gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     10.03
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 8
Зурхай
 10.03
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 10.03
Валютын ханш
$ 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зураач, уран барималч Б.Дэнзэн: Хүмүүс залхуу, авъяасгүйгээ нуух гэж л “онгод орохгүй юм” гэж ярьдаг

Соёл урлаг
2011-05-05
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2011-05-05
Их зохиолч Б.Ринченгийн ач, Монголын тэргүүний палеонтлогич Р.Барсболдын хүү уран барималч, зураач Б.Дэнзэнгийнд зочиллоо.

Хувийн орон сууцных нь гадаа сүрдмээр том нохой хуцна. Орж гарсан хүмүүсийг айлгах энэ амьтнаас хөгжмийн зохиолч Б.Долгион эмээдэг юм билээ. Нүүдлийн шувуу шиг амьдралтай гэгддэг Б.Дэнзэн саяхан эх орондоо иржээ.

Б.Ринчен, С.Зориг, Битлзийн хөшөө зэрэг түүнийг хэр барималч вэ гэдгийг харуулах олон бүтээл Улаанбаатарын гудамжинд сүндэрлэнэ.

-Таныг нүүдлийн шувуу шиг амьдралтай хүн гэдэг. Одоо хаана суурьшаад байна вэ?

-Орон оронд л амьдарч байна. Эхнэр маань Бээжин хотод Чехийн Элчин сайдын орлогчоор ажилладаг. Манай гэр Чехд, Унгарт, Монголд байна. Үүндээ бараг дасаж дээ. 11 настайгаасаа тэнээд сурчихсан. Нэг талаараа сайхан. Манай эхнэр Монголч эрдэмтэн, Монгол угсаатан судлаач, Чех хүн бий.

-Уг нь таны урлантай танилцах гэж ирсэн. Гэтэл та Монголд урлангүй юм байна. Хаана уран бүтээлээ хийдэг юм бэ?

-Надад урлан байдаггүй. Үргэлж нүүж явдаг болохоор урлангийн асуудал их хэцүү. Би ихэвчлэн Унгарт, бас Монголд, Чехэд амьдардаг хүн. Одоо гэр бүлийнхэн маань Бээжинд байна. Очсон газраа байр түрээслээд уран бүтээлээ хийх нь амар байдаг. Манай нэг найз “ Жинхэнэ уран бүтээл хийх хүсэл сонирхол буцалж л байгаа бол жорлонд ч хамаагүй хийх хэрэгтэй” гэж хэлдэг юм.

-Улаанбаатар хэр өөрчлөгдсөн байна. Хөшөө дурсгал нэмэгдэж үү?
-Манай хотод олон сайхан хөшөө босчээ. Би Унгарын Будапешт хотод амьдардаг. Мөн Лондон, Прага, Парис зэрэг олон хотоор явлаа. Зөвхөн гоё барилга биш хөшөө дурсгал гэдэг хотын том соёл юм. Манай нийслэл 20 гаруй жилийн өмнө хөшөө дурсгалаар туйлын ядуу байсан. Харин сүүлийн үед гайгүй болжээ. Гэхдээ утгын хувьд бодмоор зүйл их байна. Улс төрийн зүтгэлтнүүдийн хөшөө их байх юм. Мөн хаашаа л харна Чингис хаан. Гадныхан дооглодог шүү. “Чингис хааны өргөн чөлөөгөөр давхиад, “Чингис хаан” зочид буудалд бууна. Чингис пиво уугаад суудаг. Та нарт өөр баатар байдаггүй юм уу” гэдэг. Бидний бахархал болсон Чингис хаанаа ингэж үнэгүйдүүлж болдог юм уу бүү мэд. Миний хувьд Чингис гэдэг нэр хориотой.

-Яагаад тэр вэ?
-Өвөө маань надад Монголчууд Чингис хааны нэрийг дурдаж болдоггүй гэж хэлж байсан. Маш цөөхөн хүн түүнийг хаан нэрээр нь дууддаг байсан гэдэг. Харин 1990 оноос хойш архи, пиво гээд л хаа сайгүй нэр нь бичигдлээ. Үнэтэй юмыг үнэгүй болгоод нэг ёсондоо нүгэл хийгээд байна. Монголын зураач, барималчдаас би л Чингис хааныг хийгээгүй, зураагүй байх. Надтай Чингис хаан ярих гэж ирээгүй биз дээ.

-Үгүй дээ. Ярианы сэдвээ өөрчилье. Та Монголд Марко Пологийн хөшөөг босгохоор болжээ. Яагаад заавал Марко Поло гэж?
-Марко Поло Монголд ирж, Хубилай хаантай их дотны нөхөр болсон гэдэг. Хааяа нэг сэтгэлээ хуваалцаж, пиво ууж суудаг найз байдаг даа. Монголын хаантай тийм л ойр хүн байсан. Тэрээр “Хубилай хаан шиг агуу хүн дэлхийд байхгүй” гэсэн утгатай их сайхан тэмдэглэл бичсэн байдаг. Үүний ачаар Европ Монголыг таньдаг, сонирхдог болсон. Тэгэхээр манай улсад ирсэн жуулчид Монголын тухай бичээгүй бол бид өнөөдөр түүхээ мэдэхгүй суух байлаа. Монголын түүхэнд хувь нэмрээ оруулсан тэр хүнийг хүндэтгэх үүднээс хөшөөг нь нийслэлдээ сүндэрлүүлье гэж шийдсэн. Монголчууд болон гадны жуулчид их сонирхох болов уу гэж бодож байна.

-“Хотын гудамжаар дүүрэн нас барсан хүний хөшөө” гэж халаглах хүмүүс байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Бид Чойбалсанг амьд байхад нь хөшөө босгож байсан. Гэхдээ тэр үеийн нийгэм өөр. Одоо Монгол ардчилсан улс болсон. Амьд хүнд хөшөө босгоод л тахин шүтээд байх нь хэр тохиромжтой вэ. Тэр шүүмжилж байгаа хүмүүсээс “Бид юунд зориулж хөшөө босгох вэ? Хонь, ямаанд зориулж хөшөө барих уу” гэж асуумаар байна. Би үүнийг хариуцлагагүй шүүмжлэл гэж бодож байна. Хүмүүс Ю.Цэдэнбалаа, зарим нь Б.Ренчингээ шүтдэг байж болно. Одоо Америкт Линкольнгийнхоо хөшөөг хүндэтгэдэг олон хүн байна. Энэ чинь ардчилал шүү дээ.

-Шүүмжлэгчид урлагийн бүтээл “нэхээд” байгаа юм билээ. Жишээлбэл Солонгос шиг гудамжиндаа урлагийн бүтээлтэй байхыг хүсч байна?
-Үүнд нийгэм их чухал. Бидний нийгэм ядуу, боловсролгүй байхад гудамжиндаа урлагийн агуу бүтээлтэй болно гэж мянга яриад ч хэрэггүй. Хүмүүс ном уншихгүй, юм хийж бүтээхгүй, зурагт үзээд, шар сонин уншаад хэвтээд байвал яаж хөгжих юм бэ. Компьютер, интернэтээ зөв ашиглаж чадахгүй, тоглоом тоглоод, болсон болоогүй хүмүүстэй чаатлаад сууж байгаа хүмүүстэй юу ярих вэ. Бид илүү боловсролтой болбол хөшөө дурсгал ч түүнийг дагаад сэргээд ирнэ. Түүнээс биш нэг аймаг нь баатарынхаа хөшөөг босгоход нөгөөх нь “өө манайх ч гэсэн” гээд л шуураад байвал хэрэг алга. Яг үнэндээ Монголд урлагийн хөшөө цөөн байгаатай санал нэг байна.

-Та Монголд олон сайхан хөшөө босгосон. Сэтгэлд хүрсэн нь ямар бүтээл байдаг вэ?
-Би 1989 онд Будапешт хотын нэгэн жижиг талбайд Монголын хэлмэгдсэн лам нарын хөшөөг босгосон. Хотын захиргаатай уулзаж, есөн сар хөөцөлдөж байж бүтсэн юм. Тэр хөшөөгөө Далай ламд үзүүлэхэд маш их баярлаж, надад адис өгсөн. Тэрээр “Энэ хөшөө Улаанбаатарт биш яагаад Будапешт хотод боссон юм бэ” гэж асууж байсан. Хариуд нь “Монголд цаг нь арай болоогүй. Одоохондоо нийгэм хүлээж авахгүй” гэж хэлсэн. Тэр хөшөөг би хүсэл тэмүүллээрээ босгосон учраас сэтгэлд их ойрхон байдаг.

-Сэдэв нь ч гэсэн тантай холбоотой байсан болов уу гэж бодож байна?
-Би нэг их шашин шүтээд байдаггүй. Харин миний аав, ээж, өвөө, эмээ нар шашныг их хүндэтгэдэг хүмүүс байлаа. Тэр нь энэ хөшөөг босгоход нөлөөлсөн хэрэг. 1930-аад онд их олон лам устгасан. Бид Д.Сүхбаатар, Х.Чойбалсан гэж шуураад байлгүй хэлмэгдсэн лам нараа ч дурсах ёстой гэж бодсон. Тэр үед Монголд босгох боломж байгаагүй.

-Зохиолчид онгод орно гэж ярьдаг. Барималч хүнд?

-Италийн алдартай уран бүтээлчид үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Барималч хүн хэзээ хаана ч уран бүтээлээ хийдэг байх хэрэгтэй гэж үздэг. Би үүнтэй санал нэг байна. Зарим хүн онгод ороогүй гээд архи уугаад явдаг. Үүнийг ойлгодоггүй. Тэд залхуу, авьяасгүйгээ нуух гэж онгод орохгүй юм гэж ярьдаг байх.

-Өвөөгийнхөө нөлөөгөөр шүлэг уран зохиол их сонирхоно биз?
-Тийм ээ. Хятадын Тан улсын үеийн яруу найраг, эртний Японы шүлгүүдэд их дуртай. Би орой унтахаасаа өмнө заа заавал ном уншдаг. Тэгэхгүй бол унтаж чаддаггүй. Өвөө, аавын маань нөлөө байх. Хоёр хүүхдээ ч гэсэн өөрийнхөө замаар хүмүүжүүлсэн. Хүүхдүүд маань телевиз ч үздэггүй, номоор хүн болсон.

-Бүтээл бүхэн өөрийн түүхтэй байдаг. Тэр дундаас өвөөгийнхөө хөшөөг урлахад эмээж байв уу?
-Барималч Ц.Амгалан найзтайгаа хамт ажилласан. Аав маань “Намайг амьд байхад аавын маань хөшөөг босголоо” гэж их баярлаж билээ. Ойр дотныхоо хүний хөшөөг босгоход их хэцүү гэдгийг ойлгосон. С.Зоригийн хөшөөг босгохдоо их сандарч байсан. Ээж нь юу гэх бол гэдгээс айж байлаа. Яагаад гэвэл тэр хүмүүст их хүнд үе байсан. Гэтэл миний бүтээлийг их сайхан хүлээж авсан.

-Та миний бүтээл бол миний хүүхдүүд гэж ярьсан. Хүүхдүүдээ харахад…?

-Шүүмжлэх үүднээс харна. Мөн шавраа зуураад ажиллаж байсан үеийн сайхан дурсамж орж ирдэг. 10-аад жилийн өмнө би Унгарын нэг жижигхэн хотод нь хөшөө босгож байлаа. Тэгэхэд хотын дарга нь ирж надад хоол хийж өгөөд, гэрийн дарсаар дайлж байсан. Мөн хотын иргэд нь шарсан мах, өндөг гээд л байгаа бүхнээрээ дайлсан нь санаанаас гардаггүй. Унгар Монголчуудтай ойрын хамаатан гэж их ярих дуртай улс.

-Энэ салбартаа нэлээд туршлагатай уран бүтээлчийн тоонд орно. Өөрийгөө хэр тоож байх юм?

-Нас маань 50 гараад явчихлаа. Миний амьдралын ихэнх хугацаа гадаадад өнгөрсөн байна. Энд тэнд явдаг уран бүтээлч ч гэсэн миний бүтээл намайг олон сайн найзтай болгосон. Манайд ч баримал, зураг цуглуулдаг хүмүүс гарч ирж байгаад чөлөөт уран бүтээлчийн хувьд баярлаж байна. Эрх чөлөө гэдэг нэг талаараа их сайхан. Гэхдээ миний амьдралд баталгаа байхгүй. Төрийн албан хаагч шиг сард цалин авахгүй. Зураг баримлаа хийгээд л жаазандаа жайжигнаад явж байна.

-Та дэлхийн олон оронд авьяасаа таниулж яваа. Монголд энэ урлагийг үнэлэх үнэлэмж хэр байна вэ?
-Нью-Йорк, Бээжингийн хэмжээнд хүрээгүй ч сэтгэлээрээ урлагийг дэмжиж байгаад баяртай байдаг. 20 жилийн өмнө уран зураг захиалах битгий хэл хардаг ч хүн байхгүй байлаа. Одоо “Аавын маань хөргийг зураад нэг тиймэрхүү бүтээл хийгээд өгөөч” гэсэн захиалгатай уран бүтээлчид их байна. Энэ сайхан хэрэг шүү.

-Урлагт тэмүүлсэн он жилүүдээ эргээд харахад ямар санагдаж байна. Алдаж, оносон зүйл бий байх?

-Ажиллаж байх хэрэгтэй юм байна. Оюутан байхдаа залхуурч наргиж, цэнгэж явсан үе их байжээ. Нас ахиад ирэхээр улам л их ажилладаг болчихож. Миний бүтээлүүд надаас л төрсөн “миний хүүхдүүд” учраас бүгдэд нь хайртай. Тэр хүүхдүүдийн дунд сайн сайхан нь ч байна, тааруу болсон нь ч байдаг. Ц.Амгалан, зураач Хүрэлбаатар, хөгжмийн зохиолч Б.Долгион гээд л миний үеийн хэдэн нөхөд бий. Бид цуглаад “Энэ зураг нэг иймэрхүү байна. Энд нь жаахан сүүдэр өгчихвөл зүгээр юм биш үү” гээд л уран бүтээлийн яриа өрнүүлдэг.

-Найзуудын ярианы сэдэв их сонирхолтой, үр дүнтэй байдаг байх нь ээ?

-Манай өвөө залуу насныхаа тухай нэг дурсамж бичсэн байдаг. 1920-оод оны эхээр Петроград хотод суралцахаар очсон Монгол оюутнууд баруун Европын зохиолыг судалж эхэлсэн гэдэг. Тэд “Хятадууд романыг ингэж бичдэг юм байна. Харин Зөвлөлтийн зохиолчид иймэрхүү хэв маягтай байна” гэж харилцан ярилцаж олон зүйлийг ойлгож ухаарч байснаа дурссан байдаг. Бид ч уулзаад уран бүтээлээ л ярьдаг. Бүтээлийг илүү сайн болгох үр дүнтэй арга юм. Харин Монголд одоогоор шүүмжлэлийн салбар түүхийгээрээ байна. Хэдэн юм хэлчихээр л загнаж байна гэж ойлгоод байх шинжтэй.

Т.Батсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан