан зохион байгуулж буй юм.
ШУУД ҮЗЭХ: