gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өнөөдөр Их эзэн Чингис хааны төрсөн өдөр

Нийгэм
2008-05-21
0
Twitter logo

Өнөөдөр буюу тавдугаар сарын 21-ний өдрийг тэнэгэр уудам нутагт тархан нүүдэлсэн олон овог аймаг бүхий Монгол түмнийг нэгэн багц мэт нэгтгэн, Их Монгол улсыг байгуулсан Их эзэн Чингис хааны /1162-1227/ мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон билээ. Чингис хааны төрсөн өдөрт зориулсан ёслолын арга хэмжээ жанжин Д.Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө.

Өнөөдрийн үйл ажиллагаанд хүндэт харуул жагсан төрийн дуулал эгшиглэж Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Лүндээжанцан, Ерөнхий сайд С.Баяр нар болон УИХ, Засгийн газрын гишүүд, гадаадын Элчин сайд, зочид төлөөлөгчид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ.

“Бурхан багшийн их дүйчэн, Очирваань шүтээний равнай ёслол, Их эзэн Чингис хааны хүндэтгэл ёсон нийлэн нэгдэж энэрэхүй ёс, эв нэгдэл, эрч хүчний бэлгэдэл утгад шүтэн барилдаж байна” хэмээн Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлж байсан билээ.

Монгол түмний нэрийг дэлхий нийтэд цуурайтуулсан Чингис хааны байгуулсан гавьяа нь Монголчуудад төдийгүй хүн төрөлхтний түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн билээ. Чингис хааны биечлэн хэрэгжүүлсэн олон зүйл нь урьд хожид дэлхийн түүхэнд байгаагүй цоо шинэ зүйл болсон юм. Түүний цэрэг дайны гайхалтай тактик, удирдах системийн төгөлдөржилт, өртөө улаа, хууль цааз гээд олон олон зүйлсийг дурьдаж болох билээ. Тэр бүхнийг хожим дэлхийн олон улс оронд тухайн орны өвөрмөц онцлогт тохирч өөр өөр хувилбараар хэрэгжүүлсэн нь Чингис хааны түүхэнд гүйцэтгэсэн үүргийг улам ихээр тодруулсан хэрэг болсон юм. Чингис хааны хүн төрөлхтөнд үлдээсэн олон эерэг түүхэн үйлс нь ертөнцийн суу ихт үлгэр дууриалал үргэлж болж байдаг нь бахархууштай. Монгол хүн бүхний зүрхэнд бахархлын сэтгэлийг үргэлжид төрүүлж Их эзэн Чингис хааны төрсөн өдөр энэхүү билэгт сайн өдөр тохиож байна.

М.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан