Япон улсын Оберин их сургуулийн Токио дахь кампусаар зочлон, тус сургуулийн профессор Күбүта Шинсүкэтэй цөөн хором ярилцах боломж олдсон юм.
Тэрбээр Монголын кино сонирхогчдод төдийлөн танил биш байж болох ч "Баавгай болохсон" киноны найруулагч П.Золжаргалын уран бүтээлийн замналд тодорхой хувь нэмэр оруулсан багш нь гэхэд буруудахгүй болов уу.
Найруулагч П.Золжаргалын 2023 онд бүтээсэн “Баавгай болохсон” кино (олон улсад If Only I Could Hibernate нэрээр танигдсан) нь Монголын өнөөгийн нийгмийн бодит төрхийг элдэв хэтрүүлэг, чимэглэлгүйгээр харуулж, олон улсын кино ертөнцийн анхаарлыг татсан бүтээл болсон.
Тус кино Каннын кино наадмын төрөлд нэр дэвшиж, Монголын кино урлагийн шинэ үеийг тодорхойлох бүтээлүүдийн нэг болж чадсан билээ.
Японы Обериний их сургуульд найруулагч П.Золжаргал 2008 онд элссэн бөгөөд профессор Күбүта түүний зөвлөх багшаар ажилласан аж.
Профессор Күбүтагийн онцолсноор монгол оюутнууд маш хичээнгүй. П.Золжаргалын хувьд 2010 онд сургуулийнхаа бүтээлийн уралдаанд "Хотын дээр, тэнгэрийн доор" хэмээх бүтээлээр оролцож, шилдгээр шалгарч байжээ.
Тэрбээр "Золоогийн энэ амжилтад миний тусалсан зүйл гэж байхгүй. Хичээгээрэй гэж л дэмжсэн" хэмээн даруухнаар ярив.
Найруулагч П.Золжаргал өнгөрсөн оны зургаадугаар сард төгссөн их сургуульдаа очиж, "Баавгай болохсон" бүтээлээ оюутан, багш нарт толилуулсан.
Тухайн бүтээлийг амь оруулах гол ноён нуруу нь гол дүр.
Тухайн үед шавийнхаа бүтээсэн киног үзээд ямар сэтгэгдэл төрсөн талаар Күбүта профессороос асуухад тэрбээр "Маш гайхалтай санагдсан. Үзэхэд сонирхолтой, харахад гял цал болсон бүтээл хийчихвэл л сайн болсон гэж бодох хүмүүс цөөнгүй бий.
Миний хувьд уран бүтээлд хамгийн чухал нь гол дүр гэж боддог. Ямар хүн байх вэ гэдэг нь чухал.
Уран бүтээлийн гол дүрийг амилуулж буй жүжигчин, түүнд хандаж байгаа найруулагч нь бүр ч чухал. Чин сэтгэлээсээ хандаж байж л бүтээл амь орно гэж боддог.
Золоогийн хувьд үүн дээр маш сайн ажилласан гэдэг нь киноноос нь харагдсан. "Баавгай болохсон" киноны гол дүрүүд ямар ч жүжиглэж байгаа гэх мэдрэмж төрүүлээгүй. Яг л өөрсдийн амьдралыг харуулж байгаа мэт санагдсан.
Насанд хүрсэн хүмүүсийг хүртэл чиглүүлж, жүжиглүүлэхэд хэцүү байдаг шүү дээ. Хүүхдүүдийг ингэж үнэмшилтэй жүжиглүүлнэ гэдэг ч амар зүйл биш. Гол дүрийн жүжигчин хүүхдүүд энэ бүтээлд чин сэтгэлээсээ хандсан гэдэг нь илэрхий байсан.
Энэ бүтээл үнэхээр гайхалтай бүтээл болсон бөгөөд олон улсад ч амжилттай байгаад нь бахархалтай байна. Манай сургуулиас ийм амжилттай, чадварлаг найруулагч төрөн гарсанд бид маш баяртай байна. Найруулагч П.Золжаргал манай сургуульд суралцсанд бид маш бахархаж байгаа" хэмээн онцолсон юм.
Япон улсын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой JENESYS хөтөлбөрийн энэ удаагийн ээлжид Монгол Улсаас 24 хүн оролцсон.
Хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Оберин их сургуулийн Токио Хинатаяма кампус буюу Соёл урлагийн сургуультай танилцах боломж олдсон юм.
Уг сургуулийн тухай товч танилцуулахад, 1921 онд үүсгэн байгуулагдсан. Одоогоор 10 мянга гаруй оюутантай бөгөөд долоон салбар сургууль, таван кампустай. Соёл урлагийн сургууль нь Театр, бүжиг, Дуу хөгжим, Дүрслэх урлаг гэсэн үндсэн гурван төрлөөр оюутнуудыг элсүүлэн сургаж байна.
Бакалаврын хөтөлбөрт элсэн орохдоо ерөнхий мэргэжлээ сонгоно. Нэгдүгээр курстээ мэргэжлийн хүрээний бүх салбарын талаар судалснаар тухайн оюутан өөрийн сонирхол, ур чадвар болон давуу талаа дахин нээн илрүүлж, цаашид мэргэшин суралцах чиг хандлагатай болдог аж.