gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд хоол ундны хангалт хомсдолоос болоод эмнэлэгт хэвтжээ

Нийгэм
2008-05-22
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-05-22

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч хурандаа Ч.Баярсайханы буруутай үйлдлээс болоод цэргүүд нь уушгины хатгалгаа авч Цэргийн төв госпитальд хэвтэж байгаа талаар манай сонин өмнөх дугаарууддаа мэдээлж байсан билээ. Энэ талын мэдээлэл ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Тогоогийн сонорт хүрсэн учир тэрбээр 032 дугаар ангийг шалгаж үзэхийг холбогдох хүмүүстээ үүрэг болгосон байна. Ингээд ЗХ-ний Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга хурандаа Ц.Доржхүүгээр ахлуулсан баг гарч 032 дугаар ангид шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнгийн талаар хурандаа Ц.Доржхүүгээс тодруулахад, “ЗХЖШ-ын дарга Ц.Тогоогийн үүрэг өгсний дутаар 032 дугаар ангид шалгалт хийлээ. Тус анги хэрэглээний халуун усгүй, халуун ус, угаалгын газар ажиллахгүй байсан тул шинээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдыг Улаанхуаран дахь цэргийн халуун усны газарт 2008 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 17-19 цагийн хооронд усанд оруулжээ. Ингээд эхний ээлжинд усанд орсон цэргүүдийг гадаа жагсааж, дараагийн ээлжийн цэргүүдийг усанд орж дуустал гадаа хүлээлгэсэн байна. Тухайн өдөр хүйтэн салхитай, шороо шуурч байсан бөгөөд цэргүүд нимгэн майктай байсан нь даарч өвдөх шалтгаан болсон байна. Ингээд цэргүүд ангийн байрандаа ирсэний дараа халуурч эхэлсэн тул тавдугаар 16-ны орой таван байлдагч, 17-ны өдөр зургаан байлдагч, 18-ны өдөр гурав, орой нь хоёр байлдагчийг тус тус ЗХКТГ-ийн дотрын тасагт хэвтүүлжээ.

Дээрх 16 байлдагч нь “Уушгины хатгалгаа” өвчнөөр өвдсөн болох нь тогтоогдож эмчилгээ хийлгэж байна. Мөн байлдагч Н.Ганшагайг зодсон ахлах дэслэгч Х.Түвшинбаярыг шалгаж үзэхэд байлдагчийг зодсон нь тогтоогдсон бөгөөд түүнийг хуулийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Түүнчлэн 032 дугаар ангийг удирдаж байсан хурандаа Ч.Баярсайханд арга хэмжээ авсан байгаа” гэж хэлсэн юм. Хурандаа Ц.Доржхүүгийн зөвлөснөөр Цэргийн төв эмнэлэг болох госпиталь орж 032 дугаар ангийн уушгины хатгалгаа авсан 16 цэрэгтэй очиж уулзсан юм. Тэднийг ХЯТҮТ-ын хоёрдугаар тасгийн 3,7,8 гэсэн гурван тасагт, зургаа зургаагаар нь хэвтүүлсэн байлаа. Ингээд тус ангийн уушгины хатгалгаа авсан байлдагч Э.Манлайбаатартай уулзаж биеийн байдлыг нь болон хэзээ эмнэлэгт хэвтсэн, юу болсон талаар нь сонирхож асуухад “Биднийг усанд оруулаадшууд зогсоосон юм. Тэр өдөр гадаа цас орж байсан, дээр нь нимгэн хувцастай болохоор ангидаа ирээд л зарим нэг нь өвдөж эхэлсэн. Ингээд 2-3 хоног ангийнхаа эмнэлэгт хэвтэж байгаад энэ эмнэлэгт 39-40 хэм хүртэл халуунтай ирсэн. Одоо эмчилгээ хийгээд биеийн байдал сайн байна. Армид алба хаах сайхан байна” гэж хэлж байлаа. Хэвтэж эмчлүүлж байгаа цэргүүдтэй уулзсаны дараа тэднийг эмчилж байгаа эмч Ж.Энхжаргалтай уулзахад “Анх ирсэнийгээ бодвол цэргүүдийн биеийн байдал нь сайжирч байна. Өнгөрсөн 16-ны шөнө таван байлдагч ирэхэд зарим нэг нь 40 хэм хүртэл халуунтай уушгины хатгалгаа нь их хүндэрсэн байсан.

Ерөнхийдөө бол 032 дугаар ангийн цэргүүдийн биеийн эсэргүүцэл их сул байснаас хатгалгаа авсан гэсэн онош гараад байгаа. Харин ч их доор оруулалгүй эмнэлэгт түргэн шуурхай ирсний хүчинд бие нь хүндрэхээс нэг ёсондоо сэргийлж чадсан гэж хэлэхэд болно” гэж хэлж байсан юм. Ж.Энхжаргал эмчийн хэлж байгаагаар бол 032 дугаар ангийн цэргүүдийн хоол хүнсний хангалт муу, дээр нь амрах цаг гардаггүйгээс болж ядарч, биеийн эсэргүүцэл нь суларснаас болж өвдсөн гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Гэтэл Монгол Улсын цэргийн сүр хүч болсон гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийн өмнө нүүр тахалдаг Хүндэт харуулын гэх 032 дугаар ангийн цэргүүд хоол хүнсний хангалт муу байдгаас болоод ийнхүү эмнэлэгт хэвтэхэд хүрсэн гэнэ. Харин тус ангийн уушгины хатгалгаа авсан эдгээр 16 цэргүүд нь бүгд л “цэргийн алба сайхан байна” гэж ангийн захирагч Ч.Баярсайханыгаа өмгөөлж хамгаалан ярьж байна. Энэ нь ч аргагүй биз дээ. Ямар нэгэн үнэн үгийг сэтгүүлч нарт хэлэх юм бол эргээд өөрсдөө орооцолдох болно гэж бодсон юм байлгүй дээ.

Н.Үнэнбат

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан