gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.05
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.05
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.05
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ISO 9000 олон улсын стандарт

Дэлхийд
2008-08-25
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2008-08-25
ISO 9000 олон улсын стандарт

Амжилтыг юугаар хэмждэг вэ?
Бизнес ба худалдан авагчийн аль алиных нь сонгодог нэг хэмжүүр нь чанар байдаг. Компани Нийт чанарын удирдлага (ТQМ), эсвэл Нийт чанарын хяналт (ТQС), эсвэл өөрөөр нэрлэсэн ч эдгээр хөтөлбөрүүдийн зорилго нь үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулахад оршино. Гэхдээ чанар бол нилээн субъектив үнэлгээ юм. Жишээ нь чанартай үйлчилгээний талаар таны ойлголт таны үйлчлүүлсэн хүнсний дэлгүүрийн ажилтныхаас өөр байж болох юм. Бостон дахь хүнсний дэлгүүрийн чанарын стандарт Лос Анжелос эсвэл Лондон хотуудынхаас өөр байж болно. Үүнийг 130 9000 зохицуулдаг. Олон Улсын Стандартжуулалтын Байгууллага боловсруулан 130 9000 нь дэлхий дахины олон стандартуудыг өөртөө нэгтгэн "Чанарын баталгаа" хэмээх тогтолцоог тодорхойлдог бөгөөд үүнийг дэлхийн 90 улсад хүлээн зөвшөөрсөн байдаг. Олон Улсын Стандартжуулалтын Байгууллага нь дэлхийн 100 гаруй улсын Үндэсний стандартын төлөөлөгчдөөс бүрддэг. Зорилго нь дэлхий дахинаа бүтээгдэхүүн, үйлчилгээний олон улсын солилцоог хөхүүлэн дэмжих, оюуны, шинжлэх ухаан, технологийн болон ш эдийн засгийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино.

ISO 9000-д бүртгүүлэхийн тулд компани үйл ажиллагаандаа чанарын баталгааны тодорхой стандартуудыг хангаж гуравдагч этгээд болох бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн байх ёстой. Бүтээгдэхүүн үйлчилгээ нь өөрөө бус, чанарын баталгааны систем нь бүртгэгдэнэ. ISO 9000 бүртгэл нь худалдан авагч нарт "Энэ компаний борлуулж буй аливаа бүтээгдэхүүн үйлчилгээ нь чанарын олон улсын стандартын шаардлагыг хангаж байхыг баталгаажуулсан зохих тогтолцоотой" гэдгийг илэрхийлдэг.

ISO 9000 бүртгэлийг авсан компаниудын хувьд харилцагчийн гомдол, үйл ажиллагааны зардал зэрэг нь багасч, бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт өсөх зэрэг үр ашигтай байдаг. Анх аж үйлдвэрлэлийн компаниуд чанарын баталгааг хангах уралдааныг эхлүүлсэн ч ISO 9001 стандарт нь аль ч эдийн засгийн салбарыг гадуурхахгүй. Стандартад нийцэж буйг гэрчлүүлэх эсэх таны шийдвэр нь худалдан авагчдын хүлээлт эсвэл зах зээлийн шаардлагаас ихээхэн хамаарна. Жишээлбэл зарим компаниуд ISO 9000 бүртгэлгүй үйлдвэрлэгч нараас бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэл худалдан авдаггүй.

ISO 9001 үү? эсвэл ISO 9002 уу?
Эдгээр хоёр стандартууд хоорондоо төстэй ч ISO 9001 нь бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний дизайн болон үйлдвэрлэлт, суурилуулалт, гүйцэтгэлийг хийдэг компаниудыг хамардаг бол харин ISO 9002 дизайны хэсгийг хамардаггүй.

Автомашины сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэгч компаниудын чанарын баталгааны стандартыг QS 9000 сери хамардаг. Байгаль орчны удирдлагын системийн компаниудын чанарын баталгаа ISO 14000 стандарттай байдаг.

Би бүртгүүлэх шаардлагатай юу?
ISO 9000 бүртгэл дараах тохиолдолд компаний тань амжилтад маш чухал байна. Үүнд:
•чухал худалдан авагч нар эсвэл боломжит худалдан авагч нар бэлтгэн нийлүүлэгчээсээ шаардаж байгаа эсвэл шаардаж эхэлж байгаа бол
•танай салбарт ISO 9000-д бүртгүүлэх хүчтэй шаардлага байгаа бол
•
өрсөлдөгч нар тань бүртгэлд орохоор ажиллаж байгаа бол
•Европд бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа бол
•танай компани чанараа сайжруулах, алдаа, буцаалт, худалдан авагчийн гомдлыг багасгахад албан ёсны чанарын системийг байгуулсанаар үр ашигтай байна.Олон компаниуд ISO 9000 гэрчилгээ авахаасаа өмнө ч бүртгүүлэхээр ажиллаж байх явцдаа чанарын асуудлаа сайжруулснаараа үр шимийг нь хүртдэг.

Юунаас эхлэх вэ?
ISO 9000 стандартад нийцэхэд хэр их зүтгэл чармайлт шаардагдах вэ гэдэг нь танай одоогийн чанарын системийн боловсронгуй байдлаас хамаарна. Таатай зүйл гэвэл ISO 9000 бүртгэлийг авахаар зорьж буй компаниудад туслах сургалтын нөөц хангалттай их байдаг. Сургалтанд хамрагдах, зөвлөхүүдийг судлах, бүртгэлийн өмнөх үнэлгээ хийлгүүлэх талаар орон нутгийнхаа коллеж, их сургууль, бүс нутгийн үйлдвэрлэлд туслах төв, жижиг бизнесийг хөгжүүлэх төв, бизнесийг үүсгэх төв, эсвэл салбарын нийгэмлэгтэй зөвлөлд.

ISO 9000 бүртгэлийн талаар хэд хэдэн үнэгүй нийтлэлүүд байдаг. 150 гарын авлага "Дэлхийн хэмжээнд зохицох технологи" нь ISO 9000-ын талаар энгийн асуултуудад хариулдаг бөгөөд ISO 9000 Форум санд чанарын удирдлага, чанарын баталгааны стандарт ба холбогдох асуудлуудын талаар нийтлэлүүдийн жагсаалт байдаг.
ISO-ийн холбоо барих хаяг:
1, ruе de Varembe
Case postale 56 СН-1211
Geneve 20 Switzerland
+41-22-749-01-11 рhоne
+41-22-733-34-30 fах

Хэд хэдэн компаниуд чанарын системийн байгуулалт, баримт бүрдүүлэлт, бүртгэлд ороход туслах компьютерийн программ хангамжийг зохиосон байгаа. Зарим нь туршилтын үнэгүй хувиудтай ч байдаг. Энд жагсааж бичих хэтэрхий олон бүтээгдэхүүнүүд байдаг. Бид нэн тэргүүнд интернетээс "ISO 9000 программ хангамж" гэж хайхыг зөвлөж байна.

Дараагийн хийх зүйл юу вэ?
Та ISO 9000 бүртгэлд юу багтах вэ гэж гайхаж байж магадгүй юм. Ерөнхий нөхцөл нь танай компани ISO 9001,ISO 9002, QS 9000, ISO 14000 аль нэг стандартын шаардлагыг хангасан чанарын системийг зохион бүтээж хэрэг-жүүлэхийг шаарддаг. Танаас дараах зүйл шаардагдана:
•Чанарын системийг тодорхойлсон чанарын зааварчилгаа бичих
•Танай байгууллагад ажлыг хэрхэн гүйцэтгэдэг талаар баримтжуулах
•Бэрхшээл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх систөмийг боловсруулж хэрэгжүүлэх
•Ажиллагсдыг сургалтад хамруулах шаардлагыг тодорхойлох
•Хэмжүүр болон туршилтын тоног төхөөрөмжүүдийг тохируулах
•Чанарын систем хэрхэн ажилладаг талаар ажиллагсаддаа сургалт явуулах
•Чанарын дотоод шалгалт эсвэл аудитыг төлөвлөх, нэвтрүүлэх
•Хэрэгцээний дагуу Стандартын бусад шаардлагуудыг дагаж мөрдөх
Танай компанийг ISO 9000 стандартыг дагаж мөрддөг гэсэн сертификатыг зөвхөн итгэмжлэгдсэн, гуравдагч бүртгэлийн байгууллага гаргадаг. Та эхлээд бүртгэгчээ сонгож, бүртгэлд хамруулахаас өмнө юу шаардлагатайг нэгд нэгэнгүй олж мэд. Гол төлөв бүртгэгч "бүртгэлийн аудит"-ын өмнө шаардлага хангахгүй байгаа хэсгүүдээ засах боломж олгохын тулд "үнэлгээний өмнөх аудит" хийдэг ISO 9000 бүртгэлийн сертификат гурван жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд бүртгэлийн байгууллага компани стандары
г дагаж мөрдөж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд зургаан сар тутам аудит хийх эрхтэй.

Ямар үнэтэй вэ?
Жижиг бизнес хөгжүүлэх төвүүд нь хэсэг бүлэг компаниудад оролцогч компаниудын тоо, тухайн компаний ажиллагсдын тооноос
хамааралтайгаар үнийг нь шатлалтайгаар тогтоосон хамтарсан сургалт санал болгодог. Орон нутгийн чанарын баталгаажуулалтын байгууллагууд нь Холбооны засгийн газраас хэсэгчилсэн санхүүжилт авдаг тул ISO 9000 талаар зөвлөгөөг шаталсан үнэлгээгээр санал болгодог. Эцсийн буртгэлийн аудит хийх төлбөрийг бүртгэлийн байгууллага тогтоодог бөгөөд гол төлөв компаний хэмжээнээс хамаардаг. Тодорхой мэдээлэл авахын тулд сургалтын төв эсвэл бүртгэгчтэйгээ шууд холбоо барих юм байна.U.S. Small Business Administration, Onlina Woman’s Business Center .

Бэлтгэсэн Б.Хулан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан