Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы БНХАУ-д хийж буй ажлын айлчлал Шанхай хотноо үргэлжилж байна.
Айлчлалын бүрэлдэхүүн өнөөдөр (2026.09.24) Хятад Улсын арилжааны нисэх онгоцны корпораци “COMAC”-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.
“COMAC” нь БНХАУ-ын том оврын зорчигч тээврийн онгоцны төслийг гардан хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд нисэх онгоцны үйлдвэрлэл, агаарын хөлгийн туршилт, судалгаа, боловсруулалт хөгжүүлэлт, борлуулалт, ашиглалт түрээсийн үйлчилгээ явуулдаг, Шанхай хотод төвтэй байгууллага юм.
Тус корпорацийн бүрэлдэхүүнд “Шанхайн нисэх онгоцны дизайн, судалгааны хүрээлэн”, “Нисэх онгоцны үйлдвэрлэлийн компани”, “Шанхайн нисэх онгоцны харилцагчийн үйлчилгээний төв”, “Бээжингийн иргэний нисэх онгоцны технологийн судалгааны төв”, “Нислэгийн туршилтын төв, “Суурь чадавхын төв” “Маркетинг, борлуулалтын төв” зэрэг 7 салбар байгууллага багтдаг ажээ.

ЗТЯ-ны иргэний нисэхийн салбарын төлөөлөгчид энэ үеэр “COMAC”-ийн үйлдвэрт зочилж, агаарын хөлгийн зураг төсөл, судалгаа, үйлдвэрлэл, угсралтын шат дамжлагууд, эцсийн угсралт зэрэг үйл ажиллагаатай танилцаж, орчин үеийн агаарын хөлөг үйлдвэрлэлийн технологи, үйлдвэрийн зохион байгуулалттай танилцлаа.
БНХАУ-ын “COMAC” корпораци сүүлийн жилүүдэд олон улсын агаарын томоохон шоу, үзэсгэлэн болон бусад арга хэмжээнд дотооддоо үйлдвэрлэсэн “C909”, “C919” загварын бүтээгдэхүүнээ танилцуулж, олон улсын агаарын тээврийн зах зээлд үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлсээр байна. Тухайлбал, 2026 оны Сингапурын агаарын шоунд “C909” болон “C919”агаарын хөлгийг танилцуулж, Индонезийн “TransNusa”компани “C919” онгоцоор нислэгийн үзүүлбэр үзүүлж байв.
Тус компани одоогоор Зүүн Өмнөд Азийн агаарын тээвэр болон аялал жуулчлалын зах зээлд илүү их ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд “C909” онгоцийг Индонез, Лаос, Вьетнам зэрэг улс оронд өргөн ашиглаж байгааг “COMAC”-ийн удирдлагууд хэллээ.

Мөн “COMAC”-ийн зүгээс бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тасралтгүй хөгжүүлж, агаарын тээврээр үйлчлүүлэгчид, хэрэглэгчдийн санал хүсэлт, эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай шийдлүүдийг санал болгон ажиллаж байгаагаа танилцууллаа.

Технологийн хувьд, “COMAC”-ийн үйлдвэрлэж буй “C909” нисэх онгоц нь 78-97 зорчигчийн суудалтай, 2,225-3,700 км зайг туулах хүчин чадалтай, өндөрлөг газрын нисэх буудлуудад хөөрөлт, буултын үзүүлэлт сайтай, бүс нутгийн нислэгт тохиромжтой гэдгийг тус компанийн мэргэжилтнүүд танилцуулж байна.

Харин зорчигч тээврийн том онгоц буюу “C919” загварын онгоц нь 158-192 зорчигчийн суудалтай, 4,075-5,555 км-ийн нислэгийн зайг туулахдаа шатахуун бага зарцуулах дэвшилтэт технологийн шийдлээр хийгджээ.

Мөн тус онгоцонд дэвшилтэт аэродинамик шийдэл, хөдөлгүүрийн систем, материалын технологийг ашигласан бөгөөд бүхээгийн дуу чимээ бага, зорчигчийн тав тухыг илүү сайжруулсан шийдлүүдийг нэвтрүүлсэн. Тус компани энэхүү хоёр төрлийн онгоцноос жилд нийт 300-г үйлдвэрлэж, ашиглалтад нэвтрүүлэх боломжтой гэдгийг технологийн мэргэжилтнүүд танилцуулж байна.
Эх сурвалж: Зам, Тээврийн яам