Эрчим хүчний сайд Б.Найдалаа Оюутолгой 2013 оноос хойш цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ 100 хувь БНХАУ-аас хангаж, үүний төлбөрт жил бүр ойролцоогоор 140 сая ам.доллар төлж байгааг онцоллоо.
Тэрбээр, “Хэрэв өнөөдөр хэрэгжүүлж эхэлж байгаа эрчим хүчний төслүүдийг олон жилийн өмнө хөдөлгөсөн бол жил бүр 140 сая ам.долларыг гадагш урсгахгүй байх боломжтой байсан. Төслүүд 12 жил гацсан гэж үзвэл Монгол Улс нийтдээ 1.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн” гэв.
Мөн тэрээр “Гацаагчдаас болж нарны болон нүүрсний цахилгаан станцуудыг барьж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Монгол Улс асар их эрчим хүчний нөөцтэй байж өнөөдөр нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ тавны нэгийг импортоор авч байна" гэсэн юм.