Багш нарын цалин нэмэх асуудлаар гурван сайдын хамтарсан тушаалаар “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшлын чиглэлээр баталсан журмуудыг судлан хянаж, шинэчлэн боловсруулах ажлын хэсэг” байгуулсан.
Ажлын хэсэг Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл, Багшийн цалинг нэмүүлэх түр хорооны төлөөллөөс бүрдэж байгаа бөгөөд өнөөгийн байдлыг дүгнэж үзээд дараах дүгнэлтийг хийсэн байна.
Тэд ДАРААХ АСУУДЛУУДЫГ ЗАЙЛШГҮЙ ШИЙДВЭРЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ гэж үзжээ. Тухайлбал,
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 2017 онд батлагдсан төсвөөс хэмнэгдсэн, зарцуулагдаагүй үлдэгдлийг багш, бусад албан хаагчийн цалин хөлсөнд зарцуулах шийдвэр гаргах эрхийг цэцэрлэг, сургуульд олгох;
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, бусад албан хаагчийн 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшлыг хүн бүрт үндсэн цалингийн 36 хувьтай тэнцэх хэмжээтэй ногдохоор 2017 оны 12 дугаар сарын 20- ны дотор бүрэн тооцож, олгуулах бололцоог хангах;
3. Урамшил, нэмэгдэл, нэмэгдэл хөлсний журмын нөхцөл шаардлагыг өөрчлөн шинэчилж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж, бодит орлогыг нэмэгдүүлэх;
- 3.1. Үр дүнгийн урамшлын хувь хэмжээг 20 хүртэл хувь болгож нэмэгдүүлэх;
- 3.2. Үр дүнгийн урамшлын хувь хэмжээ нь багш, бусад албан хаагч бүрд адил байх;
- 3.3. Хөдөлмөрийн сахилга, хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, албан чиг үүргээ хэрэгжүүлсэн нөхцөлд өөр нэмэлт шаардлага, шалгуургүйгээр үр дүнгийн урамшлыг олгодог болох;
- 3.4. 3 сард нэг удаа олгодгийг сар бүр олгох;
- 3.5. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 393 тогтоолыг хүчингүй болгох;
4. Улирлын амралт болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас сургууль хичээллээгүй боловч багш нар үндсэн ажлаа гүйцэтгэж байгаа тохиолдолд нэмэгдэл, 2 нэмэгдэл хөлс, үр дүнгийн урамшлыг тооцож олгох, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх;
5. Нормативаас хэтэрсэн бүлэг дүүргэлтийг ажлын нэмэлт ачаалалд тооцож, шинэ нэмэгдэл хөлс олгодог болох, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх;
6. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад хуулиар хориглоогүй, үндсэн чиг үүрэгт нь зөрчилгүй, суралцагчийн эрх ашигт хохиролгүй үйл ажиллагаа эрхэлж, орлого олох, зарцуулах эрхийг нээж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх;
7.Цалин хөлсийг шийдвэрлэх бүх эрх мэдлийг хариуцлагын хамт цэцэрлэг, сургуульд шилжүүлж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх;
8. Үр дүнд суурилсан багшийн ажлын үнэлгээний тогтолцоог бий болгож, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх;
9. Багшийн мэргэжлийн зэрэгт тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг багшлах үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнтэй нь хамааралтай болгож шинэчилж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх;
10. Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын норматив, багш бус ажиллагсдын орон тооны жишгийг шинэчлэн тогтоож, хувьсах болон тогтмол зардлын санхүүжилт, санхүүгийн хяналтын системийг бий болгож, 2018 оны I улиралд шийдвэрлэх;
11. Багшийн цалин, хөлсний шинэ тогтолцооны эрх зүйн орчныг бий болгох. Ажлын туршлага, ур чадвар, ачаалалд суурилсан, ажлын үр дүн, бүтээмж, чанараар цалинждаг цалин хөлсний шударга, ил тод, нээлттэй, тогтолцоог бүрдүүлэх; 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх зэрэг юм байна.
- 11.1. Багшийн хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны үнэлгээг хийж, үндсэн цалинг нэмэгдүүлэх, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх;
- 11.2. Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, ачааллыг хянан судалж, багшийн ажлын чиг үүргийг шинжлэх ухааны үндэстэй тогтоож, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх;
- 11.3. Цэцэрлэгийн багш, бага ангийн багшийн үндсэн цалинг хөдөлмөрийн онцлог, нөхцөл, ачаалалтай нь уялдуулж ялгаатай тогтоож, үндсэн цалинг нэмэгдүүлэх;
- 11.4. Багшийн ажлын норм, нормативуудыг хянаж, шинэчлэх;
- 11.5. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчийн цалин хөлсийг ажлын чиг үүрэг, ачаалалтай нь уялдуулан шинэчлэх;
- 11.6. Багшийн цалин хөлсийг мэргэжлийн ур чадвартай нь уялдуулан ялгаатай тогтоох, багшийг мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх нөхцөлийг хангасан мэргэжил дээшлүүлэх үндэсний тогтолцоог бий болгох;
- 11.7. Багшийн мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх, сургалтын арга, технологийг хөгжүүлэх зорилгоор жил бүр боловсролын түвшин, мэргэжлийн чиглэл тус бүрээр “Улсын аварга багш”-ыг шалгаруулдаг болно. Улсын аварга багш 10.0 сая төгрөгийн мөнгөн шагналтай байна.