gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нийт сүргийн 8-12 хувийг ямаа эзлэх нь хамгийн зохистой харьцаа

Нийгэм
2008-07-28
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-07-28

Ямаан сүргийг хонин сүр­гийн тавны нэг болтол цөө­рүү­лэх нь цаг үеэ олсон унаган байгалиа сэргээх арга хэм­жээ болохыг анхааралдаа авах цаг болжээ. Ямааг ийм хур­дацтай өсгөвөл гурван жи­лийн дараа Монголын нутаг нийт­дээ цөл­жин, бэлчээрийн хомс­долд нэрвэгдэж, дахин сэр­гэх эко­ло­гийн нөхцөл бү­рэн алдаг­дах нь шинжлэх ухаа­ны үндэс­тэй батлагдсан юм.

Таван хошуу малын бүтэц алдагдсан нь Монголын тус­гаар тогтнол, үндэсний аюул­гүй байдал, оршин тогтнохуйн тулгуур асуудалд ч хүчтэй нөлөөлнө хэмээн үзэж байна.

Нийт мал сүргийн тоо толгой нь бэлчээрийн даац зэргээс шалтгаалан дараах байдалтай байвал хамгийн зохимжтой. Үүнийг хувиар илэрхийлвэл, адуу 20-10, хонь 40-60, ямаа 8-12, үхэр, тэмээ үлдсэн 32-18 хувийг эзэлж байх ёстой. Бүс нутгаас хамааруулан, говьд тэмээг, бусад бүсэд үхэр нь олон байхаар тооцно. Үүнээс гадна малын зүсийг ч гойд анхаарах хэрэгтэй байдаг. Адуу хээр, хүрэн, зээрд зүс голлосон, нийт адууны таван хувь нь цагаан, алаг зүстэй байна. Хонин сүргийн хувьд зөвхөн цагаан (гэхдээ хялман цагаа­наас бусад) байх бол хөх алаг хониор хуц тавьдаг.  Ямаа хангайд хар, говьд хөх зүс голлосон, эвэргүй мухар, үхэр нь улаан, хар голдуу зүстэй, тэмээ нь хүрэн, хар хүрэн, шардуу зүстэй байх нь илүү зохимжтой.

Таван хошуу малын бүтэц нь зүс болон толгойн тоон харьцаагаар хамгийн зохис­той харьцаанд байгаа малчин хот айлын дүр төрхийг нэгдү­гээр зургаас харна уу. Тав зургаан зуун хонинд тав зур­гаан ямаа­ны дөрөв тав нь хотны захад хөлдүүсэн дээр нэг нь адууны дэргэд, хоёр­хон нь хотонд, хоттой хонийг хоёр гурван хэсэг болгосон байд­лыг хараарай. Эндээс бараг­цаалбал зуун хонинд нэг ямаа байхад хонийг хоёр хэсэгт хувааж, бараа нурааж, адуу үргээж байгаагаас хонь ямаа­ны харьцаа 5:1 байхад ч олдох нь илт харагдаж байгаа уч­раас мухар ямаа гэхийн учиг энэ бөлгөө. Баян айлын хот цайраад байдгийг, хоо­сорч буй айлын хот бараан­таад байдгийг төвөггүй харж болно. Өдгөө ихэнх айл хот­той хонь биш хоттой ямаа­тай болжээ. Хонио холбож саадаг монгол, ямаагаа хол­бож саа­даг мон­гол болжээ. Хонины арьсаар дээл хийж өмсдөг монгол, ямаан дах өмсдөг монгол болжээ. Хөрзөн түлж өвөлж­дөг тал хээр, говьд ямаа олон болохоор хөрзөн задраад олигтой хөрзөн га­рах­гүй учир өвөлжөөнд түлш бэлтгэх ажил эрчүүдэд нэмэгд­жээ.

Нэг хонио нэг резинин тоглоомоор өгдөг хэмээн шүүмжлүүлж байсан монгол, нэг ямааг хэдэн гялгар уутаар авах боллоо хэмээн сэтгэл зовох. . .

Өнөөгийн зах зээл эцэг өвгөдөөс уламжилж ирсэн халуун хошуут, хундан ца­гаан хонийг ямаагаар сольс­ноор малчин-мал-бэлчээр гурвын хүйн холбоо тасарч, монгол орны цөлжилтөд ямаан сүрэг эрчимтэй нэр­мээс болж байгааг төр засаг ухаараасай гэж бодохдоо бичиж, сонордуулж байна. 

Монголчуудын мал мал­ла­хуйн ухаан судлаач Х.Сүхбаатар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан