gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 15
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Золжаргал: Үл хайхрагдсан хүүхэд бусад төрлийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй

Б.Нямдарь
Мөрөөдлийнхөө зүг
2024-11-24
16
Twitter logo

Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Мөрөөдлийнхөө зүг” кампанит ажил үргэлжилж байна. Кампанит ажлын нээлт энэ сарын 11-ны өдөр болсон билээ.

Нээлтийн үеэр салбарын олон мэргэжилтнүүд мэдээ, мэдээлэл өгсөн ба Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн Хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Золжаргалаас зарим зүйлийг тодруулсныг хүргэж байна.

- Хохирогчдод хэрхэн зөв туслалцаа үзүүлж, сэтгэлзүй болон бие махбодийн хувьд хамгаалагдсан мэдрэмжийг өгөхөд хэрхэн анхаарч ажилладаг вэ?
- Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь бие мах бодийн, сэтгэл санааны, үл хайхрах болон бэлгийн гэсэн дөрвөн төрөлтэй байдаг. Улсын хэмжээний тоо судалгаа болон бусад мэдээ баримтаас харахад үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхэд цаашдаа ч бусад төрлийн хүчирхийлэлд өртөх магадлал нь өндөр байдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд ар гэртээ үл хайхрагдсанаар эрсдэлийг нэмдэг.

Гэмт этгээдүүд тухайн хүүхдийн дутуугийн мэдрэмжийг "олзолж" ашиглах эрсдэлтэй байдаг буюу түүнд таалагдах зүйлээр итгэлийг нь олсноор бэлгийн хүчирхийлэл болон хүн худалдаалах наймааны хохирогч болгодог

Гэтэл эцэг, эх "Би хүүхдээ хооллож, сурах нөхцөлөөр хангаж, хэрэгтэй зүйлийг нь авч өгч, хэрэгцээг нь хангаж байна" гэж боддог ч хүүхэд ямар нэгэн байдлаар дутуу дулимаг мэдрэмж авч байдаг нь үл хайхрагдах хүчирхийлэл юм. Хүүхэд 6-8 насандаа мэдэхгүй явсаар өсвөр насандаа ирэхээрээ хэрэгцээ шаардлагаа ухамсарлаж, аав ээждээ түүнийгээ хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүйгээс болоод үл хайхрагдах мэдрэмж гадагшилж эхэлдэг.

Энэ үед гэмт этгээдүүд тухайн хүүхдийн дутуугийн мэдрэмжийг "олзолж" ашиглах эрсдэлтэй байдаг буюу түүнд таалагдах зүйлээр итгэлийг нь олсноор бэлгийн хүчирхийлэл болон хүн худалдаалах наймааны хохирогч болгодог. Хүн худалдаалах гэмт хэрэг болон бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон тохиолдолд цахимаар, утсаар, өргөдлөөр, цаасаар гээд олон төрлөөр гомдол мэдээллийг авдаг. Дуудлага мэдээллийг авсны дараа түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээнд байрлуулах эсвэл шаардлагатай цөөн тохиолдолд ар гэрт нь хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх тохиолдол байдаг. Шаардлагатай бол сэтгэл заслын үйлчилгээг үзүүлдэг.

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайд, манайхаас хууль ёсны төлөөлөгчийг томилж ажиллуулдаг ба хэрэг дуусах хүртэл эрүүл мэнд, шүүх эмнэлэг, сэтгэлзүйн гэм хорыг нөхөн төлүүлэх гэх мэт асуудалд анхаарал хандуулан ажилладаг.

Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж  хүлээн авна уу.

“Мөрөөдлийнхөө зүг” кампанит ажлыг АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Азийн сан, “Монгол Контент” ХХК хамтран хэрэгжүүлж байна.

#Мөрөөдлийнхөөзүг
#Өөдрөгамьдарөөрийгөөургуул
#Мэддэгмэдээлдэгбайя
#Бэлгийнмөлжлөгөөсурьдчилансэргийлье
#Тасланзогсооё
#Хамтдаадавантуулъя
#Хянамгайбайя

Хүн худалдаалах гэмт хэргийн талаарх өмнөх контентуудыг та эндээс хүлээн авах боломжтой. 

АНУ-Монгол Улсын хооронд байгуулагдсан Хүүхэд Хамгааллын Компакт гэрээний хүрээнд хийгдэж буй энэхүү аянд дурдагдсан үзэл бодол, мэдээлэл, дүгнэлт нь зөвхөн зохиогчийнх бөгөөд АНУ-ын Төрийн Департаментын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан