Нийслэлийн төв талбайд "Тэнгэрийн өрх" хөшөөг 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр байрлуулж нийтэд дэлгэж байв. Тухайн үеэс л хөшөөний хэлбэр хийц, утга агуулгыг олон нийт шүүмжилдэг байсан бөгөөд 2022 онд хэсэг хүн "Хорт хавдрын хөшөөг буулгахыг шаардъя" хэмээн нийгмийн сүлжээгээр шаардаж байсан удаатай.
Тэгвэл энэ сэдэв дахин сөхөгдөж энэ сарын дундуур буюу сар шинийн баярын өмнө нийгмийн сүлжээгээр "Тэнгэрийн өрх" хөшөөг дөрвөн эмэгтэй давуугаар боож бүтээсэн талаар мэдээлэл тархсан. Тодруулбал, "энэ хөшөөг нураах ёстой учир эсэргүүцлээ илэрхийлэн цагаан даавуугаар бүтээсэн" хэмээн тайлбарлажээ.
Сүүлийн энэ үйлдлээс улбаалан н.Эрдэнэтогос гэх эмэгтэй нийтийн эзэмшлийн талбайд хөшөө байрлуулах шийдвэр хэрхэн гарсан эсэх асуудлаар ил тод байдлыг тодруулах зорилгоор олон нийтээс гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Тэрээр "Энэхүү санаачилга нь нэг уран бүтээлийг үгүйсгэх зорилгогүй. Харин нийтийн орон зайд бэлгэдэл байрлуулах шийдвэр ямар процессоор гардаг, эрх зүйн болон мэргэжлийн ямар үндэслэлтэй байдгийг ил тод болгох зорилготой" хэмээн мэдэгдсэн байна.
Иргэн Эрдэнэтогосын тайлбарласнаар, нийслэлийн төв талбай нь "барилга байгууламжийн хоосон зай бус, үндэстний өөрийгөө илэрхийлэх бэлгэдлийн орон зай" тул тэнд байрших аливаа бүтээл урлагийн чанараас гадна дараах шалгуурыг хангах ёстой гэж үзэж байгаа аж. Үүнд:
- Байршлыг сонгож, баталсан эрх зүйн үндэслэл, албан акт
- Урлаг, соёл, хот төлөвлөлтийн мэргэжлийн байгууллагын дүгнэлт
- Олон нийтийн оролцоо, хэлэлцүүлэг зохион байгуулсан эсэх
- Үндэсний бэлгэдлийн орон зайд нийцэх талаарх соёлын үнэлгээ
- Шийдвэр гаргах процессын ил тод байдал
Тэрбээр одоогоор олон нийтийн дэмжлэгийг цахим орчинд цуглуулж байгаа бөгөөд гарын үсгийг нэгтгэн холбогдох байгууллагуудад нээлттэй албан хүсэлт хүргүүлэхээр ажиллаж буй гэв. /Нийслэлийн төв талбайн шийдвэрийг ил тод, олон нийтийн оролцоотой болгох шаардлагыг дэмжих гарын үсгийн бүртгэл/
Харин уг асуудлаар нийслэлийн холбогдох байгууллагуудаас албан ёсны тайлбар хараахан гараагүй байна.