Швейцарт хийсэн АНУ болон Ираны төлөөлөгчдийн эхний шатны хэлэлцээ даваа гарагт өндөрлөсөн талаар зуучлагч орнууд мэдэгдлээ.
Хэлэлцээ эхлэхийн өмнө Тегеран дахин Ормузын хоолойг хааснаа зарлаж, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагааг сэргээж болзошгүй хэмээн сүрдүүлсэн нь уулзалт хурцадмал уур амьсгалтай эхлэх шалтгаан болсон.
Зуучлагч орнууд болох Катар, Пакистаны хамтарсан мэдэгдэлд дурдсанаар АНУ болон Иран 60 хоногийн дотор эцсийн хэлэлцээ байгуулахаар тохиролцжээ.
Мөн талууд Ливан дахь мөргөлдөөнийг зогсоох, Ормузын хоолойгоор арилжааны усан онгоцнууд аюулгүй зорчих нөхцөлийг хангахаар тохиролцсон байна.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс өнгөрсөн долоо хоногт байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ням гарагт Ираны төлөөлөгчидтэй уулзсан.
Уг баримт бичиг нь дөрөвдүгээр сараас хойш хүчин төгөлдөр байсан гал зогсоох хэлэлцээрийг дор хаяж 60 хоногоор сунгах зорилготой юм.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи цахим сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ Ираны тал газрын тосны бүтээгдэхүүний экспортыг үргэлжлүүлэх зөвшөөрөл, царцаасан хөрөнгийн тодорхой хэсгийг чөлөөлөх, сэргээн босголт ба хөгжлийн төлөвлөгөө эхлүүлэх эрхийг баталгаажуулсан гэж мэдэгджээ.
Гэхдээ Швейцарт болсон уг уулзалтын талаар АНУ болон Ираны эх сурвалжууд зөрүүтэй мэдээлэл өгч байгаа аж.
Тодруулбал Ираны талаас Трампын сүрдүүлгийн дараа төлөөлөгчид нь уулзалтын танхимд орохоос татгалзаж, зурвасаар харилцсан гэсэн мэдээлэл өгсөн.
Харин АНУ-ын эх сурвалжууд Ираны төлөөлөгчид уулзалтыг орхиж яваагүй, хэлэлцээгээ үргэлжлүүлсэн гэсэн мэдээлэл өгчээ.
Эх сурвалж: Reuters