gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     9.24
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Miss Grand Internatianol" тэмцээнд Монгол Улсыг төлөөлж өөр улсын иргэн оролцжээ

М.Лхагвадулам
Нийгэм
4 цаг 22 минутын өмнө
Twitter logo
М.Лхагвадулам
Twitter logo
Нийгэм
4 цаг 22 минутын өмнө
"Miss Grand Internatianol" тэмцээнд Монгол Улсыг төлөөлж өөр улсын иргэн оролцжээ Зургийг "Miss Grand International" цахим хуудсаас ашиглав

Олон улсын гоо бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, ур чадвар, нийгмийн асуудлуудын талаар хэлэлцдэг "Miss Grand Internatianol" тэмцээн Тайланд Улсад үргэлжилж буй. Уг тэмцээний оролцогчдын танилцуулгын үеэр Монгол Улсыг төлөөлж Amber Yuhan гэх эмэгтэй оролцжээ. 

Энэ онд дээрх тэмцээний урьдчилсан шатны сонгон шалгаруулалт Монгол Улсад зохион байгуулагдаагүй билээ. Тиймээс өөр улсын иргэн Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож байгаа нь цахим орчинд маргаан дагуулж буй. 

"Miss Grand International" тэмцээний албан ёсны цахим хуудаснаа Amber Yuhan "24 настай, 177 см өндөр. Улаанбаатар хотод амьдардаг" мэдүүлжээ. Өөрийн цахим сүлжээнд хятад ханзаар "Би Монгол үндэстэн" гэж сэтгэгдэл бичжээ. Тэмцээний үеэр оролцогчид өөрийн төрсөн газраа танилцуулахад "Чиндао" хэмээн хэлсэн байна.

Уг асуудлын талаар Miss World Mongolia-ийн албаны хүнээс тодруулахад "Энэ төрлийн мэдээлэл манайд байхгүй байна" гэв.

"МОНГОЛ УЛСЫГ ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР ТӨЛӨӨЛЖ БАЙГАА ТУХАЙ ТОДРУУЛЖ БАЙНА" 

АНДРА академийн үүсгэн байгуулагч Х.Бадамгэрэл өөрийн цахим хуудаснаа уг асуудлын талаар нийтэлжээ. Тэрбээр "Miss Grand International 2026 тэмцээний албан ёсны цахим хуудсанд Amber Yuhan нэртэй оролцогчийг “Mongolia” улсын төлөөлөгчөөр бүртгэж, Монгол Улсын төрийн далбаа, “Mongolia” нэр бүхий туузтайгаар олон улсын тэмцээнд оролцуулж байна.

Гэвч тухайн оролцогч Монгол Улсын иргэн мөн эсэх, Монгол Улсыг төлөөлөх ямар хууль ёсны үндэслэлтэй, ямар сонгон шалгаруулалтаар шалгарсан, Монголын Miss Grand International-ийн лицензийг хэн эзэмшиж байгаа талаар албан ёсны, ил тод мэдээлэл өнөөдрийг хүртэл нийтэд танилцуулагдаагүй байна.

Монголын гоо сайхан, загварын салбарт 20 гаруй жил ажилласан мэргэжилтэн, 2015 оноос хойш олон улсын тэмцээнд Монголын оролцогчдыг бэлтгэж ирсэн дасгалжуулагчийн хувьд Miss Grand International байгууллагад албан шаардлага бүхий мэйл хүргүүллээ. Үүнд: 

  • Amber Yuhan-ыг Монгол Улсыг төлөөлүүлэхээр бүртгэсэн албан ёсны болон гэрээний үндэслэлийг нэн даруй ил болгох;
  • Түүний иргэншил, оршин суух эрх, Монгол Улстай холбоотой бусад хууль ёсны үндэслэлийг баримтаар нотлох;
  • Монголын National Director болон лиценз эзэмшигч байгууллагын нэр, эрхийн хугацаа, хамрах хүрээг нийтэд мэдээлэх;
  • Төлөөлөгчийг ямар журмаар, ямар шалгуураар сонгосныг тайлбарлах;
  • Шалгалт дуусах хүртэл “Mongolia” нэр, Монгол Улсын төрийн далбаа болон туузыг ашиглуулахыг түр зогсоох;
  • Хэрэв Монгол Улсыг төлөөлөх шаардлага хангаагүй, ташаа мэдээлэл өгсөн эсвэл Монголын нэр, төрийн далбааг хууль ёсны үндэслэлгүй ашигласан нь тогтоогдвол “Miss Grand Mongolia 2026” бүртгэлийг нэн даруй цуцалж, “Mongolia” туузыг хураан, холбогдох National Director болон хариуцсан этгээдүүдэд дүрэм, гэрээний дагуу хариуцлага тооцох,

Монгол Улсыг олон улсын тавцанд төлөөлөх хүн хууль ёсны, ил тод, шалгагдсан үндэслэлтэй байх ёстой. “Mongolia” нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрх бол худалдаж, тохиролцож эсвэл хариуцлагагүйгээр шилжүүлж болох маркетингийн хэрэгсэл биш.

Энэ удаагийн асуудлыг зөвхөн нэг тэмцээн, нэг оролцогчийн асуудал болгон өнгөрөөж болохгүй. Монгол Улсын нэр хүнд, соёлын дархлаа, үндэсний төлөөллийн үнэ цэнг хамгаалах төрийн бодлогын асуудал болгон авч үзэхийг шаардаж байна" хэмээн нийтэлжээ. 

Мөн "Би өнөөдөр Соёл, спорт аялал жуулчлалын яам болон Гадаад харилцааны яамны албаны хүнтэй уулзан уг асуудлыг тодруулна" гэлээ. 

Мөн Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлд "Монгол Улсын Төрийн далбаа, Соёмбо, Сүлдийг хууль бусаар ашиглах, зүй бусаар хэрэглэхийг хориглодог" гэж заажээ. 

MISS GRAND INTERNATIONAL ГЭЖ ЮУ ВЭ

Miss Grand International (MGI) буюу Дэлхийн энх тайвны миссийн олон улсын тэмцээн нь дэлхийн олон орны төлөөлөгчид оролцдог олон улсын гоо сайхны тэмцээн юм. 

2013 онд Тайланд Улс зохион байгуулсан. Тус тэмцээнийг Тайланд бизнес эрхлэгч Nawat Itsaragrisil үүсгэн байгуулсан бөгөөд тэмцээнийг Miss Grand International Public Company Limited компани зохион байгуулдаг. 

Шалгарсан оролцогчид эцсийн шатанд өрсөлдөж, тухайн жилийн Miss Grand International титмийн эзнийг тодруулна. Үүнээс гадна оролцогчид хаалттай ярилцлагын шатанд орж, өөрийн үзэл бодол, хандлага, зан чанар, мэдлэг болон харилцааны чадвараа харуулах боломжтой ажээ. 

Оролцогчдод тавигдах шаардлага

Miss Grand International-ийн албан ёсны FAQ мэдээлэлд тэмцээнд оролцох насны хязгаарыг 17–30 нас гэж заасан байдаг. Оролцогчид өөрийн улсын Miss Grand-ийн эрх эзэмшигч байгууллагаар дамжуулан тэмцээнд оролцох боломжтой хэмээн албан ёсны цахим хуудаснаа мэдээлжээ.

Уг тэмцээнд 2013, 2014, 2015 болон 2017, 2018 онд Монгол Улсаас шалгарсан оролцогчид оролцож байжээ. 2022 онд Елена Егорова гэх эмэгтэй Монгол Улсыг төлөөлөн оролцсон байна. 

Эх сурвалж: Miss Grand International цахим хуудас

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан