Энэ сарын 17-нд нэгэн Австрали эмэгтэй нэг эсийн дөрвөн ихэр охин төрүүлжээ. Түүний жирэмслэлтийг маш их эрсдэлтэй гэж эмч, эх баригч нар хэлсэн байна.
Охидын ээж Женитар На’амоана 34 настай. Тэрээр дөрвөн хүүхэдтэй ч дахин дөрвөн ихэр хүүхэд тээж байгаагаа мэдээд их гайхсан гэнэ.
Жирэмслэлтийг эхнээс нь хянасан эх, ураг судлалын нарийн мэргэжлийн эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч Алекса Бендалл ижил генетиктэй дөрвөн ихэр төрөх нь ойролцоогоор 15 сая тутамд нэг тохиолддог гэв.
Ийм жирэмслэлт эх болон урагт маш өндөр эрсдэлтэй тул Женитарыг жирэмсний 25 дахь долоо хоногоос эхлэн эмнэлэгт хэвтүүлж, байнга хянасан байна. Тэрээр мөн “Женитар жирэмсний эхний өдрөөс эхлэн бүх сорилтыг маш тайван давсан. Эх болон хүүхдүүдэд учирч болох бүх хүндрэлээс азаар зайлсхийж чадсан. Тэр охидоо хагалгаагаар төрүүлсэн ” гэжээ.
Охидыг Эмили, Харриет, Кэтрин, Алекса хэмээн нэрлэсэн бөгөөд дөрөв дэх охиныг жирэмсний турш асарч ажилласан эмч Алекса Бендаллын нэрээр нэрлэжээ. Дутуу төрсөн дөрвөн охин одоо Нярайн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Биеийн байдал нь сайн байгаа гэнэ. Тэдний биеийн хөгжил нь бүрэн гүйцэх хүртэл эмнэлгийн хяналтад байх ажээ.