gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.27
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.27
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.27
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цахимаар хэрэг үүсгэж, нэхэмжлэл гаргаснаар иргэд шүүх рүү бичечлэн ирэх шаардлагагүй болно

Нийгэм
6 цаг 19 минутын өмнө
Twitter logo
Twitter logo
Нийгэм
6 цаг 19 минутын өмнө
Цахимаар хэрэг үүсгэж, нэхэмжлэл гаргаснаар иргэд шүүх рүү бичечлэн ирэх шаардлагагүй болно Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа

Шүүхийн цахимжуулалтын бодлогын хүрээнд хэргийн оролцогчид, иргэд, олон нийтэд зориулан шинэчилсэн цахим хуудсыг танилцууллаа. Өмнө нь шүүхүүд тус бүр өөр өөр загвар, бүтэц бүхий цахим хуудас ашигладаг байжээ. 

Шинэчлэлийн хүрээнд Улсын дээд шүүхээс бусад 88 шүүх нэгдсэн стандарт бүхий нэгдсэн цахим хуудсыг ашиглаж эхэллээ. Шүүхийн үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй, шуурхай, хүртээмжтэй болгохыг зорьсон байна.
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Цахим хуудас ашиглалтад орсноор иргэдэд ямар боломж нээж байгаа вэ?
-Маш ойлгомжтой болсон. Ямар ч шүүхийн цахим хуудсаар нэвтрэхэд бүгд нэг ижил агуулгатай, хурдтай. Мөн гар утаснаас нэвтрэх боломжтой. 

Шүүх хуралдааныг гараараа бичээд, хэргийн оролцогчоо бичих нь маш их цаг хугацааг авдаг байсан. Одоо хуралын цаг хугацааг бичихэд цөм системтэй холбоотой учраас хуралдааны зар шууд гарч ирнэ. 

-Иргэдэд шүүхийн ямар үйл ажиллагаатай танилцаж болох вэ?
-Бүх үйл ажиллагаатай танилцаж болно. Шүүх хуралдаан хэзээ болох, нэхэмжлэлийг хаана, хэн хүлээж авч байна, байршил нь хаана явж байна, ямар хүнээс зөвлөгөө авах вэ гээд бүх мэдээлэл ойлгомжтой болсон. 

Өмнө нь шүүхийн шийдвэртэй танилцахад шүүгчийн туслах нарийн бичгийн дарга маш их ажил хийдэг байв. Одоо хиймэл оюу ухаанаар бүх асуудлыг шийднэ. Шүүхийн мэдээллийн санд хурдан орж, хэргийн оролцогч бусад хүмүүс танилцах боломж хурдасна.

-Хэдэн төгрөгийн төсвөөр цахим хуудас бүтээсэн бэ?
-Цахимжилт 2024 оноос эхэлж, цөм системээ “Цахим 2.0” гэсэн нэршилтэйгээр программ бүтээн, одоо туршилтын шатандаа байна. Удаан хугацааны ажил юм. 

Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж дараах мэдээллийг өглөө. 
-Цахимжилтыг үе шаттайгаар хийдэг. Эхний ээлжинд шүүхүүд нэгдсэн цахим шууданд мэдээ, контентуудаа оруулж дууссан. Дараагийн алхам нь шүүх хуралдааны зарыг оруулж жигдрүүлнэ. 

-Цахим хуудсанд холбогдох нь хэрэглэгчдэд ямар давуу талтай вэ?
-Нэг талдаа иргэд рүү мэдээлэл дамжуулна. Нөгөө талдаа энэ цахим хуудасны цаана хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем, хэргийн оролцогчийн систем, шүүхийн захиргааны ERP систем, цахим архив гэх мэт бусад модулиуд нь холбогдож, мэдээ дамжуулдаг цахим хуудаснаас ялгаатай. 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ямар тохиргоо нэмэв?
-Дэлгэцэд хүртээмжийн тохиргоотой болсон. Харааны бэрхшээлтэй иргэдэд NVDA гэх дэлгэц уншдаг программтай нийцтэй байдлаар хөгжүүллээ. 

Мөн Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд монгол бичгийн хэрэглээний орчныг нэмсэн. Монгол хэлнээс гадна 9 хүртэлх гадаад хэлээр мэдээлэл хүлээн авах боломжтой. Энэ тохиргоог Google translate технологид суурилуулсан. 

Дээрх шинэчлэлүүд нь шүүхийн үйл ажиллагааг илүү ил тод болгож, иргэдийн цагийг хэмнэнэ. Олон нийт шүүхийн үйл ажиллагаатай гар утас, бусад төхөөрөмж ашиглан зайнаас танилцах боломжийг нээжээ.

Б.Энэрэл 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан