Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болсон пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль хүртсэн МУГТ Э.Содномпилжээ уг тэмцээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Дэлхийн 35 орны 300 гаруй тамирчид оролцсон уг тэмцээнд Э.Содномпилжээ чээж шахалтын 97 кг-д эхний өргөлтөөрөө 220 кг-ыг шахаж түрүүлсэн байна.
Э.Содномпилжээгийн дасгалжуулагч Ш.Энхсайхан хэлэхдээ "Энэ тэмцээнд гаргасан эрч хүчээ алдахгүй бэлтгэлээ сайн хангаад дараа дараагийн тэмцээндээ оролцоно. Мөн жингээ нэмж 105кг-д өрсөлдөх бодолтой байна. 2020 онд болох Токиогийн олимпод төрийн дууллаа эгшиглүүлнэ. Энэ бол бид хоёрын тавьж байгаа том зорилго, амлалт юм гэлээ.
Э.Содномпилжээгийн оролцох дараагийн тэмцээн нь энэ тавдугаар сард Унгар улсад болох Дэлхийн цомын аварга бөгөөд тавдугаар сараас Солонгос, Япон улсын тамирчидтай хамтарсан олимпийн бэлтгэлийг БНСУ-д хийх аж.
Г.Ариунзул