Урт цагаан ороолт, хар бүрх малгайг өөрийн нэрээр өмчилж авсан киноны дүр бол Ким Ду Хан. Тулаант хэсгүүд, түүхэн цаг үе, зоригт зан, зорилготой тэмцлүүд зэргээрээ энэ кино нь бүх насны үзэгчдийн сонирхлыг татаж байсан билээ.
Ази кино контентоор төрөлжсөн “Asianbox” суваг анх байгуулагдсан цагаасаа үзэгчдийн дунд хит болж байсан дурсамжит цувралуудыг дахин хүргэсээр байна.
Энэ хүрээнд хөнгөн инээдмийн “Миний байшин”, ажил мэргэжлийн онцлог харуулсан “Зочид буудлын эзэн”, утга уянгын төрөл жанрын “Уучлаарай, би чамд хайртай” гэсэн дурсамжит цувралуудыг хүргэж байсан юм.
Тэгвэл хэсэг хугацаанд завсарлаад байсан дурсамжит кино цагаар энэ удаад түүхэн төрөл жанрын “Ким Ду Хан” олон ангит киног толилуулахаар болжээ.
2002-2003 онд Өмнөд Солонгосын үзэгчдэд хүрч байсан энэхүү олон ангит кино нь нийт 124 ангитай бөгөөд Монголын үзэгчдэд эхний 50 анги нь хүрч байсан юм. Харин “Asianbox” суваг энэ удаад бүрэн эхээр нь хүргэхээр бэлдээд байна.
Киноны талаар товч танилцуулахад энэхүү киног 1918-1972 онд амьдарч байсан Ким Ду Хан гэсэн бодит хүний амьдралаас сэдэвлэн бүтээжээ.
Ким Ду Хан нь Японы эзэрхийллийн үед Солонгосын гудамжны бүлэглэлийн толгойлогч байсан, тухайн цаг үедээ Солонгосын хамгийн нэртэй нударган тулаанч гэж нэрлэгдэж байсан түүхэн тэмцэгч хүн юм. Японы эзлэн түрэмгийллийн дараа улс төрийн намд элсэн орж, хоёр ч удаа парламентдаа сонгогдон ажиллаж байжээ.
Ганц дайчин ганцаардахгүй гэж үзэх эх оронч үзэл, танхай бүлэглэлийнхний хүрээнд байх үнэнч нөхөрлөлийг харуулах энэ олон ангит кино нь Өмнөд Солонгостоо үзэлтийн дундаж рейтинг нь 41 хувь, оргил рейтинг нь 51 хувь хүрч, үзэгчдийн талаас илүү хувь нь шимтэн үзэж байжээ.
Ким Ду Хан цувралын залуу насны дүрд 17 настайгаасаа эхэлж дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээж эхэлсэн алдарт жүжигчин Ан Жэ Му, киноны идэр насны дүрд саяхан IRIS 1, 2 цувралд тоглосон алдарт жүжигчин Ким Ёон Чол нар тус тус тоглосон байна.
Монголын үзэгчдэд “Зоригт эрийн түүх” нэрээр хүрсэн “Ким Ду Хан” киног 5-р сарын 8-наас эхлэн үдэш бүр 22:00 цагаас “Asianbox” сувгаар үзээрэй.
“Asianbox” суваг энэ 5-р сард залуу үзэгчдийн дунд хит болсон шинэ мини цувралууд болох хайр дурлал, романтик сэдэвт “Хүлэг баатрууд”, одоогийн байдлаар 2017 оны хамгийн өндөр рэйтингтэй, гэмт хэргийн онц сонирхолтой “Буруугүй буруутан” цувралуудыг хүргэхээр бэлдээд байна.