gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     4
  • Зурхай
     9.28
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 4
Зурхай
 9.28
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 4
Зурхай
 9.28
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Хонио аянгад цохиулж, хотоо харлуулахад төсвөөс нэг ч төгрөгийн дэмжлэг өгөөгүй"

М.Лхагвадулам
Ногоон дэлхий
3 цаг 55 минутын өмнө
Twitter logo

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008  оноос хойших хугацаанд төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдлын хэрэгжилт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр үргэлжилж байна. 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 2016-2025 оны хооронд судалгаа хийхэд 2019 онд зөрчилгүй гэж гарчээ. Сүүлийн арван жилд зээлийн эргэн төлөлт, авлагын данстай холбоотой 484.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Монголбанкны тайланд 195.5 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй хэмээн шинжээч нар дүгнэжээ.

ЭНЭ СОНСГОЛООС ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ЯМАР ИХ МӨНГӨ ЗАРЦУУЛАГДАЖ БАЙГААГ МЭДЭЖ АВЛАА

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “ХХААХҮЯ салбар дампуурчихсан байна. 2011 оноос хойш ажиллах хүч 31,000-аар буурсан. Гурван төгрөг тутмын нэг төгрөг түгжигдсэн байна. Үүнийг ахиц гэж харах юм уу. Зарим шинжээч нар ажиллаж чадахгүй байна гэж дарамтад орсон байна. Тиймээс шинжээчээ өөр тэнхимээс яриулж байна.

Татвар төлөгчдийн мөнгийг үнэгүй зарж, “мафижсан” байна. Зургаан их наядын зөрчил илрэх нь хэвийн зүйл биш шүү дээ.

Оролцогчид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төрөөс олгож буй дэмжлэгийн талаар санал бодлоо илэрхийллээ. 

Малчин Ц.Бийбат "Бид сонсгол зохион байгуулж байгаа энэ үед үнэнээ ярих хэрэгтэй. Болж бүтэж байгаа л гэж яриад байна. Энэ салбар чинь уначихсан. Зээл эзэндээ очоогүй. Гарсан мөнгө бол хангалттай. Гэтэл гарсан мөнгө нь ямар эзэнд очоод, ямар үр дүн гаргасан бэ гэдгээ л ярья.

Малчдад бол энэ дэмжлэг очоогүй. Аянгад цохиулаад хоттой харлуулахад нэг ч төгрөгийн дэмжлэг авч чаддаггүй ийм л салбар.

Хөгжлийн банк, БЗС-тай яг адилхан танил талаараа яамд нь, дарга нар нь, сангийн аж ахуйн дарга нар нь, газрын мэргэжилтнүүд нь орчихсон, олон мянган га талбай эзэмшээд тариалангаа тарьж чаддаггүй ийм л нөхцөл байдалтай байна.

ХАА-н эдэлбэр газар дээр бүртгэлийн сан явуулах ёстой. Авсан зээлүүд дээр аудит хийх хэрэгтэй. Гарсан зээл хангалттай мөртөө эзнээ төдийлөн олж чадаагүй байна. 

"Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаяр:

Бид хөдөө аж ахуйн салбарт зургаан их наяд төгрөг зарцуулчихсан байна. Энэ бол 10 аж үйлдвэрийн паркийг барих хэмжээний мөнгө юм.

Монголын генетик нөөцийн нийт хэмжээ ямар түвшинд хүрээд байна вэ гэдгийг авч үзэх хэрэгтэй. Хөрсний биомасс 1970 онд 9.5 их наядын хөрсний органик бүтэцтэй байсан бол өнөөдөр 40 хувиар буурсан. Энэ нь хоёр Оюу Толгойн ордтой тэнцэхүйц хэмжээний, 30 сантиметрийн хөрсөн дэх шим тэжээл хоёр дахин буурсан гэсэн үг.

Тухайн үед 25 сая малтай байсан. Одоо хэд байгаа билээ. Генетик нөөцийн хоёр хувь нь ургамал болж гарч байгаа, нийт бэлчээр болж байна. Бэлчээрийн хэмжээндээ тааруулаад манай 70 сая мал таван сая махан биомасс болж байна. Үүний 1.2 сая тонныг нь бид эдийн засгийн хэрэгцээнд оруулж буй. 688 мянган тонны тал нь хаягдал болж байна.

Өнөөдөр 1.5 сая тонн биомассыг нь эдийн засгийн эргэлтэд оруулж, 750 мянган тонн махан биомассыг нь бид хаяж байна.

2021 онд гурван арьс ширний үйлдвэртэй хамтарч Европын зах зээлд арьс шир нийлүүлсэн. Хилийн цаана дүн тавьж байна. Тиймээс зах зээлээ зөв судалмаар байна” гэлээ. 

МАГТУУЛЖ, МУУЛУУЛДАГГҮЙ МАРТАГДСАН САЛБАР БОЛ ХОГ ХАЯГДАЛ БОЛОВСРУУЛАХ ГАЗАР

Малчин М.Бямбаахүү "Энэ сонсголоос хөдөө аж ахуйн салбарт ямар их мөнгө зарцуулагдаж байгааг мэдэж авлаа. Ингэж хөдөө аж ахуйн салбарыг дэмждэг юм бол яагаад малчид улам цөөрөөд байна вэ? Энэ салбар чинь ерөнхий агуулгаараа унаад байна шүү дээ. Малын түүхий эдээ хэзээ хаяхаа болих юм бэ? Тухайн дэмжлэгийн мөнгө хэнд, яаж зарцуулагддаг юм бэ?

Миний амьдардаг говийн бүсэд ийм байдлаар зарцуулсан, залуу малчдыг ингэж дэмжсэн гэсэн тоо баримт байна уу? Залуу малчид байхгүй боллоо шүү дээ. Тариаланчдад их хэмжээний дэмжлэг очдог юм байна гэдэг нь харагдлаа. Шатахууны дэмжлэг үзүүлдэг юм байна.

Манай говийн бүсэд шилэн зуд болж, их хэмжээний хохирол амсчхаад байхад нэмж шатахууны хязгаарлалт хийсэн. Малаа услахаар 10 литр бензин саванд хийгээд өгчхөөч гэхээр өгдөггүй. Тэгсэн мөртөө уул уурхайн компаниуд нь өчнөөн тонноор нь хэрэглэдэг. Гэтэл малчны унаж буй хэдэн литр бензин иддэг вэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа шүү дээ.

Энэ салбар хүний нөөцөө алдаж байна гэнэ. Хөдөө амьдаръя гэсэн хүсэл, тэмүүлэлтэй байж байтал хүүхэд нь зургаан настай болж сумын төв рүү явдаг. Ингээд нэг нь мал дээр, нэг нь сумын төв дээр гэх мэтчилэн асуудал гарч байна” гэлээ.

Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн О.Амарцэнгэл "Түмний хөлсийг шавхаж цуглуулсан төсвийн хэдэн төгрөгийг хэрхэн зарцуулж байгааг хянах сонсгол зохион байгуулж байгаад баярлаж байна.

Дэмжлэг ч бай, урамшуулал ч бай иргэн, ААН-д олгохдоо яг нэг хүн дээр юм уу, нэг ААН дээр очоод тэр мөнгө тэндээ гацчихдаг. Эргээд салбартаа төдийлөн эргэж өгөхгүй байна. Мөнгө мэдээллээ дагаж урсдаг. Урамшуулал, дэмжлэгийг олгохдоо нэг л ААН, иргэн рүү чиглүүлээд  орхичхож байгаа учраас энэ нь эргээд эдийн засгийн эргэлт болж өгөхгүй, гацаад байгаа юм.

Цаашид энэ олгож байгаа байдлыг чиглэсэн, тодорхой зорилго тавиад, тэр зорилгыг хэрэгжүүлэхэд хандуулж, нэмүү өртгийг бүхэлд нь хамарч өгмөөр санагдаж байна. 

Арьс, шир хөнгөн үйлдвэрийн сангийн дэмжлэгийг хамгийн сүүл буюу гутал борлуулахаас эхлэх хэрэгтэй. Харин сүүг тэжээл нэмэхээс эхлэх хэрэгтэй. Шингэн сүү үйлдвэрүүд дэмжлэг аваагүй өдийд хүрч байна. Хүмүүс бэлчээрийн мал гэж бодоод байна" хэмээлээ. 

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын малчин н.Баярсайхан “Ноос ноолуур, мах сүүний урамшуулал 2015 оноос хойш олгогдохоо байсан. Малын генетиктэй холбоотой ажлыг 2017 оноос хойш хэрэгжүүлэхээ больсон. Төр сүүлийн хэдэн жилд мал аж ахуйн салбараа хаячихсан байна.

Орон нутгийн хөгжлийн сангаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Ноос ноолуур боловсруулах, эсгий хийх гэх мэт зүйлсийг хийхэд Орон нутгийн хөгжлийн сангаас илүү их төсөв тавьж өгөөсэй гэж хүсэж байна" гэлээ. 

Монголын хог хаягдлын үндэсний холбооны гишүүн н.Батжаргал 2008 байтугай 2021 оноос хойш хог хаягдлын бодлогыг ойлгодог хүн алга. Шинэ сэргэлтийн бодлогод хог хаягдлыг шийднэ гэсэн. Гэтэл ямар ч төсөл, хөтөлбөр санхүүжилтгүй бол цааш явахгүй. Монгол Улс жилдээ бог, бод нийлсэн 5 сая гаруй мал хорогдож байна. Уг био хог хаягдлыг боловсруулах хэрэгтэй. Бид 100 мянган тонн жил бүр гаргах боломжтой. 2032 он гэхэд Монгол Улс био хог хаягдлаа 100 хувь боловсруулж, ясны бордоо гаргахыг дэмжээд өгөөрэй.

Дэмжлэг урамшуулал нохойн замаар яваад байх нь зөв уу. Энэ сонсголын үр дүнгээс дорвитойхон шийдвэр гараасай гэж хүсэж байна" гэлээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан