gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     3
  • Зурхай
     9.29
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 3
Зурхай
 9.29
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 3
Зурхай
 9.29
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр цэргийн ангиудад 1600 гаруй камер суурилуулжээ

Г.Саруулсанаа
Нийгэм
4 цаг 45 минутын өмнө
Twitter logo

Улсын хэмжээнд зэвсэгт хүчний цэргийн анги салбаруудад Эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалт хийж дууслаа. "Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье" реформын хэрэгжилт, шалгалтын үр дүн, зэвсэгт хүчний анги салбаруудын эрсдэлийн түвшин, хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. 

Бригадын генерал Ж.Болдбаатар "Реформын хүрээнд шалгалтыг гурван үндсэн чиглэлээр зохион байгуулсан.

Нэгдүгээрт, Батлан хамгаалах яамнаас 2026 оныг “Хүн төвтэй хөгжил, шинэчлэлийн жил” болгон зарласантай холбоотойгоор хүний хөгжил, нийгмийн хамгаалал, хүний эрхийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилтийг шалгасан. Энэ хүрээнд алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг үнэллээ. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос өгсөн зөвлөмж, чиглэлийн дагуу цэргийн анги, байгууллагын аюулгүй байдал, хяналтын камерын системийн нөхцөл байдалд шалгалт хийсэн.

Хоёрдугаарт, цэргийн албыг эрсдэлээс чөлөөлөх реформын хэрэгжилтийг шалгасан. Энэ хүрээнд эрсдэлээс урьдчилан сэргийлэх долоон реформыг боловсруулж, хэрэгжүүлж байгаа бөгөөд тэдгээрийн хэрэгжилтэд 21 аймаг дахь цэргийн анги, байгууллагад хяналт, шалгалт хийлээ.

Гуравдугаарт, цэргийн анги, байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийсэн. Үнэлгээг маш өндөр, өндөр, дунд, бага гэсэн дөрвөн түвшнээр ангилан дүгнэсэн. Мөн хүний эрхийн нөхцөл байдалтай холбоотойгоор бүх шатны алба хаагчдаас судалгаа авч, тухайн байгууллагад хүний эрх хэрхэн хангагдаж байгаа, хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа нь алба хаагчдад хэрхэн хүрч байгааг үнэлсэн.

"Хүн төвтэй хөгжил, шинэчлэлийн жил”-ийн хүрээнд 200 гаруй алба хаагчид орон сууцны урьдчилгаа болон тодорхой хэмжээний дэмжлэг, урамшуулал олгож ипотекийн зээлд хамруулсан.

Батлан хамгаалах яамнаас “Хүн төвтэй хөгжил, шинэчлэлийн жил”-ийн хүрээнд 200 гаруй алба хаагчид орон сууцны урьдчилгаа болон тодорхой хэмжээний дэмжлэг, урамшуулал олгосон. Түүнчлэн Монгол банктай хамтран 200 гаруй цэргийн алба хаагчийг ипотекийн зээлд хамруулсан. Мөн цэргийн анги, байгууллагууд офицер, ахлагч болон ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн хамгааллыг хангах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч, ажиллаж байна. 

Албан даалгаврын гол зорилго нь ажлын хариуцлага, аюулгүй байдал, хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байгаа. Ажлын аюулгүй байдал бол нэн чухал асуудал. Бид аливаа асуудал гарсны дараа арга хэмжээ авах бус, гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх зарчмыг баримталж ажиллаж байна. Энэ хүрээнд сахилга, хариуцлага, хяналтын тогтолцоог сайжруулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлжээ.

Одоогийн байдлаар цэргийн анги, байгууллагуудад 1600 гаруй хяналтын камер суурилуулсан байна. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос өгсөн зөвлөмжийн дагуу камер байрлуулах боломжгүй газруудад аюулгүйн товчлуур болон дуудлагын системийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Унтлагын байр, ариун цэврийн өрөө, усанд орох хэсгээс бусад бүх байршлыг камержуулсан. Харин камер суурилуулах боломжгүй газруудад тусгай дуудлагын товчлуур байршуулсан.

Цэргийн анги, байгууллагуудыг камержуулахаас гадна зөвхөн тухайн ангийн түвшинд бус, дээд шатны командлал болон Жанжин штаб хяналт тавих боломжтой нэгдсэн тогтолцоонд шилжүүлсэн. Ил тод байдлыг хангах чиглэлээр бодит мэдээлэлд үндэслэн санал, хүсэлт хүлээн авч шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж байна.

“Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын хүрээнд цэргийн албанд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, түүнээс сэргийлэх, эрсдэл үүсэх нөхцөлийг арилгах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд дараах  реформыг зарласан.

  1. Үл тэвчих бодлогыг хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, аливаа алдаа, зөрчлийг нуун дарагдуулахыг зөвшөөрөхгүй. Өмнө нь асуудлыг нуун дарагдуулж, хожим ил болдог тохиолдол гардаг байсан. Цаашид ийм үйлдэл гаргасан албан хаагчид хатуу хариуцлага тооцно.
  2. Камерын хяналтыг өргөжүүлсэн. Унтлагын байр, ариун цэврийн өрөө, усанд орох хэсгээс бусад бүх байршлыг камержуулсан. Харин камер суурилуулах боломжгүй газруудад тусгай дуудлагын товчлуур байршуулсан. Аливаа дарамт шахалт, зөрчилтэй нөхцөл байдал үүсвэл уг товчлуурыг дарснаар жижүүр болон удирдах бүрэлдэхүүн шуурхай мэдээлэл авч, шаардлагатай арга хэмжээ авах боломжтой.
  3. Хувийн мэдээлэл, хувийн орон зайг хамгаалах чиглэлд анхаарч ажиллаж байна. Ингэснээр албан хаагчдын эрх ашиг, аюулгүй байдлыг илүү сайн хангах нөхцөл бүрдэж байгаа.
  4. Гомдол, мэдээлэл хүлээн авах “Цэргийн бамбай” аппликэйшнийг нэвтрүүлсэн. Энэхүү системээр дамжуулан цэргийн албан хаагчид хууль, дүрмийн хүрээнд санал, гомдол, мэдээллээ гаргах боломжтой.
  5. Сэтгэлзүйн нарийн шалгуурыг нэвтрүүлсэн. Цэргийн албан хаагчдын сэтгэлзүйн байдлыг тодорхойлох сорил авч, тухайн иргэн цэргийн албанд ажиллахад тохиромжтой эсэхийг үнэлж байна. Одоогоор бүх албан хаагчийг энэхүү шалгуурт хамруулаад байна.
  6. Салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлсэн. Энэ хүрээнд Зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих зөвлөл байгуулагдсан. Уг зөвлөл нь Батлан хамгаалахын сайдын дэргэд ажиллаж, цэргийн анги, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавихын зэрэгцээ хүний эрхийн асуудлаар санал, зөвлөмж гарган ажиллах юм” гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан