gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хунтайж Уильям өргөөтэй боллоо

Дэлхийд
2011-11-08
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2011-11-08
Хунтайж Уильям өргөөтэй боллоо
Кембрижийн гүн болон хатан Кенсингтоны ордонд шилжин сууж, тус ордныг Лондон дахь албан ёсны өргөөгөө болгоно. Энэ ордонд засвар хийх бөгөөд наад зах нь хоёр жилийн дараа шинэ эздээ хүлээн авна гэж Би-Би-Си мэдээллээ.

Урьд нь энэ ордонд Диана гүнж амьдарч байжээ. Гэхдээ хунтайж Уильям, Кейт Миддлтон нар хатан хаан хоёрдугаар Елизаветагийн дүү, гүнж Маргарет 2002 онд нас нөгчих хүртлээ суудаг байсан жигүүрт орох ажээ. Ордны энэ хэсгийг өнөөг хүртэл албан тасалгаа болон агуулах хэлбэрээр ашиглаж байсан байна.

“Энэ барилгыг хүн амьдрах боломжтой болгохын тулд их ажил орно. Хунтайжийн гэр бүл хэзээ энд төвхнөхийг урьдчилан хэлэх аргагүй, 2013 оны дунд үеэс наашгүй байх” гэж хатан хааны ордны албан ёсны төлөөлөгч ярилаа.

Хоёр жилийн хугацаанд эхлээд Соёлын яамнаас гаргах засгийн газрын баталгаат хөрөнгөөр, дараа нь хатан хааны мэдлийн мөнгөөр ордныг засна. Үүний сацуу сүүлийн жилд ордны эргэн тойрныг засч янзалсан байна. Гол хаалга, тухайлбал, үзэгчдэд зориулсан үзэсгэлэнгийн хэсгийг түр хаажээ.

Кейт, Уильям хоёр энэ оны дөрөвдүгээр сард хуримаа хийснээсээ хойш өнөөг хүртэл өөрийн гэсэн өргөөгүй байсан юм. Эхлээд тэд Уильямын эцэг хунтайж Чарльзын Кларенс-хауст амьдарч байв. Одоо тэд Лондонд Кенсингтоны ордны нэг жигүүрт амьдарч байна. Энэ барилгад дараа нь хунтайж Гарри шилжин ирж суурьших юм.

Үүний сацуу Кембрижийн хатан Кэтрин бие давхар болсон тухай мэдээллийн талаар тайлбар өгөхөөс Букингемийн ордны албан ёсны төлөөлөгч татгалзсан байна. Өнгөрөгч долоо хоногийн бямба гарагт “Дэйли мэйл” сонины цахим хувилбарт бичсэнээр, Британийн хаан ширээ залгамжлагчдын жагсаалтын хоёрдугаарт нэр нь бичигдсэн байдаг хунтайж Уильямын гэргий манай гарагийн өлсгөлөнд нэрвэгдсэн бүс нутагт НҮБ-ын Хүүхдийн сангийн /ЮНИСЕФ/ шугамаар хүргэх барааг хадгалж буй Копенгаген дахь агуулахад очихдоо газрын самраар хийсэн амтлагчийг амсахаас татгалзжээ. Данийн угсаа залгамжлагч хунтайж Фредерик, түүний гэргий Мэри, тэрчлэн хунтайж Уильям нар амтлагчаас амссан байхад Кейт эелдгээр татгалзсан байна. 1998 оноос хойш Их Британийн Хүнсний стандартын агентлаг жирэмсэн эмэгтэйчүүд болон эцэг, эх нь харшилтай нөхцөлд хөхүүл эхчүүдэд газрын самар идэхгүй байхыг зөвлөснийг «Дэйли мэйл» сануулжээ. Харин 10 жилийн дараа анагаах ухааны нийгэмлэгийн хэд хэдэн төлөөлөгчид эсэргүүцсэнээр энэ зөвлөгөөг цуцалсан байна.

Гэвч сүүлийн 20 жилийн хугацаанд Британийн харшилтай хүүхдийн тоо бараг хоёр дахин өсч, 55 хүүхэд тутмын нэгээс харшил илрэх болсныг баримт гэрчилжээ.

Өнгөрсөн сард Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн орнуудын удирдагчид эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхсан хуулийн заалтыг цуцалж, эрх барьж буй хааны охиныг хүүгийн адил хаан ширээ залгамжлах эрхтэй болгосон байна. Тийнхүү Уильям, Кэтрин хоёроос гарсан анхны хүүхэд ямар хүйстэй байхаас үл хамааран хаан ширээ залгамжлах болно.

З.Амгалан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан