gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Богд Жавзундамбыг эргэн төрөхийг ерөөсөн "Нүрзэнсүлдэв"-ийг уншсан лам бүрийг эсэргүү болгодог байжээ

Нийгэм
2008-09-10
0
Twitter logo

 -Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр-

Улс төрийн хэл­мэг­дэгс­­дийн су­дал­гаа­ны тө­вийн захирал М.Рин­чин­тэй ярилцлаа.

-1920-иод оноос эхтэй 70 жилийн хугацаанд Мон­го­лын түүхэнд болсон эм­гэ­нэлтэй явдал бол улс төрийн хэлмэгдүүлэлт бай­сан. Улс төрийн хэлмэгдүү­лэлт гэж яг юуг хэлэх вэ?
-Улс төрийн хэл­мэгдүү­лэлт гэдгийг ерөнхий томъёол­лоор нь авч үзвэл нийг­мийн гишүүдийг үзэл бодол, гарал угсаа, итгэл үнэмшил, хө­рөнгө чинээний байдлаар ялгаварлаад хавчин гадуур­хаж байгаа үйл ажил­ла­гааг хэлээд байгаа юм.

-Хэлмэгдэгсдийн дий­лэнх хэсэг нь бурхан шаш­ны лам байсан. Лам нар яагаад хэлмэгдэх болсон юм бэ?
-Лам нарын хэлмэгд­лүү­лэлт буюу Монголд болсон хэлмэгдүүлэлт бол түүхийн талаас нь авч үзвэл зайлшгүй юм байсан уу, эсвэл санам­саргүй нэг хүнээс тухайлбал, Х.Чойбалсан гэдэг хүнээс болчихсон юм уу гэдэг асуу­дал гарч ирж байгаа юм. Бид үүнд судалгаа хийлээ л дээ. 1990 оноос эхлээд 2008 он хүртэл 18 жил судалж байна. Судалгааны явцад түүхэн баримт үйл явдлаар нь аваад үзэхээр тухайн үеийн хэлмэг­дүүлэлт нь лам нарын хувьд зайлшгүй үзэгдэл байжээ гэдэг дүгнэлт гаргаж ирсэн.

-Зайлшгүй үзэгдэл гэд­гээ тодруулахгүй юу?
-1921 онд Монголд үндэс­ний хувьсгал ялсан. Энэ нь үндэсний эрх чөлөөний, тус­гаар тогтнолын төлөө тэмцэл байсан. Энэ тэмцэлд ЗХУ-аас тусламж гуйж, улмаар тэр тусламж нь орж ирэхдээ Монголыг зөвлөлт маягийн төр нийгмийн байгуулалтай улс болгох чиглэлээр өрнөөд явчихсан. Энэ нь тусгаар тогтнолоо олсны дараа үн­дэсний утга агуулга нь ал­дагд­чихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл ажилчин ан­гийн диктатур тогтоох чигээр явчихсан. Үүнтэй холбоо­тойгоор зайлшгүй асуудал гараад ирж байгаа юм. Зөв­лөлт нийгмийн төрийн бай­гуул­лагын үндэс нь марк­сизм, ленинизм. Марксизм, ленинизм гэдэг маань өөрөө шашныг дайсагнаж ханддаг "Шашин бол мухар сүсгийн зүйл, ард нийтийг мунхруу­лагч хар тамхи" гэж сургасан байдаг. Энэ сургаалынхаа дагуу шашинд хандаад эхлэ­хээр марксизм шашин хоёр үзэл суртлын хувьд эвлэрш­гүй. Энэ утгаар нь авч үзэхээр лам нар сүм хийдийг хэлмэг­дүүлж устгах явдал нь зайлш­гүй үзэгдэл болж байна гэж үзээд байгаа юм. Тэгээд ч энэ зайлшгүй гэдгийг 1924 онд баталсан анхдугаар Үнд­сэн хуульд хуульчлаад ба­тал­чихсан юм.

Өөрөөр хэлбэл, Монголын иргэдийн нэг хэсэг болох сурвалжит тайж, хан ван, гүн, хутагт хувилгаад, санваартан лам нарт сонгуулийн эрх олгохгүй гээд заачихсан яв­дал. Сонгуулийн эрх гэдэг маань зөвхөн сонгох, сонгог­дох эрх төдий биш шүү дээ. Үүнд улс төрийн эрх бүхэлдээ орчихож байгаа юм. Тэгэхээр хүн амын нэг хэсэг нь улс төрийн эрхтэй, нөгөө хэсэг нь улс төрийн эрхгүй болоод ирэхээр ангийн дайсан гэж үзэж хандах болж байна аа даа. Энэ үзэл баримтлалын үүднээс лам нарын хувьд нийгмийн тодорхой зохион байгуулалттай бүлгийнхээ хувьд устгагдах хэлмэгдэх явдал зайлшгүй гарч ирсэн.

-Лам нарыг хэлмэг­дүү­лэхийн тулд дэс дараатай олон арга хэмжээ авч бай­сан гэдэг?
-Энэ бодлого бүгдээрээ Зөвлөлтийн талаас Бүх хол­боотны коммунист боль­ше­ви­­куудын намын төв хороо, коминтерны гүйцэтгэх хо­рооны зүгээс удирдлага­тай­гаар Монголд хэрэгжиж бай­сан зүйл. Түүнээс биш МАХН, монголчууд өөрсдөө санаач­лаад гаргаад ирсэн юм биш шүү дээ.

Монгол Улс 1926 онд төр шашныг тусгаарлах тухай хууль баталсан. 1934 онд энэ хуулиа нарийвчилж дахин баталсан. Эхнийх нь сүм хийдийн эдийн засгийн хүчин чадлыг сулруулах, сүм хий­дийн аж ахуйгаас их хэм­жээний татвар авахад чиглэж байсан. Хоёр дахь удаагийн хуулиараа лам нарын нийг­мийн өсөлтийг багасгах өөрөөр хэлбэл бага насны хүүхдүүдийг лам болгож сур­гах явдлыг хязгаарлахад хүч­тэй чиглэсэн хууль болсон.

Марксист томъёоллоор хэлбэл лам нар бол мөл­жигчид. Зүгээр суугаад ард олноос өргөл барьц авч мөлжиж байдаг мөлжигчид гэгддэг. Гэтэл Монголын үнэн байдал өөр байсан. Монгол­чуу­дын үзлээр тухайн үеийн лам нар оюуны хөдөлмөр эрхэлдэг, нийгмийн оюун санааны амьдралыг тээж авч явдаг гол хүчин. Энэ чана­раа­раа Монголын тэр л үеийн нийгмийн ёс суртахууны хэм хэмжээг тогтоодог хүмүүс байсан. Энэ утгаараа монгол лам гэдэг бол монгол хүн бүрийн багш, сурган хүмүү­жүүлэгч нь байсан.

Монголд төр нь шашнаа ивээж харж тэтгэж ирсэн. Төрийг дээдлэх энэ үзэл нь бурхны шашны философи сургаалын дагуу ирсэн байх­гүй юу. Тэгтэл марксизм, ленинизм Монголд ороод ирсэн. Урьд нь огт мэддэггүй юмыг Монго­лын ард түмний оюун са­нааны амьдралын эх үндэс болгох гээд үзэхээр өнөө хуучин үзэл санаа нийгмийн ёс суртахуунтай нь зөрчил­дөөд монголчууд хүлээж ава­хад хэцүү болж таарна. Энэ­хүү эсрэг үзэл санааг ялж давахын тулд хуучин үзэл санааг тээн дэлгэрүүлдэг бие хүнийг зайлуулах арчаагүй арга барил руу орсон байгаа юм.

-Үзэл бодлын энэ зөрчлийн тодорхой баримт байгаа байх л даа?
-Тухайн үеийн аж ахуй нийгмийн амьдралыг удирдах арга ажиллагаа Монголын өвөрмөц онцлогтой нийлээгүй гэдэг нь 1932 онд болсон зэвсэгт бослогоос ил хараг­дана. Тэр үед хүмүүсийн амьдрал доройтож ядуураад аж амьдралаа хамгаалаад босоод ирсэн. Энэ бослого бол большевик үзэл санаа марксизм, ленинизмийн үзэл санаа Монголд амьдрах чад­варгүй гэдгийг харуулсан бодит баримт юм л даа. Ерөө­сөө л энэ эсрэг үзэл санаа оюуны чадавхи, тогтож тө­лөвшсөн зан суртахуун, нийг­мийн ёс суртахууны хэм хэмжээ ёс заншлыг устгахын тулд лам нарын эсрэг довтол­гоо хийж эхэлсэн.

-Яг хэзээнээс лам нарыг баривчилж эхэлсэн юм бол?
-1930-аад оны эхээр 90 гаруй мянган лам байсан гэдэг тоо байдаг. Ийм олон ламыг нэг нэгээр нь барих мэдээж хэцүү. Юуны түрүүнд тэднийг буруутгах шалтаг хэрэгтэй болсон. Ингэхийн тулд 1930 оны үеэс нэр хүнд­тэй хутагт хувилгаадыг тө­рийн эсрэг гэмт хэрэгт хилс­дүүлж холбогдуулах журмаар шалтаг олох арга хайж эхэл­сэн. Эхний томоохон үйл явдал нь 1930 онд таслан шийтгэсэн тайж Рэгдэндавга нарын 38 ламын хэрэг гэж байдаг. Энэ Рэгдэндагва Ван­чин­богдоос тусламж гуйхаар захидал бичээд өөрөө хүргэж өгөхөөр яваад хил давж чадалгүй баригдсан хүн. Энэ хэргийн явцад Дилав хутагт Жамсранжав, Манзушир ху­тагт Цэрэндорж, Егзүр хутагт Галсандаш нарын нэр хүнд­тэй хутагт хувилгаадыг хилс­дүүлж баривчилсан. Хэргийг шүүхээр таслан шийдээд эхэлсэн ч эдгээр хутагт хувилгаадад хийсэн хэрэг байхгүй учраас мухардалд орсон. Гэхдээ үүний цаана давхар бодлого байсан. Энэ үеэр Дилавхутагт Жамсран­жавыг хувьсгалын эсэргүү гэж Монгол даяар зар та­раагаад Засгийн газраас тус­гай даалгавар өгч гадаадад тагнуулын ажилд томилж явуулаад, Манзушир хутагт хэрэгт холбогдолгүй үлдэж, Егзүр хутагтыг буудан алсан байдаг. Ийнхүү лам нарыг хэлмэгдүүлэх гэсэн 1930-оны үйлдэл, 1932 оны бос­лого бүтээгүй учраас бүх лам нар руу дайрч болохгүй, хяз­гаарлагдмал хүрээтэй болоод зогсчихсон. Улмаар 1935 онд Дорнодын Жамъян тив ла­мын хэргийг зохион гаргаж ирсэн. Тэр хүн Ванчинбогдтой захидлаар харьцаж байсан. Захидлаар харьцахдаа ша­шин мөргөлийн асуудлаар холбоотой байсан. Ванчин­богд бол Японы тагнуул уч­раас "Японы тагнуултай ха­рил­цаа холбоо барьж ардын засаг төрийг устгах тусламж гуйсан" гэж гүтгээд Жамъян тив ламыг баривчилсан байдаг.

Жамъян тив ламыг шийт­гэсэн энэ шийтгэл нь хуурамч зохиомол гэдэг нь тэр үеийн удирдагчдад ойлгомжтой бай­сан учраас түүний хэргийн жил хүрэхгүй хугацаанд ца­гаатган сулласан. Тэгээд зогсохгүй Жамъян тив ламыг хэргээс мулталж сулласныг буруутгаад үүнд нь Ерөнхий сайд П.Гэндэнг хоморголон оруулсан. Жамъян тив ла­маар далимдуулаад Монго­лын бүх лам нар руу зэрэг довтлох шалтаг олох гэсэн нь тийнхүү бүтэлгүйтсэн.

Энэ бүгдийн эцэст шинэ арга олсон. Тэр нь 1924 оны тавдугаар сард наймдугаар богд Жавзундамба нас барж Монгол Улс шашны тэргүүн­гүй, хэмжээт эрхт хаангүй болсонтой холбоотой урган гарч ирсэн асуудал. Богдыг нас барсны дараа шавь нар нь түүний хойт дүрийг тод­руулна гэж 1925-1926 оны үед нэлээд шуугиан болсон бай­гаа юм. Гэтэл Намын төв хорооноос "хойт дүрийг тод­руулахгүй, шаардлагагүй" гэж шийдвэр гаргаад хоригло­чих­сон. Лам нарын хувьд шашны тэргүүнгүй болчихсон энэ үед Богдын багш Ёнзон Цэдэн­гийн Лувсанхаймчиг Монго­лын шашны тэргүүний баг­шийн нь хувьд Монголын бүх лам нарын хүндэтгэл хүлээ­сэн хүн болж үлдсэн. Түүнийг Монголын лам, сү­сэг­тэн олон албан бус байдлаар шашны тэргүүн гэж хүлээн зөвшөөр­сөн. Тэгэхээр нь ёнзон Лув­сан­хаймчигийг хэрэгт татаж оруулах арга сүвэгчилж эхэл­сэн байна. Тэр үед Лув­сан­хаймчиг, Ванчинбогд нар шаш­ны асуудлаар захиагаар харилцаж байсан бөгөөд тэр захидлыг нь "Хувьсгалын эсэргүү тагнуулын ажлаа сайн хийсэн даалгавартай" хэмээн орчуулж гүтгээд 1937 оны есдүгээр сарын 6-ны өдөр баривчилсан байгаа юм. Лувсанхаймчигийг Японы тагнуул Ванчигбогдтой харьц­сан, зэвсгээр туслахад бэлдсэн, ардын хувьсгалт засаг төрийг устгахаар зэхсэн гэсэн ял тулгасан. Ингэж Ёнзон хамбыг хэрэгтэн бол­гож гүтгэснээрээ Монголын бүх лам нарыг түүний шавь учраас хувьсгалын эсэргүү дайсан болж тэдэн рүү өргөн довтолгоо хийж устгасан байдаг.

-Лам нарыг Богд Жав­зун­дамбыг эргэн төрүүлэх гэж ном уншсан гэж хэрэг тулгадаг байсан гэх юм билээ?
-Төв хүрээнд Цорж Чойн­жин аграмба гэж хүн байсан. Энэ хүн Богд хааныг нас барсны дараагаар түргэн залрахын ерөөл "Нүрзэн­сүлдэв" гэж уншлага зохио­сон байдаг. Энэ залби­рлыг тэр үеийн бүх лам нар уншдаг байж. Дотоод яамны­хан лам нарыг баривчлаад асуухаа­раа "Чи Нүрзэнсүлдэв унш­сан уу" гэж асуудаг. Уншсан гэхээр "ардын засгийг устгаж хэмжээгүй эрхт хаант төр байгуулах" гэсэн хэмээн урьдаас бэлдчихсэн бай­цаал­тын асуултаар анкет бөглөж эсэргүү болгодог. Мөн "Багш чинь хэн бэ" гэж асуу­даг. Нэг ламын нэр хэлэхээр тэр багшийг нь бүлгийнх нь удирдагч болгон буруутгадаг. Бас "Чамтай нэг зиндааны лам нар хэн бэ" гэж асуудаг. "Тэр" гээд хэлэхээр нь тэрийг нь бас хувьсгалын эсэргүү бүлгийн гишүүд гэж бичээд гарын үсэг албадан зуруулаад цаазалдаг байсан. 1938 онд хамгийн олон лам нарыг хэлмэгдүүлсэн жил.

-Нарийвчилсан тоо байгаа юу?
-Нийтдээ 20 орчим мянган лам баривчилсан байдаг юм. 1937 оны есдүгээр сараас 1939 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд Дотоод явдлын яамны дэргэд бай­гуулсан онцгой бүрэн эрхт комисс гэж шүүн таслах эрх бүхий комисс ажилласан. Энэ комисс 51 удаа хуралдсан байдаг. Энэ 51 удаагийн хур­лаар лам, хар баривчлагдсан хүмүүсийн хэргийг авч ший­дэж байсан. Үүн дээр үн­дэслэн 1960-аад оны эхээр ажилласан цагаатгалын ко­мисс анхны тооцоо гаргасан байдаг. Тэр тооцоог 1990 оны цагаатгалын үеэр ч давтан хэрэглэж байсан. 20-иод мян­ган лам хэлмэгдэж байснаас 17 мянгыг нь буудан алсан гэсэн тоон мэдээ байдаг. Энэ тоог бид дахин судалж байна. Хэд болж гарч ирэхийг одоо хэлэх боломжгүй.

Д.Цогзолмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан