МОСКВА./РОЙТЕР/. Тунисын Цэргийн шүүх өнгөрсөн оны нэгдүгээр сард болсон "мэлрэг цэцгийн хувьсгал"-ын дараа Саудын Арави руу зугтан гарсан тус улсын Ерөнхийлөгч асан Зин аль-Абидин бен Алид бүх насаар нь хорих ялыг эчнээгээр оноожээ.
Тунисын Ерөнхийлөгч асанд өмнө нь авлига, луйвар, улсын мөнгийг шамшигдуулсан, мансууруулах бодис хадгалсан хэргээр 16-35 жил хорих ял оноосон байсан юм. Харин энэ удаад "мэлрэг цэцгийн хувьсгал"-ын үеэр 300 гаруй жагсагчийн амийг хөнөөсөн хэрэгт гэм буруутай гэж үзэн бүх насаар нь хорих ял оноожээ.
Тунисын зүүн хойд нутагт оршдог Кеф хотын цэргийн шүүх Бен Алигаас гадна Дотоод хэргийн сайд асан Рафик Бельхаж Касем болон аюулгүй албаны 7 түшмэлд янз бүрийн хугацаатайгаар дээд тал нь 15 жил хорих ял оноосон байна. Касем 12 жил хоригдох ял авчээ.
Нийтдээ 23 өндөр албан тушаалтныг жагсагчдын амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгасан байна. Тэднээс 14 хүнийг түүний дотор бен Алиг зугтан гарахаас өмнөхөн Тунисын Дотоод хэргийн сайдын томилсон Ерөнхийлөгчийн бие хамгаалагчид болох Али Сериати, Ахмеда Фриаа нарыг гэм буруугүй болохыг нь тогтоожээ.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард Тунист болсон бослого хөдөлгөөний үеэр хэдэн зуу гаруй хүн амиа алдаж, 2000 гаруй хүн шархдсан байна.
Д.Жаргал