gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.19
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Өвчин эдгээнэ” гэж сурталчилсан WHIEDA бүтээгдэхүүнүүдэд 10.5 саяын торгууль ногдуулжээ

М.Ариунзаяа
Нийгэм
Өчигдөр
Twitter logo

Цахим орчинд WHIEDA брэндийн улавч, нүдний шилээр өвчин эдгээнэ гэх агуулгатай, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн байж болзошгүй зар сурталчилгаа түгээсэн үйлдэлд Монополын эсрэг газраас зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан арга хэмжээ авчээ.

Тодруулбал, “Whieda Mongolia” гэх цахим хуудаснаас тус брэндийн улавч, нүдний шилийг сурталчлахдаа Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасан “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэх заалтыг зөрчсөн нь тогтоогдсон байна.

Улмаар Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасны дагуу хоёр аж ахуйн нэгж, нэг иргэнд нийт 10.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар Монополын эсрэг газраас мэдээлжээ.

Мөн зөрчлийг арилгах хугацаат үүрэг өгч, дахин гаргуулахгүй байх арга хэмжээ авч байгаа бөгөөд хуурамч, төөрөгдүүлсэн зар сурталчилгааг цахим болон биет хэлбэрээр түгээсэн тохиолдолд устгуулах, давтан зөрчил гаргавал хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхааруулсан байна.

“Өвчин эдгээнэ” гэх сурталчилгааг өмнө нь баримтаар шалгаж байжээ

Монголын баримт шалгах төвөөс (MFCC) WHIEDA-ийн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг өмнө нь баримтаар шалгаж байжээ. Тус төвийн шалгалтаар хөлийн нум дэмжих зориулалттай энгийн улавчийг “бүх төрлийн өвчнийг эдгээж, биеэс хор гадагшлуулна” гэх мэтээр сурталчилсан нь нотолгоонд нийцэхгүй болохыг мэдээлсэн байна.

Улавч нь хөлийн байрлал, биеийн галбирт тодорхой хэмжээгээр нөлөөлж, зарим тохиолдолд өвдөлтийг намдаахад тусалж болох ч бүх төрлийн өвчнийг эмчлэх зориулалттай эмчилгээний хэрэгсэл болохыг нотолсон баримт байхгүй гэж MFCC тайлбарлажээ. 

Мөн тус төвөөс WHIEDA-ийн “сөрөг ионтой” нүдний шил болон анионтой ариун цэврийн хэрэглэл өвчин эмгэгийг эмчилнэ гэх сурталчилгааг шалгасан байна. Шалгалтаар сөрөг ионтой нүдний шил нүдний өвчнийг эмчилдэг болохыг харуулсан өргөн хүрээний эмнэлзүйн судалгаа илрээгүй байна. Харин цэнхэр гэрэл шүүгчтэй нүдний шилний хувьд компьютер ашиглах үеийн нүдний ядаргааг бууруулахад энгийн линзээс илүү үр дүнтэй болохыг нотлох хангалттай баримт байхгүй талаар 2023 оны системчилсэн тойм судалгааны дүгнэлтийг MFCC дурджээ.

Анионтой ариун цэврийн хэрэглэл нь сарын тэмдгийн өвдөлтийг намдаах, эмэгтэйчүүдийн өвчин болон хавдрыг шийдэх зэрэг үр нөлөөтэй гэх сурталчилгааны тухайд мөн ийм нөлөөг баталсан судалгаа, туршилт илрээгүй гэж баримт шалгах төвөөс мэдээлсэн байна.

Ийнхүү энгийн хэрэглээний бүтээгдэхүүнийг өвчин эмгэгийг эмчлэх, эрүүл мэндийн тодорхой үр нөлөөтэй мэтээр сурталчилсан мэдээлэл нь хэрэглэгчийг төөрөгдүүлэх эрсдэлтэй байна. Иймд Монополын эсрэг газраас худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг бараа бүтээгдэхүүнийхээ талаар үнэн зөв мэдээлэл өгөх, хуульд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдаалахыг анхааруулжээ. 

Эх сурвалж: Монголын баримт шалгах төв

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан