Норвегийн шигшээ баг дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ багийг 2:1-ээр буулган авч, анх удаа шөвгийн 8-д шалгараад байна.
Норвегийн энэ хожилд Эрлинг Хааландын дубль чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр хоёр гоол оруулснаар энэ ДАШТ-д нийт 7 гоол оруулж, Алтан шаахай шагналын төлөөх өрсөлдөөнд Лионель Месси, Килиан Мбаппе нартай зэрэгцэн бичигдэх боллоо.
Тоглолтын 15 дахь минутад Норвеги алдаа гаргасныг VAR-аар шүүж, торгуулийн цохилтыг Бразилын Бруно Гимараеш гүйцэтгэсэн ч Норвегийн хаалгач Эрьяан Нюланд амжилттай хаасан.
Тэрбээр Габриэл Мартинелли болон Винисиус Жуниор нарын цохилтуудыг амжилттай хаасаар эхний үе гоолгүй өндөрлөсөн.
Харин хоёрдугаар үеийн 79 дэх минутад Норвегийн Эрлинг Хааланд хаалганд мөргөж, тооны харьцааг нээв. Үндсэн цаг дуусахын өмнөхөн Хааланд дахин гоолдож ялалтаа баталгаажуулсан.
Нэмэлт цагийн 10 дахь минутад Неймар торгуулийн цохилтоо амжилттай болгосон ч тоглолт Норвегийн ялалтаар өндөрлөлөө.
Ингэснээр Бразил 1990 оноос хойш хамгийн эрт ДАШТ-ээ өндөрлүүлсэн бол Норвеги түүхэндээ анх удаа шөвгийн 8-д шалгарч, Мексик, Английн аль хожсонтой нь тоглох болж байна.