gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Богдхан ууланд яагаад барилга барьсаар байна вэ

Нийгэм
2013-11-02
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2013-11-02
Ийм асуулт иргэдээс тогтмол ирж, хэвлэл мэдээллээр байнга яригддаг. БОНХ-ийн сайд С.Оюун 2012 оны есдүгээр сарын 27-нд А-22 тоот тушаал гаргаж, Богдхан ууланд газар ашиглуулах шийдвэр гаргахыг түр зогсоосон.

Энэ тушаал 2014 оны долдугаар сарын 1 хүртэл хүчинтэй. Энэ хугацаанд Богдхан уул болон түүний хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тухай С.Оюун сайдын гарын үсэгтэй нэг ч тушаал гараагүй. Тодорхой хэлбэл 2002-2012 оны хооронд гэхэд Богдханы хязгаарлалтын бүсийн 24 аманд 469 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аялал жуулчлал эрхлэх, 193 иргэн зуслангийн зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авчээ.

Гэтэл БОНХ-ийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2013 оны зургадугаар сарын 25-ны өдрийн Богдхан уулын ДЦГ-ын газар ашиглалтын байдалд хийсэн дүгнэлтэд “Богдхан уулын ДЦГ-ын хязгаарлалтын бүсэд 92 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн ч газар ашиглалтын зориулалт өөрчлөн, орон сууцны хороолол, барилга байгууламж, хувийн орон сууц барьж, улмаар иргэдэд үл хөдлөх хөрөнгө болгон худалдсан байна” гэжээ.

Мөн газраа зориулалтын дагуу хоёр жил ашиглаагүй нийт 141, газар ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа дууссан 70 иргэн, аж ахуйн нэгж байгааг шалгалтын явцад илрүүлсэн. Түүнчлэн дархан газрын дэглэм зөрчиж, хамгаалалтын бүсэд есөн иргэн, онгон бүсэд хоёр аж ахуйн нэгжид газар ашиглах зөвшөөрөл олгосон байжээ. Ажлын хэсгийн дүгнэлтэд анхаарал татсан нэг асуудал байгаа нь Газрын тухай болон ТХГНийн тухай хуульд заагаагүй байхад Байгаль орчны сайдын 2001 оны 218 тоот тушаалаар баталсан ТХГН-т газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмын 4.1.д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ажиллаж болно. Гэрээг БО-ы сайд батална” гэсэн хууль давсан заалт оруулжээ.

Энэхүү журмын дагуу хэд хэдэн компани ашиглах талбайн хажуугаар түүнээс хэдэн арав дахин илүү талбай авч урт хугацааны хөрөнгө оруулалт хийн, үйл ажиллагаа явуулж байна. Хуулиас давж гарсан шийдвэр, шийдвэрийн хүрээнд хийсэн гэрээ, түүний биелэлтэд хяналт тавих, шаардах, цуцлах гээд бүхий л үйл ажиллагаа шат дараалан явагдаагүйгээс өнөөдөр Богдхан уулын Зайсан, Арцат, Нүхтийн ам байшин барилгаар дүүрч, хөрс нь эвдэрч, зарим ургамал устжээ. Ан амьтад ч дайжиж одсон байна гэж БОНХЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

https://mgl.gogo.mn/news/2012/11/19/unuudur_banner.jpg

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан