Их Британийн ерөнхий сайд Кир Стармер огцрох болсноо зарлалаа. Тэрбээр дараагийн ерөнхий сайдыг томилох хүртэл түр хугацаанд үүргээ гүйцэтгэнэ гэж мэдэгджээ.
Ингэснээр тус улс 10 жилийн хугацаанд долоо дахь ерөнхий сайдынхаа нүүрийг үзэх гэж байна.
Тэрбээр Хөдөлмөрийн намынхаа гишүүдийн дуу хоолойг сонсож, 2029 оны сонгуульд намаа удирдаж ороход тохиромжтой хүн биш гэдгээ ойлгосон хэмээн тайлбарлажээ.
Мөн энэ шийдвэрийнхээ талаар Чарльз хаанд мэдэгдсэн гэдгийг онцолсон байна.
Сүүлийн саруудад Стармерт үзүүлэх улс төрийн дарамт нэмэгдсэн бөгөөд олон нийтийн санал асуулгаар ч доогуур үнэлгээ авч эхэлсэн.
Улмаар өнгөрсөн долоо хоногт Мэйкерфилдийн нөхөн сонгуульд ялалт байгуулсан Энди Бернхэмийг Кир Стармерын халааг авах хамгийн өндөр магадлалтай хүн гэж олон нийт үзэж байна.
Бернхэм ч даваа гарагт намын даргын сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлаад буй.
Кир Стармерын хувьд 2020 оны дөрөвдүгээр сард Хөдөлмөрийн намын даргаар сонгогдож, 2024 оны долоодугаар сард болсон сонгуульд нам нь үнэмлэхүй ялалт байгуулсан.
Үүний дараа тэрбээр Их Британийн ерөнхий сайд болсон юм.
Харин даваа гарагт огцорно гэдгээ зарласны дараа Хөдөлмөрийн намын түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан ерөнхий сайд болж байна.
Эх сурвалж: ВВС