gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХУУЛЬ: 40-өөс дээш насныхныг жилд 1 удаа ходоод, улаан хоолойн хорт хавдрыг илрүүлэх шинжилгээнд хамруулна

Э.Оргил
Эрүүл мэнд
2020-01-02
382
Twitter logo

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны аравдугаар сарын 17-нд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.  Энэ хууль батлагдсанаар монголчуудын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хорт хавдрыг эрт илрүүлэх, үзлэг оношилгоог насны бүлгээр нь хийдэг тогтолцоо бүрдэж буй юм.

Монгол Улсад хорт хавдраар жилд 4400 гаруй хүн амиа алдаж байгаа бөгөөд хавдраар шинээр оношлуулж буй иргэдийн 70-80 хувь нь өвчнийхөө сүүлийн шатанд орсон хойно, эмчилгээ авахад нэгэнт оройтсон үедээ эмнэлэгт хандаж байнау. Тиймээс УИХ-ын гишүүд уг хуулийн төслийг 2018 онд санаачлан, жил орчмын дараа  батлууллаа. Энэ хууль 2020 оны нэгдүгээр сары 1-нээс эхлэн хэрэгжиж байна. 

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжсэнээр:

  • Аймаг, дүүргийн эмнэлгүүдэд түгээмэл тохиолдож буй элэг, уушги, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөх, бүдүүн, шулуун гэдэс гэсэн долоон төрлийн хавдрыг эрт илрүүлэх нэгж байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангана.
     
  • 40 түүнээс дээш насны, элэгний В, С вирусийн халдвартай, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг хорт хавдар илрүүлэх үзлэг шинжилгээнд жилд 1-2 удаа хамруулах
     
  • 40 түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд жилд нэг удаа хамруулах
     
  • 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд 3 жилд нэг удаа хамруулах
     
  • 50-иас дээш насны иргэнийг уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах
     
  • 50 түүнээс дээш насны иргэнийг бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулахаар хуульд заажээ.

Хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөртэй зорилтот бүлгийн бүюу дээрх насныхныг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулснаар 2030 он гэхэд элэгний элэгний хорт хавдрын нас баралтыг 35 хувь, ходоодны хорт хавдрын нас баралтыг 42 хувиар бууруулна. Мөн умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 90 хувийг эрт илрүүлж, эмчлэх боломжтой хэмээн тооцоолжээ.

Эрүүл мэндийн тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлэх бөгөөд хуулиа хэрэгжүүлэхэд эхний жилд шаардлагатай 30 тэрбум төгрөгийг 2020 оны Улсын төсөвт суулгасан юм.  

Монгол Улс хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа дэлхийд тэргүүлж буй нь шинэ мэдээ биш ээ. Бараг 10 жилийн өмнө энэ тухай чих дэлссэн мэдээ “Time” сэтгүүлд гарсныг иш татан бичиж байснаас хойш нөхцөл байдал огт дээрдсэнгүй, бүр дорджээ. GoGo.mn сайт Монголын эрүүл мэндийн салбарт тулгамдсан хорт хавдрын өвчлөл, нас баралтын өнөөгийн эмгэнэлт байдлын талаар асуудал хөндөж, "Хоолойд тулсан хорт хавдар" нийтлэлийг бичиж байв. Унших бол ЭНД дарна уу. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан