“Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах 1 сарын хугацаатай сургалт өгнө” хэмээн иргэдийг залилсан гэх гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Гомдол, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б нь “Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах 1 сарын хугацаатай сургалт өгнө” гэх нэрийдлээр нэр бүхий иргэдээс нийт 6,754,000 төгрөг залилж хохирол учруулсан байна.
Дээрх хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар шалгаж, холбогдох ажиллагааг явуулж буй аж.
Иргэд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн аливаа сургалт, үйлчилгээний талаар мэдээлэл авахдаа тухайн этгээд, байгууллагын үйл ажиллагааг бодит эсэхийг сайтар нягталж, гэрээ, баримтгүйгээр төлбөр төлөхөөс татгалзаж, холбогдох баримт бичгийг нотариатаар баталгаажуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Эх сурвалж: ЦЕГ