УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдөр /2026.05.04/-ийн хуралдаж гурван асуудал хэлэлцэв.
Ерөнхий сайдын дэвшүүлсэн "Чөлөөлье" санаачилгын хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх "Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье" цогц арга хэмжээний мэдээллийг УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Салбарын сайд Л.Энх-Амгалан “PISA 2022 олон улсын үнэлгээгээр монгол сурагчид математикийн мэдлэгээр 2-3 жилээр, унших чадвараар 5 жилийн хоцрогдолтой байгааг тогтоосон. Мөн хот хөдөөгийн сургуулиудын сургалтын чанарын ялгаа 1.5-1.8 жил байна. Энэ хоцрогдлыг арилгах нь боловсролын салбарт бодлогын шинэчлэл хийх гол үндэслэл болсон” гэв.
Сургуулийн дэд бүтцийн хувьд гэрт ойрхон сайн сургууль буюу алслагдсан дүүрэг, багуудад хурдан угсардаг орчин үеийн “контейнер сургууль”-ийн загварыг нэвтрүүлэхээр танилцуулав.
Цахим шилжилтийн хүрээнд “Нэг хүүхэд-нэг компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлж, багш, сурагчдад зориулсан хиймэл оюун ухаан (AI) туслах системийг сургалтад ашиглахаар танилцуулгад дурдлаа.
Бүлгийн гишүүд танилцуулгатай холбогдуулж, боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ хот, хөдөөгийн онцлогт тулгуурлаж бүтцийн өөрчлөлт хийх, үдийн цайны чанар хүртээмжийг сайжруулах, багш ажилтны хүний нөөцийн бодлого, цалин урамшуулал, нийгмийн баталгааг сайжруулах санал хэллээ.

Эх сурвалж: МАН-ын бүлэг