УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Гишүүдээс бүлэг хуралдуулъя гэсэн санал их ирж байна. Миний хувьд эхлээд Удирдах зөвлөл зайлшгүй хуралдах ёстой гэж үзэж байна. Тэгж байж улс төрийн дүгнэлт гарах ёстой. Бид улаан шугамнаасаа хэтэрчихлээ.
Удирдах зөвлөлийн хурлыг зарла гэсэн шаардлага тавьж байгаа. Тэрний дараа бүлгийн хуралдаан хийе гэсэн бодолтой байна.
Гэнэт л нүүрсний асуудлыг гаргаж ирлээ. Нэгнээ нядалдаг, нийгмийг хөдөлгөдөг зүйл нь нүүрсний асуудал болчихлоо. Нүүрсний хамгийн анхны хяналтын сонсголыг би ахалсан. Хоёр жилийн өмнө яригдсан асуудал. Тухайн үед энэ сонсголыг удирдах хүн байхгүй л байсан.
Тухайн үед нүүрсний хэрэгт холбогдсон 17 орчим гишүүн байсан. Тэд нараас энэ парламентад орж ирэх боломжтой хүмүүс зөндөө байсан ч нэг, хоёр нь л орж ирсэн. Нүүрсний сонсголын ачаар тэдгээр гишүүдийг УИХ-д оруулж ирэхгүй болгосон.
Г.Занданшатар зургаан жил УИХ-ын дарга хийсэн. Энэ хугацаанд тэр олон оффтэйк гэрээнүүд зурагдсан. Турк шиг болох гээд байгаа юм уу? Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүдээ дарамтлаад дуугарсныг нь намнадаг болох гэж байгаа юм уу?" гэв.