gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     3.30
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 10
Зурхай
 3.30
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 3.30
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

80 мянган хүнтэй Готэмба хотын аялал жуулчлалын бодлогоос суралцах нь

А.Номин
Аялал
5 цаг 48 минутын өмнө
1
Twitter logo

Готэмба. Японы нийслэл Токио хотоос 100 орчим км-ийн зайд байрладаг бөгөөд тус улсын бэлгэ тэмдэг болсон Фүжи уулын бэлд оршдог хот юм. 

Энэ хот жилдээ ойролцоогоор 1.1 сая жуулчин хүлээж авдаг. Мэдээж алдарт Фүжи уултай гэхээр хүмүүс олноор зорих нь ойлгомжтой гэж бодож магадгүй. Гэхдээ энэ хот аялал жуулчлалын бодлогоо тодорхойлохдоо зөвхөн Фүжи ууландаа найдсангүй.

Готэмба хот байгаль, хөдөө аж ахуй, соёл, хэрэглээг хослуулж чаддаг нь жуулчдыг татах гол хүч нь болж байна. 

БАЙГАЛИА БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОСОН НЬ

Готэмба хотынхон Фүжи уулын үр шимийг хүртэж амьдардаг. Тиймдээ ч тэд энэ гайхалтай байгалийн өгөгдлийг бүтээгдэхүүн болгож, түүнийгээ нутгийн "брэнд" болгож чаджээ. 

Оройд нь тогтсон цас олон жилийн турш хайлж доош урсан байгалийн аргаар шүүгдэж, зохин хэмжээний эрдэс бодисыг уусган булгийн цэвэр ус болон ундардаг. Энэ ус жилийн дөрвөн улиралд тогтмол 13 хэм байдаг бөгөөд Готэмбагийн амьдралын үндэс юм. Нутгийн иргэд байгалийн усаар будаа, ногоогоо усална. 

Хамгийн цэвэр усаар усалж байгаа учраас хамгийн өндөр зэрэглэлийнх болдог. Тиймдээ ч нутгийн брэнд нь цагаан будаа, васаби, архи, шар айраг тэргүүтэй бүтээгдэхүүнүүд юм. Өөрөөр хэлбэл байгаль нь өөрөө эдийн засгийн “түүхий эд” болж байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛТАЙ ХОСЛУУЛАХ НЬ 

Готэмба хот Фүжи уулын зүүн бэлд, далайн түвшнээс дээш дунджаар 500 метрийн өндөрт байрладаг. Зуны улиралд харьцангуй сэрүүн уур амьсгалтай тул Японы ид халуунаас зугтахыг хүссэн хүмүүс ийшээ зорин ирдэг.

Фүжи уулын сэрүүн уур амьсгал, элбэг усны эх үүсвэр нь газар тариалангийн үйлдвэрлэл явуулахад тохиромжтой нөхцөлийг бүрдүүлдэг байна. Энэ хотын тариаланчдын 90 орчим хувь нь будааны тариалан эрхэлдэг бөгөөд хотын гол ургац. Өдөр шөнийн агаарын температур зөрүү ихтэй учир энэ уур амьсгал нь будуу тариалахад хамгийн тохиромжтой байдаг аж. 
Васаби ногооны тариалан.Готэмба хотын бас нэг онцлог нь хөдөө аж ахуйгаа зөвхөн үйлдвэрлэл биш, аялал жуулчлалын нэг хэсэг болгосон явдал. Тухайлбал жуулчид

  • Тариаланч айлд байрлах
  • Ургац хураах
  • Ногоон цай өөрийн гараар бэлтгэх зэрэг олон сонирхолтой туршлага хуримтлуулах боломжтой.

ЖУУЛЧНЫ ӨӨРИЙН ОРОЛЦООТОЙ АЯЛЛЫГ ДЭМЖИХ НЬ

Готэмба хотын ногоон цайны уламжлалыг хамгийн тод илэрхийлэх газар бол 330 гаруй жилийн түүхтэй Katsumata Tea үйлдвэр юм. Энд цайны навчийг тарьж ургуулахаас эхлээд хураан авах, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох хүртэлх бүх үе шат нэг дор явагддаг нь онцлог. 

Жуулчид зөвхөн үзээд, худалдан аваад өнгөрөх биш өөрсдийн гараар цай бэлтгэж үзэх боломжтой. Уламжлалт аргаар цай хийхдээ эхлээд шинэхэн навч түүж аван уураар жигнэнэ. Дараа нь навчийг эргүүлж, гараараа үрэн хэлбэрт оруулж хатааснаар ногоон цай бэлэн болдог. 

Ногоон цайны навч. Ногоон цайны навч.

Цайны навчийг үрж, хатаах үе шат. Тавцанг доороос нь халаадаг. Цайны навчийг үрж, хатаах үе шат. Тавцанг доороос нь халаадаг.

Өнөөдөр техник технологи хөгжсөнөөр эдгээр үе шатыг хөнгөвчилсөн олон төхөөрөмж ашиглах болсон ч уламжлалт арга нь үнэ цэнтэй хэвээр байна. Олон жил цайны навч үрсэн ч гар нь булбарай зөөлөн хэвээр байгааг 80 гарч яваа үйлдвэрийн эзэн бахархалтайгаар харуулж байв. 

Готэмба хотод Ази тивд томоохонд тооцогдох 290 гаруй брэндийн аутлет дэлгүүр бий. БНХАУ-ын жуулчид зөвхөн дэлгүүр хэсэх гэж л Готэмба хотыг зорих нь цөөнгүй аж. Түүнчлэн халуун рашаанд орж амрах, морь унах зэргээр аяллын хөтөлбөрөө өргөжүүлэх боломжтой.  

Хэрэв Фүжи уул руу авирах төлөвлөгөөтэй бол жил бүрийн долоодугаар сараас есдүгээр сарын эх хүртэл хамгийн тохиромжтой үе нь гэж үздэг. Өгсөхөд ойролцоогоор 8-9 цаг, буухад 4 цаг орчим зарцуулах тооцоолол бий. Ихэнх аялагч шөнө авирч, өглөө нар мандахыг оргил дээрээс нь харахыг зорьдог байна. 
Япон улсын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой JENESYS хөтөлбөрийн энэ удаагийн ээлжид Монгол Улсаас 24 хүн оролцсон. 

Хөтөлбөрийн хүрээнд Шизүока мужийн Готэмба хотыг зорьсон бөгөөд өмнөх нийтлэлээр тус хотод гэр буудал ажиллуулдаг нутгийн тариаланчдын тухай өгүүлсэн. Энэ удаад 80 мянган хүнтэй Готэмба хот жуулчдыг татах ямар бодлого хэрэгжүүлж буй талаар болон тус хотын онцлогуудын талаар өгүүлэхийг зорилоо. 

JENESYS хөтөлбөрийн тухайд товч танилцуулбал, 2015 оноос эхлэн Япон улсын Гадаад хэргийн яамнаас хэрэгжүүлж буй Азийн орны иргэдийн Японы талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой солилцооны хөтөлбөр юм. 

Монгол Улсын хувьд хүүхэд залуучууд, төрийн залуу албан хаагчдыг Японд урьж, Монгол дахь дараагийн шатны үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж ирсэн. Энэ удаад япон дуу, уран илтгэл, косплэй тэмцээнүүдийн ялагчид болон Батлан хамгаалах болон Гадаад харилцааны яамны залуу дипломатчид оролцлоо. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан