gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     4.21
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 4.21
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 4.21
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн шавыг тавилаа

Эрүүл мэнд
2012-05-09
0
Twitter logo

Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн өргөтгөлөөр барих Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн шавыг өнөөдөр тавилаа.

“Хүүхдүүд тэр тусмаа өнөөдөр өвчин шаналалд шанал байгаа хүүхдүүд, тэдний эцэг эхэд туслах сайхан арга хэмжээ болж байгаад баяртай байна. Монгол хүүхдүүдэд туслах саналаа Монголын төрийн өндөр албан тушаалтнуудад дуулгаж, тэд маань ч сайн хүлээж авснаар өнөөдөр ажил хэрэг боллоо” хэмээн бурхан шашны гэгээнтэн Ажиа Рэнбүүчи шав тавих ёслолыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

Хүүхдийн цусны эмгэг-хавдрын эмнэлэг барих саналыг анх АНУ-ын Блуумингтон хотын Буддын сүмийн тэргүүн Ажиа Рэнбүүчи гаргаж, түүний тэргүүлдэг “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” төрийн бус байгууллага хөрөнгө босгох ажлыг хийж байгаа аж.

ЭХЭМҮТ нь 0-18 насны хүүхдэд гурав дахь шатлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлдэг эмнэлэг бөгөөд тус төвийн Хүүхдийн эмнэлэгт жилд 35000 хүүхэд хэвтэн эмчлүүлж, 100000 хүүхдэд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага байна. Цусны эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй цусны хавдартай хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг тус эмнэлгийн дарга нээлтийн үеэр хэлж байлаа. 2009 онд цусны хавдрын 18 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2010 онд 24, 2011 онд 33 болж өсчээ.

Зөвхөн цус бус бусад эрхтний хавдартай хүүхдийн тоо өсөх хандлагатай болсон үед энэ эмнэлэг шаваа тавьж байгаа нь нүдээ олсон хэрэг гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг хэлсэн. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдаар баталгаажуулсан дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд цусны эмгэг судлалын тасгийг хүүхдийн цусны эмгэг-хавдрын төв болгон өргөтгөх зорилго тавьсантай давхцаж байгааг нээлтийн үеэр онцоллоо.

Эмнэлэг хавдартай хүүхдүүдийн эмчилгээг гэр бүлийн уур амьсгал бүрдүүлсэн, хүүхдэд ээлтэй, цэвэр орчинд хийх боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн бүх төрлийн шинжилгээ хийх лабораторитай, орчин үеийн эмнэлгийн стандартыг бүрэн хангасан цусны эмгэг хавдрын эмчилгээ, оношлогооны иж бүрэн төв болох аж.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан