Монголын үндэсний олимпийн хорооны допингийн хяналтын мэргэжилтэн Н.Цогтсайхантай ярилцлаа.
-Үндэсний их баяр наадмын үеэр
бөхчүүд допинг хэрэглэсэн эсэх тухай маргаан дэгддэг. Допингийн асуудлыг
зохицуулдаг олон улсын хууль дүрэм хэдийнээс мөрдөгдөх болсон юм бол?
-Олон улсын олимпийн хороо 1999 оноос
допингтой тэмцэх ажлыг эрчимжүүлэх, нэг мөр болгох зорилгоор "Дэлхийн
допингийн эсрэг агентлаг" байгууллагыг байгуулсан. Монголын үндэсний
олимпийн хороо ОУОХ-ны гишүүний хувьд тухайн үед нь энэ байгууллагын гишүүнээр
элссэн юм. Допинг гэдэг тухайн тамирчны амжилт гаргах, нэр алдраа дуурсгах
хязгааргүй хүсэл зорилгоор ашигласан эмийн бодис болон хими, физикийн механик
аргын нэгдэл шүү дээ. Угаас шударга өрсөлдөөн спортын тамирчдын үнэт зүйл атал
допинг хэрэглэж байгаа нь хууль бус үйлдэл. Дэлхий дахинд допингтой эрчимтэй
тэмцэж эхэлснээр ОУОХ гишүүн байгууллагуудтайгаа "Дэлхийн допингийн эсрэг
дүрэм"-ийг 2003 онд баталсан байгаа. Энэ дүрэмд, допингийн шинжилгээг
хэн, яаж, ямар процедураар авах, допингийн төрлийн бодис тамирчнаас илэрсэн
тохиолдолд ямар шийтгэл оноох талаар нарийвчлан заасан байдаг. Мөн ОУОХ-ны
гишүүн орнуудын Засгийн газарт зориулан "Копенгагены тунхаглал"-ыг
2003 онд баталсан. Манай улс өнгөрсөн онд НҮБ-аас гаргасан "Спорт дахь
допингийн эсрэг ЮНЕСКО-гийн тунхаглал"-д элссэн.
-Манай улсын хувьд допингийн
шинжилгээг хэдэн оноос хийж эхэлсэн бэ?
-Бөхчүүдээс 1999 оноос хойш жил бүр
допингийн шинжилгээ авч байгаа. Энэ хугацаанд Улаанбаатар хотод зохиогдсон
тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн допингийн шинжилгээ авах
ажлыг зохион байгуулж ирсэн.
-Үндэсний бөхчүүдийн хувьд далай
аварга А.Сүхбат, улсын заан Д.Рагчаа, улсын начин Эрхэмбаяр нар үндэсний их
баяр наадмын барилдаанд допинг хэрэглэсэн гэж шуугиан тарьж байсан. Энэ яаж
төгслөө?
-БНСУ-д явуулсан допингийн эсрэг
шинжилгээгээр нандроналон хэмээх допингийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон.
-Допинг хэрэглэсэн тохиолдолд
тухайн тамирчны гаргасан амжилтыг нь цуцалж, цол, медалийг нь хурааж авдаг гэж
сонссон. Манайд энэ дүрэм үйлчилдэггүй байх аа?
-Хэцүү л дээ. Бас үндэсний их баяр
наадмын хуулийн цоорхой ч байсан тохиолдол бий. 1999-2003 он хүртэл шөвгийн 16
бөхөөс, үүнээс хойш Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу бөхчүүдээс
допингийн шинжилгээ авдаг болсон л доо. Яг бодит байдал дээр бөхчүүдэд хариуцлага
тооцсон тохиолдол Монголд байхгүй. Д.Рагчаа, Эрхэмбаяр нарын тухайд 32-т
үлдсэн, шөвгийн 16-д үлдээгүй гэсэн шалтгаанаар мултарсан. Өнгөрсөн жилийн
наадмын өмнө энэ хуулийн цоорхойг нөхсөн.
-Хэд давсан бөхчүүдээс шинжилгээ
авах вэ?
-Тав болон түүнээс дээш давсан
бөхчүүд, халх сурын харвааны насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй эхний гурван
байрын тамирчдаас допингийн шинжилгээ авна.
-Мориноос авна биз дээ?
-Морины шинжилгээг амьтан хариуцдаг
байгууллага хийх ёстой. Учир нь допингийн шинжилгээ авдаг арга техник, багаж
хэрэгсэл нь өөр л дөө. Иймд мориноос допингийн шинжилгээ авдаг малын эмч
манайд хэрэгтэй л байгаа юм.
-Шинжилгээний хариу гаргадаг
лабораторийн тухай буруу зөрүү ойлголт хүмүүсийн дунд багагүй байх шиг байдаг.
Ер нь хариу нь "но"-той гарах тохиолдол байна биз?
-ОУОХ, Дэлхийн допингийн эсрэг
агентлагийн магадлан итгэмжлэгдсэн лаборатори нь тамирчдын шээс, цус болон
бусад хэрэглэгдэхүүнийг допингийн хяналтын зорилгоор хэрэглэх, үр дүнг нь
зарлах эрхтэй. Одоогийн байдлаар дэлхийд допингийн шинжилгээ авах 20 гаруй
байгууллага байдаг. МҮОХ, БНСУ-ын шинжлэх ухаан технологийн институт
(KIST)-ийн допингийн хяналтын лабораторитой хамтран ажилладаг. Шинжилгээний
хариу нь хүлээн авснаас хойш 14-30 хоногийн дотор захиалагч байгууллагад ирдэг.
Уг хариуг гурван хувь үйлдээд тухайн улсын үндэсний олимпийн хороо, уг спортын
төрлийн олон улсын холбоо, Дэлхийн допингийн эсрэг агентлагт өгдөг.
-Манай улс допингийн талаар
харьцангуй гайгүйд тооцогдоно биз?
-1972 оны Мюнхений олимпод жүдо
бөхийн тамирчин Ж.Буядаа сэргээш хэрэглэсэн гэдэг шалтгаанаар допингийн хар
дансанд бүртгэгдсэн шүү. Үүнээс хойш цана, чөлөөт бөхийн төрлөөр хэд хэдэн
тохиолдол илэрсэн нь манайх шиг цөөхөн хүн амтай улс оронд том үзүүлэлт
байсан.
-Хориотой эмийн жагсаалт батлагдсан
байдаг гэсэн. Ямар эмүүдийг хориглох вэ?
-Допингийн шинжилгээнд хориотой
эмийн бодис, хориотой аргууд, гений допинг гэсэн гурван үндсэн бүлэг зүйлсийг
хориглодог. Эмийн бодис нь тэмцээний болон тэмцээний бус үед хориглосон зүйл
бий. Улс болгоны үйлдвэрлэж байгаа эмийн нэр нь өөр боловч орц тунд нь багтаж
байгаа бодисоороо адилхан байдаг. Иймээс доторх найрлагад орсон бодисоор нь
ангилж хориглодог. Уулаас өвчтэй биед хэрэглэдэг зүйлийг эрүүл махбодид
хэрэглэхээр ямархан өөрчлөлт орох нь тодорхой. Натрибромад гэдэг эм гэхэд
тайвшруулах үйлчилгээтэй химийн бодис. Энэ эмийг буудлага, байт харваа, мотоспортын
төрөлд хориглодог.
-Шинжилгээний хариуг хувь тамирчин
хүлээн зөвшөөрөхгүй байж болох уу?
-Ирсэн хариуг МҮОХ-ны эмнэлгийн
комисс, тухайн спортын төрлийн холбооны Удирдах зөвлөл, мөн тамирчныг
байлцуулан хэлэлцдэг. Тамирчин хүлээн зөвшөөрөхгүй бол давж заалдах бүрэн
эрхтэй. Ер нь допингийн шинжилгээ авахад 100 орчим миллитр шээсийг А, Б гэсэн
хоёр саванд хийж явуулдаг. Ямар нэгэн маргаан гарлаа гэхэд үлдсэн Б савтай
хэрэглэгдэхүүнийг дахин шинжилдэг. Тэгэхдээ тухайн тамирчин бүх зардлыг
даана л даа. Б савны шинжилгээ А савныхаас ер нь зөрөхгүй. 97-98 хувийн л
зөрөө гарна. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Швейцарь улсын Лозанна хот
дахь спортын арбитрын шүүхэд нэхэмжлэх гаргана. Энэ шүүх бүх спортын
маргааныг таслан шийдвэрлэдэг.
-Допингийн шинжилгээний зардлыг
хаанаас даадаг юм?
-Тухайн тэмцээн уралдааныг зохион
байгуулах хорооноос даана. Үндэсний баяр наадмын хувьд Монгол Улсын төр
хариуцах ёстой.
-Олимпийн төрөлд ордог их спортын
хувьд допингийн шинжилгээ хийх нь зөв байх. Харин үндэсний бөхийн хувьд ямар
байдаг юм бол доо?
-Үндэсний бөх маань спорт уу, баяр
цэнгэл үү гэдгийг тодорхойлох хэрэг гарах нь ээ дээ. Спорт мөн бол цэвэр
шударга өрсөлдөөн хэрэгтэй биз дээ. Ер нь мэргэжлийн болон бизнесийн спортоос
ч допингийн шинжилгээ авч эхэлсэн шүү дээ.
-Тамирчин допинг хэрэглээд амжилт
гаргалаа гэж бодъё. Гэхдээ хор уршиг нь аль хэр байдаг бол?
-Эрүүл биед хэрэглэхэд зохисгүй
зүйлийг тунгий нь хэтрүүлэхээр булчин шөрмөс чангарч, бие махбодь томроод
хэрэглэсэн үед болж бүтэж л байгаа сэтгэгдэл төрүүлэх байх. Хар ухаанаар
бодоход үлээдэг бөмбөлгийг хийгээр дүүргэх тусам томорсоор хагардагтай л адил
хүч чадлын сэргээш болохоосоо өмнө бие махбодийн үрэвсэл, хорт хавдар болдог
үзэгдэл. Допинг хэрэглэснээр үхсэн тохиолдол цөөнгүй. 1988 оны Сөүлийн олимпийн
аварга АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчин Флоренс Гриффит Жойнер 37-хон
насандаа таалал төгсч байлаа. Бөхчүүд маань эр хүн. Энэ утгаар бодвол допинг
хэрэглэснээр үргүйддэг. Үр боловсруулах эд эсийг допинг устгадаг. Үндэсний
бөхийн алдартнууд маань удам залгах үр үндэсгүй болчих вий дээ гэж заримдаа
боддог. Хамгийн гол нь их спортын тавцанд Монгол Улсынхаа нэр хүндийг сэвтээхгүй
хамгаалж байх нь иргэний хувьд ч санууштай зүйл юм даа.
Л.Батцэнгэл