Дулаан хангамжийн инженер О.Ж "Шинээр ашиглалтад орсон орон сууцыг Улсын комисс хүлээж авах актад гарын үсэг зурахгүй. Техникийн давхрын халаалтын зардалд 40 сая төгрөгийн торгууль ногдуулна. Эсвэл 13 сая төгрөг бэлнээр өгвөл асуудлыг зохицуулна. Энэ мөнгийг ахлах, нягтлан бодогч нартайгаа хувааж авна" гэх зэргээр барилгын компанийн удирдлагыг хахууль өгөхийг удаа дараа шаарджээ. Иймд компанийн захирал Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаснаар хэрэг илэрсэн байна.
Гэрч буюу тухайн барилгын компанийн захирал Л.С “Барилгын улсын комиссод салбар байгууллагуудын төлөөлөл 12 хүн томилогдсоны нэг нь О.Ж гэх инженер байсан. Комиссын гишүүд 100 хувийн саналаар барилгыг хүлээж авахаар шийдвэрлэж, бохирын худгийн дулаалга, хаягжуулалтыг хийж дуусгаарай гэдэг үүрэг даалгавар өгөөд тарцгаасан юм.
110 дугаарт "Надаас хүн үндэслэлгүй мөнгө нэхээд байна” гэж мэдээлж, шалгуулахаар хандсан.
Гэтэл дараа нь Ж инженер бидэнтэй уулзаад “Өмнө нь барьж ашиглалтад оруулсан 7 блок барилгын техникийн давхрын халаалтын зардлыг танай компаниас гаргуулна, үүнийг гаргаж өгөхгүй бол комиссын акт дээр гарын үсэг зурахгүй, шинэ барилгын чинь халаалтын гэрээг байгуулахгүй, айл өрх рүү шилжүүлэхгүй" гэж хэлсэн.
Тэр 7 блок барилгын дулаан, цахилгааны хэрэглээ, гэрчилгээ нь оршин суугчдад шилжсэн, СӨХ байгуулагдсан, дулааны гэрээ төлбөр нь манайд хамааралгүй болчихсон байрууд юм. Гэтэл Ж нь үндэслэлгүйгээр уг байрнуудын техникийн давхар дахь паарны халаалтын зардлыг манайхаас нэхэмжилж, "Наймдугаар блокийн улсын комиссын акт дээр гарын үсэг зурахгүй. Танайхыг 40 сая төгрөгөөр торголоо, эсвэл 30 хувь болох 13 сая төгрөгийг надад бэлнээр, баримтгүй гаргаж өг, тэгвэл би зохицуулна" гэсэн.
Ж-гийн яриад байгаа торгууль, төлбөр нь огт үндэслэлгүй тул би Авлигатай тэмцэх газрын 110 дугаарт "Хүн надаас үндэслэлгүй мөнгө нэхээд байна” гэж мэдээлж, шалгуулахаар хандсан юм” гэж мэдүүлжээ.
О.Ж-г яагаад нийтийн албан тушаалтан биш гэж үзсэн бэ?
Тэрбээр төрийн захиргааны удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлдэггүй, зөвхөн өөрийн мэргэжлийн, ажлын байрны тодорхойлолтын дагуу техникийн хяналт тавьж ажиллаж байжээ.
Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйл анги нь "Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах" гэмт хэрэгт ял оноох зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан биш ч өөрийн хийх ёстой ажлынхаа хариуд бусдаас мөнгө авч давуу байдал бий болгох, бусдаас мөнгө нэхсэн бол "Хахууль авах" гэмт хэрэг болдог.