Манай улсаас Азийн наадамд жүдогийн төрөлд барилдаж буй эрэгтэй тамирчид хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.
Тухайлбал, үнэмлэхүй жинд барилдаж буй Х.Мөнхбаатар Трукменистаны бөх Сахатов Удабэриг цэвэр ялснаар БНХАУ-ын бөх Ван Хао-тай хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд хэсгийн аваргын төлөө барилдсан Д.Амартөвшин Японы бөх Хираока Хироакид цэвэр ялагдсан байна. Одоо тэрээр мөн БНХАУ-ын бөх А Ламуситай хүрэл медалийн төлөө барилдана.
Шинэчлэгдсэн мэдээ: /16.25 цаг/
Үнэмлэхүй жинд барилдсан Х.Мөнхбаатар БНХАУ-ын бөх Ван Хао-тай хүрэл медалийн төлөө барилдаж цэвэр ялж хүрэл медалийн болзол хангалаа.
Шинэчлэгдсэн мэдээ:
Жудо бөхийн эмэгтэйчүүдийн үнэмлэхүй жинд барилдсан Д.Цэрэнханд хэсгийн аваргын төлөө БНХАУ-ын бөх Лию Хуаняантай барилдаж цэвэр ялагдсан байна. Одоо тэрээр Киргизстаны бөх Динара Кахароватай хүрэл медалийн төлөө барилдана.
Мөн эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жингийн хэсгийн аваргын төлөө барилдсан Б.Бат-Эрдэнэ Японы бөх Фукуми Томокотой барилдаж юко үнэлгээгээр ялагдсанаар Казакстаны бөх Подрядова Александратай хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Шинэчлэгдсэн мэдээ: /16.35 цаг/
Жудо бөхийн эмэгтэйчүүдийн үнэмлэхүй жинд барилдсан Д.Цэрэнханд Киргизстаны бөх Динара Кахароватай барилдаж ялснаар хүрэл медалийн буухиагаа үргэлжлүүллээ.
Шинэчлэгдсэн мэдээ: /16.55 цаг/
Эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд барилдсан Б.Бат-Эрдэнэ Казакстаны бөх Подрядова Александраг ялснаар хүрэл медалийн эзэн боллоо.
Н.Бат-Эрдэнэ