Өмссөн хувцас дуулах дуундаа хүртэл менежмент ярьдаг сүрхий тооцоотой охидын нэг бол яах аргагүй "Гала" хамтлагийн дуучин Ану билээ. Болороогоосоо салж бие дааж уран бүтээлээ туурвиж яваа түүнийг нэг хэсэг ээж болох гэж байна хэмээн нэлээд цуурсан. Гэтэл энэ нь худлаа болохыг цаг хугацаа харуулсан. Харин Анугийн хүүхдүүдэд зориулан хийж буй олон ажлын нэг болох "Хөөрхөн дэлхий" хүүхдийн дууны цомог энэ лхагва гаригаас эхлэн FМ, радиогоор цацагдаж эхлэх гэж байна. Түүнээс гадна тэрээр хүүхдүүдэд зориулан мөрөөдлийн хотхоныг бий болгожээ. Хүүхэд Залуучуудын Төвд "Хөх хулганы орон" тоглоомын газартай адил үйл ажиллагаатай шинэ төв байгуулсан гэнэ. Энэ шинэ тоглоомын төв нь бусад газруудыг бодвол арай хямд үнээр үйлчлэх бөгөөд өнчин, ядуу хүүхдүүдийг ямар ч үнэ төлбөргүй тоглуулж буян үйлдэх гэнэ. Амьдралын боломжгүй, эцэг эхийн хариуцлагагүйгээсээ болоод тав тухтай орчинд тоглож наадаж чадахгүй байгаа хүүхдүүд хэсэгхэн ч гэсэн зовлон шаналлаа мартах боломжтой болж байна. Харин дуучин Ану уг тоглоомын газраа байгуулах гэж бараг л өөрөө барилгачин болсон гэнэ. Бүхий л хэрэгцээт зүйлсээ өөрийн гараар бэлтгэн байж энэхүү төвөө босгож авчээ.