Улсын хэмжээнд өчигдөр 15 түймэр гарлаа. 12.00 цагийн байдлаар нийслэл, долоон аймгийи нутагт 10 түймэр дэгдэж, гурвыг нь цурманд оруулжээ. Харин хоёрыг нь унтраасан байна. Төв аймгийн Эрдэнэ сумын Давааны ард ойн түймэр гарчээ. Тус сумын Засаг даргаар ахлуулсан зургаан хун, Хан Хэнтийн дархан цаазат газраас 10 байгаль хамгаалагч, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагчийг тийш илгээв. Булган аймгийн Сэлэнгэ суманд хилийн 539 дугаар баганаас дотогш найман км, аймгаас 200-гаад км-ын зайтай ойд түймэр гарсан байна. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээлийн эхэнд ассан түймэрт дээд дэслэгч Н.Ганбатын удирдсан есөн алба хаагч, орон нутгаас Засаг даргын орлогчоор ахлуулсан 32 хүн ажиллаж буй аж.
Увс аймгийн Баруунтүрүүн, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон түймэртэй байна, Сэлэнгийн Зуүнбүрэн сумаас 20 км зайтай Хоёр даваанд гарсан түймэр Хушаат сумын Асмалжингийн рашаан руу тэлж, 30 км урт, 7-8 км өргөн газрыг хуйхлан, хоёр сум дамнажээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улиастайн амны их Өнхөрдөгт гарсан туймэр зүүн талаасаа дахин сэргэжээ. Энд Нийслэлийн онцгой байдлын газар, дуүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах отряд, Аврах тусгай анги, орон нутгаас нэлээд хүч дайчилж байгаа аж. Өчигдөр өглөө дээрх газраас дахин нэмэлт хүч гаргасан байна.
Х.Болор