gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Домогт сагсан бөмбөгчин Коби Брайнт ослоор хорвоог орхилоо

А.Мишээл
Спорт
2020-01-27
22565
Twitter logo

NBA-ийн од, домогт сагсан бөмбөгчин Коби Брайнт нисдэг тэрэгний ослоор хорвоог орхижээ.  Түүнтэй хамт нисэж явсан 13 настай охин Жианна болон долоон хүн мөн амиа алдсан байна.

Нисдэг тэрэг Лос-Анжелесаас холгүй Калабасас хотын ойролцоо осолдсон бөгөөд одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна. Брайнт ихэвчлэн хувийн нисдэг тэргээр зорчдог байсан аж. Лос-Анжелесийн цагдаагийн газраас мэдээлснээр нисдэг тэрэгт нийт есөн хүн байсан ба нэг нь ч амьд гараагүй гэнэ.

41 настай алдарт сагсан бөмбөгч бүхий л амьдралынхаа турш Лейкерс багт тоглосон юм. Тэрбээр 2016 оны дөрөвдүгээр сард зодог тайлсан билээ.

Брайнт 20 улирлын турш нийт таван удаагийн аваргын цол хүртэж, АНУ-ын үндэсний шигшээ багт тоглохдоо хоёр удаа Олимпийн аварга болсон юм.  Түүнчлэн NBA-ийн  MVP /хамгийн үнэ цэнтэй тоглогч/шагналыг дөрвөн удаа хүртсэн цорын ганц тамирчин билээ. 

Брайант түүнчлэн “Dear Basketball” богино хэмжээний анимейшн бүтээлээрээ Оскарын шагнал хүртэж байсан. Тэрхүү анимейшнийг Брайнтын 2015 онд сагсан бөмбөгт зориулан бичсэн шүлэгт үндэслэн бүтээсэн юм. 

Коби Брайнт болон түүний гэргий Ванесса нар Жианна болон 17 настай Натали, 3 настай Бианка, 7 сартай Капри хэмээх дөрвөн охинтой. Хоёр сарын өмнө тэд гэрлэснийхээ 20 жилийн ойн баярыг тэмдэглэжээ. 

Коби Брайнт болон түүний гэргий Ванесса нар Жианна болон 17 настай Натали, 3 настай Бианка, 7 сартай Капри хэмээх дөрвөн охинтой.

Дэлхий дахин түүний араас гашуудаж байна

Сагсан бөмбөгч Кевин Лав "Үгүй ээ, гуйж байна, үгүй. Байж болшгүй юм" хэмээн Твиттертээ бичсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Аймшигтай мэдээ" гэж бичив. Алдарт хөл бөмбөгч Лионель Месси "Хэлэх ч үг алга. Түүнтэй танилцсандаа, хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаагаараа бахархаж байна. Чи ховор тохиолдох суут хүн байсан юм шүү" хэмээжээ.

Ерөнхийлөгч асан Барак Обама "талбайн домог" гэсэн бол найман удаагийн Олимпийн аварга Усэйн Болт итгэж чадахгүй байгаагаа илэрхийлэв. Рэппер Канье Уэст  "Коби бид чамд хайртай" хэмээн жиргэжээ.

Брайнтын шүтэн бишрэгчид Лос Анжелес дахь Стейплс Центр спорт цогцолборын өмнө ирж цэцэг тавьж эмгэнэл илэрхийлж байна.

Эх сурвалж: BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан