Нас: 22
Иргэншил: АНУ
Монголд байх хугацаа: 2 жил /2023 оны 8-р сард ирсэн/
Одоо эрхэлж буй ажил мэргэжил: Хөдөө аж ахуйн их сургуулийн Англи хэлний багш, судлаач
Бидний “Гаднынхны нүдээр МОНГОЛ” цуврал ярилцлагын энэ удаагийн дугаарт Америкийн хөтөлбөрийн дагуу Монголд хоёр жилийн хугацаатай ирээд буй АНУ-ын иргэн Рэйчел Эваникийг урьж ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын ШУТИС-ийн Англи хэлний багш, судлаачаар ажиллахын сацуу, цэцэрлэгт мөн англи хэлний багш хийдэг.
"ЭНД БҮХ ЗҮЙЛ МИНИЙ МЭДДЭГЭЭС ӨӨР, ШИНЭ, СОНИРХОЛТОЙ БАЙНА"
- Монголд анх ирээд төрсөн сэтгэгдлээс тань хоёулаа яриагаа эхэлье.
- Би өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлээр ирсэн. Энд мэдээж миний өсөж төрсөн хотоос өөр. Онгоцноос буух үед л тэс өөр гэдгийг харсан. Учир нь тэнд ямар ч мод байгаагүй, миний бодлоор анх яг л Ангараг гараг шиг харагдаж байсан. Нью-Йоркоос холгүй байдаг миний төрж өссөн Лонг Айленд нь уул толгод, энд тэндгүй ургамал бут, модод байдаг учир энд ирээд тэс өөр санагдсан байх. Лонг Айленд арал тул ердөө 5 минутын зайтай газар далай байдаг, хаа сайгүй модтой, чийглэг газар.
Онгоцны буудлаас намайг тоссон эгчээс би "Хүмүүс нь, хот, байшин барилга, мод хаана байгаа юм бэ?” гэж асуусан
Гэхдээ би онгоцноос буугаад хэдэн километрийн зайд үргэлжлэх тал газрыг харах боломжтой байсан ч тэнд мод, барилга байгууламж байхгүй, бараг юу ч байхгүй байсан нь их сонин санагдаж байлаа. Хотын захын хороолол шиг эсвэл жижиг суурин газар ч байхгүй. Тиймээс газарзүйн хувьд надад төрсөн анхны сэтгэгдэл гэвэл энэ байх. Онгоцны буудлаас намайг тоссон эгчээс би "Хүмүүс нь, хот, байшин барилга, мод хаана байгаа юм бэ?” гэхэд тэр надад хотод хараахан хүрээгүй байгааг минь хэлсэн л дээ. /инээв/
- Монгол орон болон монголчуудын талаар таалагдсан зүйл юу байна вэ?
- Монголчуудын амьдралын хэв маяг, тэр дундаа нүүдэлчин амьдралын хэв маягийн хувьд Америктай харьцуулахад өөр соёлтой ард түмэн учраас миний хувьд сонирхолтой байдаг. Нэг үгээр энд ирэх хүртлээ хэзээ ч харж, сонсож байгаагүй зүйлс юм. Мөн та бүхний нүүдэлчин, олон жилийн соёлын түүхэнд тулгуурлан бусадтай хэрхэн харилцаж, улс орны үйл явдал хэрхэн өрнөж буйг харах сонирхолтой. Бүх зүйл миний мэддэгээс өөр, шинэ бөгөөд сонирхолтой байдаг нь миний хамгийн дуртай зүйл гэж хэлж болно. Энэ нь намайг хувь хүнийхээ хувьд өөрийгөө болон үзэл бодлоо өөрчлөх, ертөнцийг үзэх үзлийг маань ч хувьсахад хүргэдэг шүү. Учир нь энэ бол миний туулж өнгөрүүлсэн 22 жилийн амьдралаас тэс өөр юм.
"Би ер нь яагаад энд байгаа юм бэ? Гэртээ харьдаг ч юм бил үү" гэж бодогддог өдрүүд бий.
Монголчуудын тухайд таарсан хүн бүр л надад сайхан ханддаг. Тэд надад халуун дотно, зочломтгой зангаар харьцдаг. Хэдийгээр сайн танихгүй хүн байсан ч намайг гэртээ урьж, цай ууж, бууз идэхийг урьж нүүдэлчин соёлтой танилцахыг санал болгодог. Монголчууд маш тайван байдаг нь Америкаас тэс өөр санагдсан.
Америкт бүх зүйлийг цаг тухайд нь, маш зохион байгуулалттай, яг таг байдлыг шаарддаг. Харин энд хүмүүс их тайван, илүү уян хатан байдаг бөгөөд энэ нь уулзалтад цагтаа ирэхгүй байх, аливаа арга хэмжээ нэг цаг хоцорч эхлэх, эсвэл хүмүүс зүгээр л ирэхгүй байдаг зэрэг хүндрэлийг үүсгэдэг. Гэхдээ энэ нь миний амьдралын хэв маягаас тэс өөр учраас өмнө нь хэзээ ч харж байгаагүй эерэг, сонирхолтой амьдралын хэв маяг гэж би боддог.
- Энд байх үед хэцүү санагдсан зүйл юу байна вэ?
- Миний хувьд бүхэл бүтэн тэс өөр соёл руу, дэлхийн нөгөө өнцөгт байх шинэ газар руу шилжих нь нүдийг минь нээж байна гэж бодохоор сэтгэл хөдлөм санагддаг. Гэхдээ мэдээж энэ нь олон сорилт, саад бэрхшээлийг дагуулах нь тодорхой. "Би ер нь яагаад энд байгаа юм бэ? Гэртээ харьдаг ч юм бил үү" гэж бодогддог өдрүүд бий. Мэдээж хэцүү зүйл их байгаа. Тэдгээрээс хамгийн хэцүү нь хоол. Би өмнө нь гэртээ байхдаа жимс ногоо түлхүү иддэг, бараг л мах иддэггүй, хагас цагаан хоолтон байсан. Тэгээд би энд ирээд удаагүй байхад миний ажилладаг их сургуулийн үдийн хоолны таваг өөдөөс минь "За, чамд амжилт хүсье" гэх шиг л санагдаж билээ. Учир нь монгол хоол тостой, мах ихтэй юм билээ. Тэгээд бүх хоолны орц өөр. Жимс, ногооны хэрэглээ бага, мах их иддэг. Гадуур хооллосон ч ялгаагүй. Тиймээс би аль болох гэртээ өөрөө хоолоо хийхийг илүүд үздэг.
Өвлийн хүйтнийг би тэсвэрлэж болох ч маш урт үргэлжилдэг нь хэцүү санагдсан.
Мөн саяхан мэдэрсэн өөр нэг зүйл бол Монголын цаг агаар юм. Өвлийн хүйтнийг би тэсвэрлэж болох ч маш урт үргэлжилдэг нь хэцүү санагдсан.
- Монгол хүний хувьд ч гэсэн надад өнгөрсөн өвөл маш удаан үргэлжилсэн мэт санагдсан.
- Тийм ээ, бараг хагас жил болж байгаа мэт. Би хүйтнийг даван туулж чадна. Гэхдээ хэт удаан үргэлжилж сүүлдээ "Энэ өвөл хэзээ дуусах юм бол" гэж бодоход хүргэсэн шүү. Мөн миний огт бодоогүй зүйл бол хуурайшилт байсан. Би далайн дэргэд өссөн болохоор агаар нь чийглэг, халуун, эргэн тойрон ногоон өнгөтэй байсан. Харин би энд амьдрах хүртлээ энэ талаар бодож байгаагүй буюу цөл шиг санагдсан. Өглөө сэрэхэд хоолой хатсан байдаг. Нэг хэсэг байнга өвддөг байлаа. Би өмнө нь хэзээ ч өвддөггүй байсан юм. Тиймээс цаг агаар, хуурайшилт нь миний хувьд дасан зохицоход бэрхшээлтэй зүйл байлаа. Гэхдээ мэдээж аливаа зүйлд эерэг, сөрөг тал хоёул бий.
- Та тэгээд ихэвчлэн юу иддэг вэ?
- Үнэнийг хэлэхэд би ихэнхдээ гэртээ хоол хийдэг ч амттай биш. /инээв/ Учир нь би сайн “тогооч” биш болохоор бараг өдөр бүр нэг л хоолоо хийдэг. Өмнө нь иддэг байсан өөрийн дассан хоолныхоо орц найрлагуудаас жаахан авчирсан ч одоо бараг дууссан.
Хүмүүс энд хоол хүнсээ яаж авч амьдраад байна вэ гэдгийг би одоо ч сайн ойлгохгүй байгаа.
Ихэнхдээ би өдөр бүр дүпү, будаа, цэцэгт байцаа, мөөг зэргээр хоол хийж иддэг ч ер нь залхах шинжтэй болж байна./инээв/ Гэхдээ өөр ямар хоол хэрхэн хийх талаар одоохондоо мэдэхгүй л байна. Мөн яг надад таалагдах хоол хаана байгааг мэдэхгүй учир тэр бүр гадуур хооллоод байдаггүй. Идсэн хоолнууд маань муухай биш ч, ямар гоё амттай юм бэ гэж уулга алдсан хоол хараахан идээгүй л байна. Би самрын тос гэх мэт барууны хүнс худалдаж авах дуртай. Гэхдээ энд нэлээн үнэтэй юм билээ. Гэртээ байхдаа самрын тос, бяслаг их иддэг байлаа. Энд амьжиргааны түвшин, цалингийн зөрүү үнэхээр их байгаа учраас Америкт зарим зүйл энд байдгаас хамаагүй хямд санагдсан. Би нэг удаа дэлгүүрээс дөрвөлжин бяслаг авах гэхэд бараг 5-6 ам.доллар орчим болсон. Тэр үед би “Нээрээ юу?” гэж бодогдсон. Хүмүүс энд хоол хүнсээ хэрхэн худалдан авч амьдраад байна вэ гэдгийг би одоо ч сайн ойлгохгүй байгаа.
- Та анх удаагаа гадаадад ганцаараа амьдарч байна уу?
- Үгүй ээ. Би Их Британийн Кардиффт зургаан сар суралцсан. Энэ нь миний хувьд багагүй хугацаа байсан. Гэхдээ Монголоос тэс өөр. Их Британи нь соёл, хоол хүнс, хүмүүс хоорондын харилцаа Америктай төстэй.
- Та хөдөө явсан уу?
- Тийм ээ, би хэд хэдэн газар очсон. Гэхдээ хөдөө гэхээр хоттой хол, ойрын хувьд ямар газрыг хэлээд байгааг би сайн мэдэхгүй ч ямартай ч Дархан, Тэрэлж, Хустайн байгалийн цогцолборт газарт очсон. Мөн би Говийн аялалд явсан. Гэхдээ хаана гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Мөн саяхан Сайншанд явсан нь миний ирснээсээ хойш аялсан хамгийн хол аялал болсон.
- Та хэдэн орноор аялсан бэ?
- 15-20 орон болов уу гэж бодож байна.
- Та энд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?
- Би гүйх маш их дуртай. Тиймээс ажил эхлэхээс өмнө эсвэл ажлаа тараад тогтмол гүйдэг. Би Улаанбаатар марафонд оролцохоор бүртгүүлсэн байгаа. Догдолж байна. Би Богд уултай ойр амьдардаг юм. Ууланд явган аялал хийх их сайхан. Ер нь монголчууд ууланд алхах дуртай юм билээ. Би тэнд алхах юм уу эсвэл хэт олон хүн байвал алхахаас илүү агаарлаж суухыг илүүд үздэг.
Мөн хотын баруун хойд зүгт цаг яваад хүрэх нохойн асрамжийн газар байдаг ба тэнд сайхан сэтгэлтэй нэгэн залуу эзэнгүй, гудамжны нохдыг асардаг юм. Би нохойд үнэхээр хайртай. Тиймээс амралтын өдрүүдээр тэнд очиж, сайн дурын ажил хийдэг юм.
- Та бас цэцэрлэгт англи хэлний багш хийдэг. Хүүхдүүдтэй ажиллах ямар байна вэ?
- Тийм ээ, би цэцэрлэгийн насны 2-5 настай хүүхдүүдтэй ажилладаг. Тэд маш эгдүүтэй, хөөрхөн, маш урам зоригтой, сэргэлэн. Мэдээж хааяа хэл нэвтрэлцэхгүй үе байдаг ч нь зарим хүүхэд бусдадаа орчуулж өгдөг нь гайхалтай гээч. Тэдэнтэй ажиллах сайхан.
- Танай оронд байдаг ямар үйлчилгээ, соёлыг Монголд тэр дундаа Улаанбаатарт нэвтрүүлээсэй гэж та хүсдэг вэ?
- Миний бодлоор нэн түрүүнд дугуйн замын тэмдэг, тэмдэглэгээг тодорхой болгох нь зүйтэй болов уу. Учир нь Улаанбаатарт маш олон хүн скүүтер, дугуй унах нь зүйн хэрэг ч энэ нь замын хөдөлгөөнд оролцоход нь бэрхшээлтэй болгодог. Ялангуяа авто замаар зорчих нь маш эрсдэлтэй, нөгөө талдаа явган хүний замаар ч явах нь маш аюултай. Тиймээс дугуйн замын асуудлыг шийдэж, явган хүний замаар явж буй хүмүүс скүүтерт дайруулахгүй, скүүтер дугуй унаж байгаа хүмүүс ч машинд мөргүүлэхгүй байх аюулгүй байдлыг нь хангахад тустай гэж бодож байна. Ингэснээр скүүтер, унадаг дугуй, мопед, цахилгаан унадаг дугуй гэх мэт унааг хэрэглэгчдийн хувьд үнэхээр сайн зүйл болох болно.
- Ингэхэд та ямар тээврийн хэрэгслээр ихэвчлэн зорчиж байна вэ?
- Би ихэнхдээ алхдаг, бас заримдаа автобусанд суудаг. Энд 3-4 жил амьдарсан найз залуу маань машинтай. Тиймээс тэр намайг ялангуяа амралтын өдрүүдээр очих газарт минь хүргэж өгдөг учраас би их азтай.
- Монголд ирээд та юуг хамгийн сайн сурсан гэж боддог вэ?
- Ажил, амьдралын аливаа өөрчлөлтөд дасан зохицох, уян хатан чанарт суралцсан юм болов уу гэж боддог. Ажлын соёл, цаг уур, хүмүүс гээд миний эргэн тойронд болж буй бүх зүйл тэс өөр юм. Хүн гэрээсээ өөр газар руу нүүх үед аливаад дасан зохицох нь маш хурдан сурах шаардлагатай чадвар гэж бодож байна. Өөрчлөлтөд үнэхээр хурдан дасан зохицож, хүлээн авч, бухимдах уу, бухимдахгүй юу гэх мэт миний одоо ч сурсаар байгаа зүйл юм. Хэцүү ч гэлээ миний хувьд энэ бол үнэхээр үнэ цэнтэй ур чадвар гэж би бодож байна.
- Бидэнтэй цаг зав гарган ярилцсанд баярлалаа.