gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.03
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Цэрэнбат: Хаашаа нисэхээ онгоцонд ороод л мэддэг

Нийгэм
2009-08-05
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-08-05
Хэрвээ таныг олон улсын нислэгээр Торонто, Лондон, Буонес-Айрес, эсвэл Дубай ч юм уу нисэж явахад тань монгол бүсгүй тантай мэндчилж, үйлчлэхэд гайхах явдалгүй. Америкдаа тэргүүлэх төдийгүй дэлхийн иргэний агаарын тээврийн томоохон компанийн нэг болох Юнайтед авиа /United Airlines/ компанийн онгоцны үйлчлэгч монгол бүсгүй Б.Цэрэнбатыг уншигчиддаа танилцуулж байна.

Юнайтед авиа компани өмнө нь Боинг онгоцны үйлдвэр байсан бөгөөд одоогоор долоон төрлийн онгоц нисдэг, дэлхийн олон улс орнуудын нийслэл хот руу шууд нислэгтэй Америкийн хоёрхон компанийн нэг нь аж. Мөн Америкийн Олимпийн багийн албан ёсны нислэгийн компани ажээ.

-Сайн байна уу. Өмнө нь Монгол үйлчлэгчтэй Америкийн онгоцоор нисэж байснаа нэг танил ах маань сонирхуулан ярьж байсан юм. Надад их содон сонин байсан шүү. Та хэзээнээс энэ компанид ажиллаж байна вэ?
-2007 оноос Юнайтед авиа компанид ажиллаж байна. Харин тийм, заримдаа нислэгийн үеэр Монголчуудтайгаа таардаг. Энэ нь ах дүүстэйгээ таарсан мэт сайхан байдаг даа.

-Та Монголдоо ажлаар явна уу, амарч явна уу? Нутагтаа ирэхэд ямар сэтгэгдэл төрж байх юм?

-Амарч явна. Ажлынхаа эрхэнд дэлхийн олон орноор явдаг ч өсөж төрсөн нутаг, ахан дүүстэйгээ байх үнэхээр сайхан байна.

-Та бага насныхаа тухай ярихгүй юу?
-Би Улаанбаатар хотод төрж өсөн, нийслэлийн 33-р дунд сургуулийг төгссөн. Бусад хүүхдүүдийн л адил өсч хүмүүжсэн. Хэлэх юмаа хэлчихдэг нүүрэмгий талдаа хүүхэд байсан.

-Та бага байхдаа онгоцны үйлчлэгч болно гэж боддог байсан уу, эсвэл өөр мэргэжилтэй болохыг хүсдэг байв уу?
-Онгоцны үйлчлэгч болно гэж бодож байгаагүй. Харин сэтгүүлч болох юмсан гэж боддог байсан боловч социалогич-сэтгэл судлаач мэргэжлийг эзэмшсэн. Дараа нь АНУ-д Висконсиний их сургуульд социалогиор магистрын зэрэг хамгаалсан.

-Цөөнгүй Монгол охид маань онгоцны үйлчлэгч болох хүсэлтэй байдаг. Гэтэл та бүр олон улсын нэр хүнд бүхий компанид ажиллаж байгаад бахархаж байна.

-Баярлалаа. Ямар ч байсан хүн санаж явбал бүтдэг гэдэг ардынхаа сайхан үгийг тэдэнд хандаж хэлье.

-Анх хэрхэн онгоцны үйлчлэгч болов?
-Намайг Америкт сурдаг байхад манай хөршийн эмэгтэй онгоцны үйлчлэгч хийдэг байсан нь их сайхан харагддаг байлаа. Удалгүй интернэтэд зар гарсны дагуу бүртгүүлээд ярилцлаганд ортол тэнцчихсэн. Яг тэр үеэр Юнайтед авиа /United Airlines/ компани дампуурлаасаа гараад 1500 хүнийг ажилд авсны нэг нь болсондоо баяртай байдаг. Хоёр сар сургалт явуулж бэлтгэсэн.

-Шалгуур нь хүнд байсан уу? Ямар ямар шалгуураар тэнцэх вэ?
-Ер нь тодорхой шалгуур байгаа л даа. 21 наснаас дээш байх, өндөр, жин гээд. Гэхдээ миний бодлоор хамгийн чухал зүйл нь тухайн хүний хувийн зан чанар, бусдад үйлчлэх, бусадтай харилцах чадварыг харсан юм шиг санагдсан. Энд ялангуяа яарч сандарсан үед болон элдэв ааш араншинтай хүмүүстэй харилцах чадвар чухал байдаг юм билээ. Мөн урд хийж байсан ажил, мэргэжил, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, тус улсад ажиллах зөвшөөрөлтэй эсэх гэх мэт олон зүйл шалгаж байсан.

-Таны хувьд онгоцны үйлчлэгч хийхэд хамгийн гоё зүйл нь юу вэ?

-Өдөр болгон шинэ газар үзнэ. Анх ажилд  орсон хүн эхний таван жил нөөцөнд байдаг. Тэр хугацаандаа сар болгон хуваарь гарч 12 хоногт амарч, 18 хоногт ажилладаг. Өөрсдийнхөө ажиллах болон амрах өдрөө мэддэг. Харин хаашаа нисэхээ тааж мэдэхгүй л дээ. Яг нисэхээс дөрвөн цагийн өмнө дуудна. Тэр үед бэлэн байх ёстой. Тийм болохоор их сонирхолтой.

-Бэрхшээлтэй зүйл нь юу вэ?
-Анх ороход сургалтын явцад шалгалт, хэл гээд олон байсан. Яг орсны дараа бол янз бүрийн зан чанар хүмүүстэй тааралдана. Тэр болгонд дасан зохицож үйлчлэх гээд л бэрхшээл гарна аа.

-Олонхи хүн онгоцны үйлчлэгчийг зөвхөн хоол унд зөөдөг хүн л гэж ойлгодог. Гэтэл Холливудийн нэгэн кинонд онгоцны үйлчлэгчийн эрх үүрэг тун өөр байдаг нь харагдсан. Та энэ талаар…
-Ер нь тийм л дээ. Онцгой нөхцөл байдалд хэрхэн хандах талаар сургалтын үеэр маш сайн заадаг. Гэсэн ч амьдрал дээр тулахад хэцүү зүйл бий.  Үйлчлүүлэгчдийн дунд зөрчил, маргаан гарахад үйлчлэгч л очиж, асуудлыг зохицуулах болдог. Тэгэхдээ хэн нэгний нь талд орж болдоггүй. Асуудал бүр хүндэрхэд ахмадаа дуудна. Онцгой тохиолдолд хүч хэрэглэх эрх нь бидэнд бий. Тэгээд нислэгийн үеэр аль нэгэн зорчигч асуудал үүсгэхэд онгоц газардтал нь аргалж байх үүрэг нэн тэргүүнд үйлчлэгчид ногддог. Тэгэхээр бас амаргүй ээ.

Зорчигчдыг онгоцондоо орж, суудалдаа сууж байх үед үйлчлэгч нар үүдэн дээр тэдэнтэй мэндчилж зогсдог доо. Энд ч гэсэн тодорхой зорилго бий. Тухайлбал хэн нь сэжигтэй байна, өндөр настай, тусламж хэрэгтэй нь хэн байна, тэд хаана сууж байна, мөн шаардлагатай тохиолдолд үйлчлэгч бидэнд туслах том биетэй ямар хүмүүс байна гэх мэтийг давхар харж, ажиглаж, бүртгэж зогсдог.

-Сонирхолтой байна. Нислэгийн аюулгүй байдлын үүднээс энэ асуудлыг өөр хүмүүс, тухайлбал агаарын маршалууд хариуцдаггүй юу?
-Тэдний хариуцдаг зүйл нь нэлээд өөр өндөр түвшинийх. Өөрөөр хэлбэл агаарын аюулгүй байдлын албаны ажилтнууд зорчигчид орж ирэхээс өмнө онгоцонд орж ирээд, хаана сууснаа бидэнд мэдэгддэг. Харин зорчигчдод бол алан хядагчид бүхээгрүү дайрахаас бусад тохиолдолд өөрсдийгөө илчилдэггүй. Согтуу хүн хашхирч, агсан тавьж байсан ч тэд хөдлөхгүй, түүнийг зохицуулах нь үйлчлэгч бидний үүрэг. Ер нь зориудаар алан хядагчдын нэг нь онгоцны арын хэсэгт согтуурхан үймээн дэгдээж, анхаарал тэнд төвлөрсөн үед бусад нь бүхээг рүү дайрах төлөвлөгөөтэй ч байж болно.

-Агаарын аюулгүй байдлын ажилтнууд нислэг бүрд явдаг уу?

-Янз бүр. Ялангуяа томоохон хотууд руу хийж буй нислэгт хоёр маршал ямагт явдаг.

-Үйлчлэгч нарт өөр бас ямар үүрэг байдаг вэ?

-Мэдээж хэрэг үйлчлэгч нарын эн тэргүүний үүрэг нь зорчигчдод эелдэг сайхан хандаж, ая тухтай бүхий л зүйлээр нь хангах. Дээр нь саяны ярьсан аюулгүй байдлыг хангах. Нэг хөгжилтэй ч юм шиг атлаа нэлээд хариуцлагатай үүрэг байдаг нь онгоцны ахмад, туслах нисгэгч нар нислэгийн үеэр бие засах шаардлага гарвал үйлчлэгчдийн нэг нь заавал хаалган дээр нь манаж зогсдог.

-Нислэгийн үеэр ундаа болон архи, виски үнэгүй өгдөг. Энд тодорхой лимит байдаг уу?
-Уух зүйлд лимит гэж байдаггүй. Гэхдээ бидний ажилд бас хүндрэл гарна шүү дээ.

-Зорчигчид янз бүрийн юм хүсэж байгаа нь харагддаг. Тухайлбал хөзөр ч юм уу?
-Олон улсын нислэгт зорчигчдын хүсэж болох бүхнийг аль болох байлгахыг хичээдэг.

-Зорчигчдоос заримдаа биелүүлэхэд хэцүү хүсэлт ирдэг үү?

-Онгоцонд тамхи татахаа болиод удаж байгаа. Гэтэл Амстердам уруу хийж байсан нислэгийн үеэр нэг зорчигч, танай 00 –д үнсний сав харлаа. Би тамхи татаж болох уу хэмээн асууж байсан. Манай онгоцнуудын ихэнх нь нилээн хуучин тул, 00-д нь үнсний сав байдаг. Гэхдээ анзаарвал дээр нь тамхины иш хийж болохгүй гэсэн анхааруулга байдаг.

-Таны явж байсан газруудаас хамгийн сэтгэлд үлдсэн  нь аль улс, хот  вэ?
-Парис, Мьюнхен. Яагаад гэвэл Парис  миний ажилд орсон хамгийн анхны олон улсын нислэг байсан. Харин Мьюнхен рүү дадлагаар ниссэн олон улсын нислэг байсан.

-Танай компанид Монгол, Америкаас өөр улсуудаас байдаг уу?
-Байдаг. Ер нь нийт ажилчдын 55 хувь нь гаднаас ирсэн хүмүүс байдаг. Герман, Араб, Кувейт, Орос, Латви, Польш гэх мэт. Эрэгтэй үйлчлэгч хүртэл байгаа.

-Эрэгтэй үйлчлэгч байдаг юм уу?
-Байлгүй яахав. Ер нь 50 орчим хувь эрэгтэй үйлчлэгч байдаг. Миний бодлоор сүүлийн үед эрэгтэйчүүд онгоцны үйлчлэгч хийх  сонирхолтой болсон юм шиг санагддаг.

-Хоёулаа таны гэр бүлийн талаар ярих уу?
-Би нэг охинтой. Нөхөр маань хуулийн мэргэжилтэй. Бодоод байхад би гэр бүлдээ цаг хугацааг бага зарцуулдаг байжээ. Ажилдаа яваад завгүй. Одоо бол аль болох хамт байж цагийг үр ашигтай өнгөрүүлэх болсон.

-Онгоцны үйлчлэгч болсноор таны амьдралд гарсан өөрчлөлтүүдийн талаар ярихгүй юу?
-Ерөнхийдөө их олон байгаа. Гэхдээ миний бодлоор хамгийн том өөрчлөлт бол  жишээ нь би Вашингтон ч юм уу  аль нэг хот руу найзтайгаа уулзахаар явлаа гэхэд нислэгтэй үедээ уулзчихдаг. Хэрвээ машинаар явбал 10 орчим цаг явдаг. Ер нь агаарт явах амьдралын маань нэг хэсэг болсон гэх үү дээ. Энэ талаараа илүү хялбар болсон юм шиг санагддаг. Бас газар бүрт шинэ юм сурна.

-Таны хүсч мөрөөдөж явдаг зүйл юу вэ?
-Хэрвээ би мөнгөтэй бол Монголынхоо хүүхдүүдийн төлөө ямар нэг зүйлийг хийх юмсан гэж боддог. Хүүхдүүдийн боловсролын асуудалд илүү анхаарч, юм хийнэ гэж боддог. Энэ хүсэл маань биелэх байх.

-Та хэдэн нас хүртлээ онгоцны үйлчлэгч хийнэ гэж боддог вэ?
-Миний хувьд одоохондоо яг бодсон юм алга. Гэхдээ манай компаниас тогтоосон тийм насны хязгаар байдаг ч би сайн санахгүй байна. Их өндөр байсан. Манай компанид насаараа онгоцны үйлчлэгч хийгээд 45,46 жил ажиллаж байгаа хүн байдаг. Тэр хүн бүр онгоцондоо үхнэ гэж ярьдаг. АНУ-ын хөдөлмөрийн хуулиар хүнийг нас, хүйс, гадаад төрх, шашин шүтлэгээр нь ялгаварлахыг хориглодог. Тэгэхээр манай компанийн нислэгүүдэд өндөр настай үйлчлэгчтэй тааралдвал гайхах юмгүй.

-Та онгоцны үйлчлэгч болъё гэж хүсдэг хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Миний хувьд онгоцны үйлчлэгч яг тийм байна гэсэн зан чанар ч юм уу тиймэрхүү зүйл байхгүй л дээ. Ерөнхийдөө бусадтай харьцах, бусдад үйлчлэх, аливаа зүйлд дасан зохицож чаддаг байх нь хамгийн чухал болов уу. Бас ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байвал ажилд авдаг хүмүүс мэдэрдэг юм шиг санагдсан.

Онгоцны үйлчлэгчийн 12 зарчим гэж байдаг. Мэдээж хэрэг үйлчилгээ үзүүлэх нь эн тэргүүнд байна. Дараа нь аюулгүй байдал, багаар ажиллах, орчноо мэдрэх, янз бүрийн соёл зан заншлуудад мэдрэмжтэй хандах гэх мэт зүйлүүд байдаг даа. Дээр хэлсэнээ давтахад “Санаж явахад бүтнэ дээ”.

-Таньд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

Э.Загдсүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан