Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилготой “Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ маргааш буюу есдүгээр сарын 5-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын “Хаадын хаан морин парк”-д эхэлнэ. Арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд хоёр өдөр үргэлжилнэ.
Энэ хүрээнд “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээн, “Адуун төвөргөөн” морьт жагсаал, “Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт, адуучдын ур чадварын болон эмнэг сургах тэмцээн, жороо морины үзүүлбэр, дэмбээний тэмцээн зохион байгуулна. Мөн морин хуур, гар урлалын үзэсгэлэн худалдаа болно.
Монгол Улс 2013 онд 3000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаал зохион байгуулж, “Гиннесийн дэлхийн рекорд”-д бүртгүүлж байсан юм. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийг бий болгох тухай тогтоолыг баталсан.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр дэлхийд 60.8 сая адуу байдаг бөгөөд үүний таван сая гаруй нь Монгол Улсад байна. Монгол Улс адууны тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, харин нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог ажээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс