gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     9.03
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 30
Зурхай
 9.03
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 9.03
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"1072 хувьцаагаа олон жилийн өмнө зарчихсан. Одоо нөхөж авах болох уу" гэсэн асуулт иргэдээс ирж байна

М.Лхагвадулам
Нийгэм
3 цаг 41 минутын өмнө
Twitter logo

"1072 хувьцаагаа олон жилийн өмнө зарчихсан. Одоо нөхөж авах боломж байна уу?" гэсэн асуулт олон ирлээ. Мөн үнэт  цаасны данстай эсэхээ мэдэхгүй байгаа иргэдэд зөвлөгөө өгч, дансыг нь тэр дор нь нээж өгч байна” хэмээн Хөрөнгө оруулалтын зөвлөх Х.Цолмон нээлттэй өдөрлөгийн үеэр ярилаа.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны талаарх иргэдийн асуултад хариулж, мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөгийг энэ сарын 3,4-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй. Улсын бүртгэлийн газар, Нотариатчидын холбоо, Үнэт цаасны хадгаламжийн газар зэрэг байгууллага иргэдэд нээлттэй зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. 

Нас барсан иргэний хувьцааг өв залгамжилсан 5000 хүн байна. 

н.Цолмон үргэлжлүүлэн “Өнөөдөр 10.00 цагаас эхлэн 100 гаруй иргэнд үйлчилгээ үзүүллээ. Иргэд ихэвчлэн үнэт цаасны дансаа мэдэхгүй учраас хувьцааны ногдол ашгаа хүртэж чадахгүй байна, яах вэ? гэсэн асуулт тавьж байна. Үнэт цаасны данстай эсэхээ мэдэхийн тулд 151589 дугаарт регистрийн дугаараа крилл үсгээр бичиж, илгээнэ. Ингэснээр тус дугаараас үнэт цаасны данс болон хувьцааны тоо ширхгийн мэдээллийг явуулах юм гэлээ. 

Үнэт цаасны төвлөрсөн хэлтсийн төвийн Захиргаа, хууль эрх зүйн газрын захирал Ж.Амарсайхан, Засгийн газрын 154 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өв залгамжлах бүртгэлийг энэ оны зургаадугаар сараас эхэлсэн. Бүртгэл эхлэхэд 2011 оноос хойш нас барсан 135 мянган иргэн бүртгэлтэй байсан. Гэвч хоёр хоногийн өмнө дахин нягтлахад 141  мянган иргэн нас барж, 6000-аар нэмэгджээ. Тиймээс 1072 хувьцааг өв залгамжлах асуудлыг эрчимжүүлэхийн тулд уг үйл ажиллагааг зохион байгуулсан. Энд иргэдийн хувьцаа, ногдол ашгийн талаарх мэдээллийг тэр дор нь өгч, шийдвэрлэж байна. 

-1990-ээд оны цэнхэр, ягаан тасалбараа хувьцаа болгож болох уу гэсэн асуулт иргэдийн дунд түгээмэл байдаг.
-
1991 оны БНМАУ-ын Өмч хувьчлах тухай хууль байв. Хуулийн дагуу цэнхэр тасалбар 7000 төгрөг, ягаан тасалбар 3000 төгрөг нийлээд 10 мянган төгрөгөөр хувьчлал хийсэн. 1990-ээд оны 10 мянган төгрөг багагүй мөнгө шүү дээ. 

Өмч хувьчлах тухай хуулийн үйлчлэл хоёр жилийн хугацаатай байсан. Гэвч иргэд үнэт цаасны компани дээр цэнхэр тасалбараа барьж очоод хувьцаагаа бүртгүүлэх үйл ажиллагаа хангалтгүй байсан учраас Засгийн Газар бүрэн эрхийн дагуу уг хуулийн үйлчлэлийг 1994 оны аравдугаар сар хүртэл сунгасан. Ингэснээр 1994 оны аравдугаар сард цэнхэр тасалбарыг хувьцаанд хувиргах хугацаа нь дууссан.

1991-1994 оны хооронд аль нэг хувьцаат компанийн хувьцаанд бүртгүүлсэн иргэдийн цэнхэр тасалбар өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашиг болж байна. Дээрх хугацаанд бүртгүүлээгүй бол цэнхэр, ягаан тасалбарын эрх хаагдсан гэж хариуллаа. 

Нээлттэй өдөрлөгөөр мэдээлэл авч буй иргэн Б.Хулан “Залуу хүний хувьд 1072 хувьцааны талаар судлахаар ирлээ. Хувьцааны ногдол ашиг гэж орсон 60 гаруй мянган төгрөгөөр хэрэгцээтэй зүйлээ авсан. Оюутан учраас заримдаа ажил олдоно, олдохгүй гээд янз бүр. Хүслийн жагсаалтаа гаргаж байгаад дуртай хувцсаа авч өмсөж байсан. “Эрдэнэс Тавантолгой” компаниас ард иргэддээ ногдол ашиг өгч байгаад их баярладаг. Жаахан гэлтгүй амьдралд дэм болж байна” гэв.

2026.06.01-2027-06.01 хүртэл нас барсан иргэдийн хувьцааг өвлөж авах бүртгэлийг хийнэ. Үнэт цаасны хадгаламжийн төвд бүртгэх ажээ. Мөн 1072 хувьцааны ногдол ашиг огт аваагүй болон гадаадад байгаа иргэд дээрх төвд хандана. 

Засгийн газраас 2024.01.01-ээс хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох тогтоол гараагүй байна. Тиймээс таны хүүхэд дээрх оноос хойш төрсөн бол 1072 хувьцаа байхгүй ажээ. 

Иргэдийг 1072 хувьцаагаа арилжаалахаас илүү үр ашгийг нь хүртээсэй гэж хүсэж байна.

Иргэн С "Миний эхнэр, хүү хоёр 2011 оноос хойш нас барсан юм. Тэдний нэр дээр хувьцаа байсан эсэх, байвал хэрхэн өөрийн нэр дээр шилжүүлэхийг асуухаар ирлээ. Миний сонссоноор аав, ээж, эхнэр, нөхөр, хүүхэд зэрэг үлдсэн хүмүүст нь хувьцааг нь өвлүүлж байна гэсэн" гэж сэтгэгдлээ хуваалцсан юм. 

“2011 оноос хойш нас барсан иргэний нэр дээр хувьцаа бүртгэлтэй бол хамгийн сүүлд амьдарч байсан хороо дээр очоод хоёр төрлийн тодорхойлолт авна.

Нас барсан иргэнтэй садан төрлийн ямар холбоотой вэ гэдгээ нотлох  баримт бичиг бүрдүүлж нотариатад очно. Хууль ёсны өвлөгч мөн эсэхийг нотариат тодорхойлно.

Нас барсан иргэний хувьцааны тоо, ногдол ашгийн хэмжээг өв залгамжлалын гэрчилгээн дээр бичиж өгснөөр баталгаажих юм. Дараа нь өвлөсөн ногдол ашиг хууль ёсны өвлөгчийн дансанд шилжих ажээ. 

Монголын хөрөнгийн бирж дээр “Эрдэнэс Тавантолгой” компани хаалттай хувьцаат компани хэвээр бүртгэлтэй байна. Нээлттэй хувьцаат компани болох бэлтгэлээ хийж буй. Нээлттэй хувьцаат компани болгож зарласны дараа бэлэглэх, арилжаалах эрх үүснэ. Гэхдээ компанийн үйл ажиллагаа өргөжиж олон төсөл хэрэгжүүлж байгаа учраас 1072 хувьцаагаа арилжаалахаас илүү үр ашгийг нь хүртээсэй гэж хүсэж байна" хэмээн "Эрдэнэс Тавантолгой" компанийн Үнэт цаас санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Номин мэдээллээ. 

Нас барсан иргэний 1072 хувьцааны тоо болон орж ирсэн ногдол ашиг 100 хувь хууль ёсны өвлөгчид шилжинэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан